Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Улаанбаатар” кино наадам энэ сарын 18-24-нд болно


Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. 

Энэ жилийн наадмын онцлох орон ОХУ байх бөгөөд Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын бүрэн хэмжээний 18 уран сайхны кино үзүүлэхээр бэлджээ. Наадмын хүрээнд кино үзвэрээс гадна салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой кино форум, ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх “Авдраа уудал” сургалт зохион байгуулна. Мөн Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийн зурагт хуудсыг дэлгэх “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргах юм байна. 

Наадмын зохион байгуулагчид жил бүр Монголын кино урлагийн сор болсон нэг бүтээлийг онцлон толилуулж байхаар тогтсоны дагуу өнгөрсөн жил "Говийн зэрэглээ"-г гаргаж байв. Харин энэ жил нэрт найруулагч Д.Жигжидийн 1959 онд бүтээсэн “Ардын элч” киног онцолж, үндсэн постерын дизайнаа бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргах аж. Тус кино Москвагийн олон улсын анхдугаар кино наадмын уралдаант хэсэгт шалгарч оролцсон бөгөөд Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин П.Цэвэлсүрэн тус наадмаас шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль авсан түүхтэй. 

Наадмын үзвэрүүд болон кино форум “Тэнгис” кино театрт зохион байгуулагдах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга, кино форум, “Авдраа уудал” сургалттай холбоотой мэдээллийг наадмын албан ёсны фэйсбүүк хуудсаас болонвэб хуудсаас нь аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.