Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

ХОБО ЖИБЭ | Селена Гомезын сэтгэцийн эрүүл мэнд, Тимоти Шаламегийн уур хүрэм болзоо


Селена Гомез ба сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдөр

#АжаАжаАмжилт

Жил бүрийн аравдугаар сарын 10-нд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиодог. Тиймээс энэ мэдээллийн эхэнд уншигч танд хийж байгаа бүхнээсээ түр амьсгаа авч, өөрийгөө анзааран, сэтгэл санаагаа ямар байгааг шалгаж нэг үзээрэй гэж хэлмээр байна. Хүн бид чинь эмзэгхэн амьтад шүү дээ. Гаднаа амжилттай, үзэсгэлэнтэй, хүч тэнхээтэй, “алаад” байгаа юм шиг байвч дотогшоо нь өнгийж харвал “эмзэг дэлбээнүүд” л байж байдаг талтай. 

Энэ алдартай хүн ингэж сэтгэл гутралд оржээ, тэр танил маань тэгж эмгэгтэй болжээ гэж сонсохоороо бид энэ бүхнийг өөрөөсөө холуур юм шиг боддог. Гэхдээ магадгүй сэтгэлийн тань гүнд хургасан зовнил, өөртөө итгэлгүй байдал, айдас, ганцаардал томрон томорсоор явааг анзаарахгүй байгаа юм биш биз? Ямар боловч өдөр бүр өөрийн сэтгэлээ ажиж, өнөөдөр би ямар байна, хөгжил хөөртэй байна уу, уур уцаартай байна уу, гунигтай байна уу гэдгээ заавал шалгаж, өөрийгөө гадна талаас нь харж, ярилцаж байгаарай. Таныг танаас сайн мэдэх хүн энэ хорвоод үгүй шүү дээ.

За ингээд Селена Гомезынхоо тухай ярья. Яасан гэхээр Гомез маань удаан хугацаанд сэтгэл зовних эмгэг, сэтгэл гутралын шинж тэмдгүүдтэй явсаар өнгөрсөн жил хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдсон. Хоёр ч удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бүх сошиал хаягаа хааж янз бүрээр л үзсэн. Селенагийн нэг сайн тал нь бусдад ч гэсэн ийм асуудал тулгарвал ганцаараа биш шүү гэдгийг мэдрээсэй гэсэндээ өөрийнхөө тухай үргэлж нээлттэй ярьдаг. 

Угийн сэтгэл зовнилтой, сэтгэл зүйн ачаатай түүнд бас нэг таагүй зүйл тохиолдсон нь Жастин Биберээс салж, түүний Хэйли Балдвинтэй гэрлэхийг нь харах гашуун явдал байлаа. Тэдний гэрлэлтийн дараа Гомез дахиад л нөхөн сэргээх төвд хэвтсэн юм. Энэ үедээ Жастинтай үерхэж байхад нь найз залуу нь түүнийг хэрхэн сэтгэл зүйн хувьд дарамтанд байлгаж, хүсэхгүй байгаа зүйлсийг нь хийлгэж, сэтгэл хөдлөлийг нь туйлд нь хүргэж зовоодог байсан тухай ч ярьсан. Хэнээс нь болсныг мэдэхгүй ч бас л нэг төрлийн хортой харилцаа байж дээ гэж судлаач бид чинь дүгнээд үлдсэн. Удалгүй Гомез дуучин Вийкэндтэй болзож эхэлсэн. Тухайн үед тэднийг жаахан гярхай ажигласан бол Селена олон нийтийн газар, камерын дуранд Вийкэндтэй жаргалтай байгаа мэт харагдах гэж хэт их хичээж байсан юм. Энэ нь ч гэсэн эрүүл саруул үйлдэл биш байлаа. Магадгүй Биберээс салсан ч жаргалтай байгаа шүү гэж харуулахыг хүссэн байх. Үнэн хэрэгтээ жаргалтай болж харагдахыг хичээх нь зовлонтой хүний үйлдэл шүү дээ хүүхдүүд минь. Ер нь ямар нэг юмаа харуулахыг хичээх нь нэлээд “obsessed” төрлийн зан авир уу гэж бодох юм. Энэ хоёр тэгээд нэг их удалгүй зам замаа хөөж, ойрын үед Гомез ч нам жим байна. 

За тэгээд ямар боловч Селена жил бүрийн аравдугаар сарын 10-нд өөрийн түүхээ хуваалцах эсхүл хэвлэл мэдээллүүд Селенагийн хэлсэн үгээр ямар нэг постер бэлтгэдэг болж. Энэ жил түүний хэлсэн ийм үгийг сайтууд эшэлжээ. 

“Эгч нь та нарт нэг л юм захидаг, нэг л юм хэлдэг. Өөрийгөө хангалтгүй гэж хэзээ ч битгий гол. Бас хэрвээ гэр бүлийн асуудал, сэтгэл гутрал, ямарваа төрлийн донтолт зэрэгтэй тулгарсан бол өөртөө туслахад хэзээ ч оройтоогүй байдаг юм шүү. Та нар чадна аа, миний дүү нар, ажа ажа амжилт”

Оливиа Родриго АЛАН

#ЯадынбээЯадын

Диснейгээс угшилтай оддын тоог нэгээр нэмж Оливиа Родриго гэж 18-хан настай, айхтар авьяаслаг охин гарч ирэн, баллаж тавьж байгаа. Хамаг дуугаа өөрөө бичдэг л гэнэ, шүршүүрт зогсож байхдаа л хамгийн лаг хит дуугаа зохиосон гэнэ. Шүршүүрт ороод ороод нэмэргүй дуучид зөндөө байдаг хорвоо дээр ийм гоё авьяас бас байх юм аа. 

ГЭХДЭЭЭЭЭЭ түүний энэ онд гаргасан цомгийн гурван ч дууг бусад дуучдын тодруулбал, Тэйлор Свифт, Хэйли Уильямс нарын дууны аялгуунаас санаа аван хийсэн гэж шүүмжлээд буй. Энэ тухай манай охин өөрөө юу гэсэн гээч? “Хөгжимд шинэ юм гэж байдаггүй юм аа, бүгд л бие биенээсээ инспираци авч хөгждөг шүү дээ” гэж хэлсэн. Нялуунаас шулуун нь гэж тэр ер нь маш шулуухан этгээд байна лээ. Энд тэнд өгсөн ярилцлагыг нь сонсоход нээлттэй ч гэж жигтэйхэн, өөртөө итгэлтэй ч гэж жигтэйхэн. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх чинь бас л нэг гайхамшиг шүү дээ. 

Тэр “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа “Залуухан эмэгтэй уран бүтээлчдийн хийж байгааг нь ярихгүй атлаа шүүмжлэх болохоор бүгд дуртай байдаг нь сэтгэл гонсойм” гэжээ. Энэ нь ч үнэний ортой. Жишээлбэл уран зураг байлаа гэхэд эрэгтэй зураачдын бүтээл өндөр үнэ хүрч байхад авьяаслаг эмэгтэй зураачдын бүтээл ижил үнэд хүрч чаддаггүй зэрэг урлаг дахь хүйсийн ялгаварлалыг харуулсан судалгаанууд бий. Тэр утгаараа эмэгтэй дуучид, хөгжимчид илүү их шүүмжлүүлдэг юм болов уу. 

Ямартай ч энэ сайхан залуухан авьяас цаашид АЛАН гэдэг нь тодорхой байгаа. Яадын бээ яадын. 

Тимоти Шаламегийн тухай ямар ч хамаагүй мэдээ

#NoOffense

Үнэндээ хобо жибэгийн ертөнц ихэвчлэн эмэгтэйчүүдийг тойрон эргэлдэж, тэдний л тухай юухан хээхэн олж бичих гэж улайрдаг юм байна. Ямар хувцас өмссөн, хэнтэй уулзсан, хэнээс салсан, хаана уйлсан, дуулсан, шоудсан гээд л бүсгүйчүүдийн тухай бичих нь ямар их вэ. Муусайн хэвлэлүүд! гэтэл өөрөө ч бас тэдний нэг болсон байх үед.... 

Ганц эрэгтэй хүний тухай бичье гэж бодож хайсан ч олигтой мөлжүүртэй амьдралтай эр хүн ойрд таарсангүй. Тэгэхээр нь Вилли Вонкагийн залуугийн дүрийг бүтээж буй Тимоти Шаламегаа чирээд ирлээ. Гэхдээ энэ мэдээ түүний шинэ дүртэй ямар ч хамаагүй. Зүгээр л түүний өнгөрсөн жил хийсэн тэнэг үйлдлийг бодож уурандаа бичиж буй мэдээ юм. 

Та нар санаж байвал өнгөрсөн зун Шаламе Эиза Гонзалез гэдэг жүжигчин эмэгтэйтэй далайн эрэг дээр хэдэн өдөр нүцгэн нялуурч уур хүргэсэн. Жиаахан юм байж гэртээ хариач, аав ээжид чинь хэллээ шүү гэмээр санагдтал том хүний амьдралаар амьдарсан. Эиза бол Холливудыг “дуусгаж” байгаа эмэгтэй жүү дээ. No offense. Гагцхүү Шаламегийн амьдралд л тэр дутаж гэнэ. Яагаад ч юм бэ тэрийг нь бодохоор л уур хүрээд байдаг учраас мэдээ хүртэл бичихдээ туллаа. Түүнийгээн харамлаж байгаа минь энэ юм болов уу?

"Sex and the City" эргэн ирэх нь, гэхдээ Самантагүйгээр!!!

#БөөнХэрүүл

“Их хотын ... амьдрал” гэдэг том хүний нэртэй цуврал энэ зул сараар эргэн ирэх гэж байгааг мэдсэн биз дээ? Нью- Йоркийн гангачуул болох Кэрри Брэдшау ба түүний найзуудын болзооны амьдрал, адал явдлыг өгүүлдэг энэ цуврал зургаан жил гараад 2004 онд зогссон юм. HBO энэ жил ахин 10 анги хийхээр болж, мэдээ сэлтээ цацтал киноны гол дүр Сара Жессика Паркер болон жүжигчин Ким Катралл нар хоорондоо муудалцаж, хамтран тоглохгүй гэдгээ мэдэгдэж бөөн хэрүүл уруул. 

Ер нь тэдний үл ойлголцол аль 2000-аад онд кино хийж байх үед л эхэлсэн юм байна. Ким Катралл кинонд тоглоод авч буй цалингаа Паркерынхтай харьцуулж, цалингаа нэмэхгүй бол тоглохгүй гэж хойш сууж эхэлснээр энэ бүхэн эхэлсэн гэнэ. 

“Эцсийн эцэст Сара надаас юугаараа илүү юм бэ? Энэ цуврал Самантагүй бол юу болох юм? Гөлөг болно ш дээ” гэж боддог байсан юм болов уу? Ер нь ч Саманта бас л шигтгээ болсон дүр ш дээ. Нүцгэн бие дээрээ суши өрж хэвтэн, буй биеэрээ оройн зоог болоод л. Тийм биз дээ? Яагаад түүнд бага цалин өгч, хүний хүүхдүүдийг хооронд нь ингэж муудалцуулсан юм бэ? HBO?

Ингээд цувралын турш зөрчил бага багаар нэмэгдсээр 2018 оноос хойш хурцдаж, бие биенээ хэвлэлээр муу хэлэх болж, хэзээ ч найз байгаагүй энэ тэр гэж нэгнээ ярьж эхлэв. Энэ харилцаанд Паркер арай хүлээцтэй байсан бол Катралл илтэд уурлаж бухимдсан аястай ярилцлага хэд хэд өгчээ. Паркер андыгаа бүүр хуурамч амьтан гэж хэлэв. Ингээд 2016 онд хийх гэж байсан бүрэн хэмжээний кинонд ч Катралл тоглохгүй гэлээ. Шинэ 10 ангид ч эргэн ирэхгүй гэлээ. Ингээд бид энэ удаа Самантагүй цувралыг үзэхээр болж байна даа. Та нар юу гэж бодож байна? 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
3
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.14 202.9.40.113

Yoy bichij bga hun ni medeellee unshdag ym u Olivia rodrigo ihenh duuga jijig orooniho shalan deer zohioson bdg tgd Dan nigro priducerin grashind duuga bichuulsen gd vma deer oor yriltskagan deer yrisan bdg.

0 Хариулах


Зочин 2021.10.12 202.21.124.134

Brad Pitt & Selena Gomez, Kim Kardashian & SNL, Adele & Rich Paul?

0 Хариулах


Hobo jibe kkk 2021.10.12 103.229.122.60

Huurhun bichdiin be taalagdjina juu <3

0 Хариулах


Зочин 2021.10.11 66.181.161.125

Yana timmyg hentei bs bolzood ehelvee! ymr medeenees hotsorchihwo gj ailashte xD

0 Хариулах