Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдөр "хөхөвчгүй өдөр" | Хөхний хорт хавдраас сэргийлэх 5 АЛХАМ


Өнөөдөр (жил бүрийн аравдугаар сарын 13-нд) Дэлхийн Хөхөвчгүй өдөр* тохиож байна. Дэлхий дахинд аравдугаар сарыг хөхний хорт хавдрын талаар урьдчилан сэргийлэх сар хэмээн уг өвчний тухай мэдээллийг олон нийтэд түгээж, өвдөн эмчлүүлж байгаа хүмүүст тус дэм болохыг уриалдаг. Энэ оны судалгаагаар дэлхий даяар нийт 2.3 сая гаруй охид эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдоод байгаа бөгөөд 2020 онд 685 мянган эмэгтэй уг өвчний улмаас амь насаа алджээ. Нийт өвчтөний талаас илүү хувь нь хөхний хорт хавдрын талаар ойлголтгүйн улмаас хожуу шатандаа оношлогддог нь харамсалтай. Тиймээс та бүхэн хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөмжийг хүргэж байна. 

Сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын нэг өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй бөгөөд сар бүр тогтмол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Дараах алхмуудын дагуу хөхөө шалгаарай.

Алхам 1. Мөрөө цэхлэн гараа ташаандаа аваад толинд хоёр хөхөө зэрэгцүүлэн хараарай. 

Дараах зүйлсийг нягтлан хараарай. 

- Хөхний хэмжээ, хэлбэр, өнгө хэвийн байгааг шалгах

- Нүдээр харахад хэлбэр нь жигд байгаа эсэх, хавдсан, өөрчлөгдсөн шинж байгаа эсэхийг ажиглах

Хэрвээ дараах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. 

- Хөх болон ойролцоох арьс хонхойсон, хатсан, товойсон бол;

- Хөх товч өөрчлөгдөж, дотогш шигдсэн бол;

- Улаан туурч, өвдөж, хавдаж, янз бүрийн "этгээд" зүйл ажиглагдсан бол мэргэжилтэнд хандаарай. 

Алхам 2. Гараа өргөөд ижил төстэй шинжүүдийг ажиглах.


Алхам 3. Толь руу харсан чигтээ хөхний нэг эсвэл хоёр толгойноос ямар нэгэн шингэн зүйл гарч байгаа эсэхийг ажиглах (ус, усархаг шингэн, сүү шиг эсвэл шар өнгийн шингэн, цус гэх мэт).

Алхам 4. Хэвтээ чигт мэдэрч үзэх.
Зүүн гараараа баруун хөхөө, баруун гараараа зүүн хөхөө тэмтэрч үзээрэй. Гарын үзүүрээр хөхний эргэн тойрныг тэмтэрч, дарж, дөрвөн хуруугаараа тойруулан илээрэй. Дээрээс доош, баруунаас зүүн гэхчлэн хуруугаараа даралттай илж, шинж тэмдэг байгаа эсэхийг нягтлаарай. 


Алхам 5. Босоо байрлалаар мэдэрч үзэх. Бие нойтон, тослог үед хөх илүү мэдрэгддэг тул шүршүүрт орохдоо хөхөө тогтмол шалгаж байгаарай.


*Хөхөвч зүүх нь хөхний хорт хавдарт шууд нөлөөлөхгүй бөгөөд өөрт тохирсон, биед эвтэйхэн хөхөвч зүүхийг эмч нар зөвлөж байна. Харин "Хөхөвчгүй өдөр" гэсний учир нь хөхөө хайрлаж, аливаа шинж тэмдгийг анзаарч, "эрх чөлөөтэй" байлгахыг уриалсан утгатай юм. 

Та хөхний хорт хавдрын тухай мэдээллийг дотоод мэргэжлийн эмч нараас болон олон улсын "Breastcancer.org" сайтаас хүлээн аваарай. 

Эх сурвалж: breastcancer.org

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.