Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Калифорни мужид харилцан зөвшилцөлгүйгээр бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэг хэмээн хуульчиллаа


АНУ-ын Калифорни муж бэлгийн харилцааны үеэр хамтрагчтайгаа ярилцаж тохиролгүйгээр бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэг гэж хуульчилсан анхны муж боллоо. Хуулиар энэ үйлдлийг бэлгийн халдлага гэж үзэх агаад ийм хууль баталснаар бэлгийн хүчирхийллйин шинжтэй үйлдлүүдэд ялгаа, зааг тогтоож буй чухал ач холбогдолтой гэдгийг сануулж буй хэрэг хэмээн мужийн захирагч Гавин Ньюсом мэдэгджээ. 

Мужийн төлөөлөгчдийн бага танхимын гишүүн, тус хуулийг санаачлагч Кристина Гарсиа “Бэлгийн харилцааны үеэр нөгөө хүнийхээ зөвшөөрөлгүй бэлгэвчээ авах, тайлах нь ёс суртахууны асуудал бус гэмт хэргийн асуудал юм. Учир нь ийм үйлдлийн хор уршгаар хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл зэрэг олон асуудал тулгардаг тул үүнийг хуульчлах нь жендерийн болон хүний эрхийн талаасаа ч ач холбогдолтой ’ гэсэн байна.

Энгийнээр бодоход хамгаалалттай бэлгийн харилцаанд орох хүсэлтэй хүний эсрэг бэлгэвчээ тайлах нь тухайн хүний бие мах бодод халдаж буй явдал юм. Зөвхөн бэлгэвч ч бус бэлгийн харилцааны үе дэх бүхий л үйлдэл, алхмуудыг хоёр тал харилцан зөвшөөрч байж үйлдэх нь чухал юм. Хүн хэдийгээр секс хийхийг зөвшөөрсөн ч гэлээ тодорхой үйлдлүүдийг хийхэд тухгүй, хүсэхгүй байж болдог. Тиймээс энэ мэт үйлдлийг хуульчлах нь өндөр ач холбогдолтой хэмээн хэвлэлүүд бичжээ. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
Уржигдар
Японы гүнж Мако цол хэргэмээсээ татгалзан жирийн иргэнтэй гэрлэлтээ батлууллаа
3
3 өдрийн өмнө
Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.