Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дархлаа дэмжих "ид шидийн" 6 эмийн ургамал + АЧ ТУС


Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа дэмжихийн тулд заавал химийн аргаар гарган авсан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүйг та мэдэх үү? 

Биеийн болон оюуны ачаалал, ядаргааг тайлж, ханиад томуунаас хамгаалан, дархлаа дэмжин, бие тэнхрүүлэх "ид шид" бол яах аргагүй байгалийн цэвэр орцтой эмийн ургамлууд юм. Бид долоогоно, бамбай, алтан гагнуур, барагшуун зэрэг цөөн төрлийн хандыг л мэддэг байсан бол сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид байгалийн цэвэр орцтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх болжээ. Олдоц ихтэй, төрөл бүрийн бүтээгдэхүүнээс авч болох Монгол орны сор болсон шилдэг зургаан эмийн ургамлын ач тусыг сонирхоцгооё.  

#1

Дорно дахины анагаах ухаанд өргөнөөр ашигладаг чихэр өвс нь Хятадын анагаах ухааны суурь ургамлын жагсаалтад багтдаг. Эрүүл мэндийн болоод гоо сайхны ихээхэн ашигтай ургамал юм. Монгол Улсын ЭМЯ-аас коронавирусийн халдвар авсан хүмүүст хунчир, чихэр өвс хэрэглэхийг зөвлөсөн билээ.

Гол ач тус:

- Ханиалга дарах, цэр ховхлох, туулгах, уушги, цээжний өвчнийг дарах, амьсгалын замын системийг цэвэрлэх, хамар хоолойн үрэвслийг дарж, биеэс хорыг гадагшлуулна. 

- Гоо сайхны зориулалтаар хэрэглэх бөгөөд арьсны өнгийг сэргээн цайруулж, сэвх толбыг бүдгэрүүлнэ. 

#2 

Амтлаг, гашуун, эхүүн амттай, хүйтэн, зөөлөн чанартай алтан гагнуурыг уушги төлжүүлэх, нөхөн сэргээх, халуун буулгах, шимжүүлэх гайхалтай ид шидтэй хэмээн үздэг. 

Гол ач тус:

- Бие махбодыг сэргээж, сэтгэлийг анагаан, сэтгэлийн шалтгаант эмгэгийг эдгээн, оюуны чадавхыг дээшлүүлнэ. 

- Ядаргааг тайлж, тамир тэнхээг сайжруулна. 

- Уушгины өвчлөл, ясны сийрэгжилт, ясны бэртэл, хоол боловсруулах зэрэг олон өвчнийг эмчилнэ. 

#3

Ардын эмчилгээнд цээнийг өргөнөөр хэрэглэх бөгөөд сэтгэлийг тайтгаруулан анагаагч эмийн ургамал юм. Эрт үед монголчууд айж түгшсэн үедээ цээнийн дэлбээг үнэрлэхэд сэтгэл уужирдаг хэмээн үздэг байжээ. 

Гол ач тус:

- Нойргүйдэл, мэдрэлийн цочролын үед хэрэглэх бөгөөд тархины цусан хангамжийн үйл ажиллагааны алдагдлыг бууруулна. 

- Тамир тэнхээ оруулан дархлаа сайжруулна.

- Биеэс хүйтэн хийг хөөдөг учир бөөр болон шээсний замын өвчинд их сайн нөлөөтэй.

#4

Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ. Гэртээ ганга уугиулахад муу эрчим хүчийг дарангуйлж, нянг устгаж, сэтгэлийг саруулсгах болно. 

Гол ач тус:

- Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана.

- Нян, халдварыг устгана.

- Дааврыг тэнцвэржүүлнэ.

#5

Хунчир нь дорнын анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг хүн орхоодойгоос эмчилгээний шинж чанараараа хувь илүү нь нотлогдсон ховор ургамал юм. Олон улсын Биологийн шинжлэх ухааны сэтгүүлээс Монгол орны хунчир, чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү гурван ургамлыг коронавирусийн эсрэг эмчилгээнд зөвлөсөн нь бий. Хунчир нь биеийг тэнхрүүлж, дархлааг дэмжих онцгой найрлагатай.  

Гол ач тус: 

- Дархлаа сэргээнэ.

- Чихрийн шижинг илаарьшуулна.

 - Биеэс хорыг зайлуулж, залуужуулж, үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлнэ.

#6

Найрлагадаа төрөл бүрийн аминдэм агуулсан нохойн хошуу нь бидний хамгийн сайн мэдэх эмийн ургамал юм. С, А, В, К, Р аминдэм нь биеийн дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх гайхалтай шидтэй. 

Гол ач тус:

- Ханиад томууг дарна. 

- Элэг, бөөрний өвчлөлийг эдгээнэ. 

- Үе мөчний өвчнийг эмчилнэ. 

- Арьсны үрэвслийг дарж, холцрох, түлэгдэх зэрэгт сайнаар нөлөөлнө. 


Дээрх бүх эмийн ургамлыг усан суурьтай болон спиртэн суурьтай ханд хэлбэрээр тогтмол хэрэглэх нь дархлааг дэмжиж, эмийн онцгой найрлагыг илүү тод үзүүлэх ач тустай юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
16 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.