UBLife Logo
ХОБО ЖИБЭ

ХОБО ЖИБЭ | Адель хэнд ч зориулж тураагүй, Зендаяа Том Холланд хоёрын романс, Хилэнцийн ордны одууд

ХОБО ЖИБЭ | Адель хэнд ч зориулж тураагүй, Зендаяа Том Холланд хоёрын романс, Хилэнцийн ордны одууд

Та нар хобо жибэ уншаад л сууж байна уу? Ажил төрлөө хий л дээ. Амьдрал ахуйгаа бод л доо.За за үнэндээ хобонд дургүй хэн байхав дээ. Бүгд үүнийг ил далд таашаадаг гэдгээ хүлээн зөвшөөрч, хажуудах нэгнийхээ тухай хобо ярьж байсандаа гэмшин тэднийгээ тэвэрцгээе. Хүлээн зөвшөөрөх гэдэг нь хүн өөртөө туслах эхний алхам гэж үздэг билээ. Гэвч алив хобонд учир жанцан, хил хязгаар гэж байх ёстой гэдгийг та нартаа үглэх нь илүүц биз ээ. Хобо базагсдын баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийн нэгдүгээрт  “Бусдыг харагдах байдал, гадаад үзэмж, нас хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, ер нь ямар нэг зүйлээр гадуурхсан, тохуурхсан, шоолсон хобо ярьж болохгүй” гэж заасан байдаг. Ёс зүйтэй хобо гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай. UBLIFE л тэрийг чинь бичдэг юм шүү, нандигнаж яваарай.


Аделийн бие бол Аделийн л бие#SuckMyDickӨнөөдрийн эхний хобо бол Адель. Сүүлийн үед түүний ямар турсныг л гайхсан хүмүүс хорвоогоор нэг болж. Сүүлийн цомгоос хойшхи зургаан жилийн хугацаанд түүний хувийн амьдрал, гадаад төрх аль алинд нь өөрчлөлт гарчээ. Зарим хүн түүнийг нөхрөөсөө салаад өшөө авах гэсэндээ турж, сайхан биетэй болж гэж ярьж байхад зарим нь түүнийг жин хаяад ямар үзэсгэлэнтэй болсныг гайхаж байна. Би нээх эгчийгээ өмөөрөх гэсэн юм биш, гэхдээ эгч маань тураагүй байсан ч үзэсгэлэнтэй хэвээр. Хэдэн ч удаа жин нэмж, хассан Адель хэвээрээ л байна.

Энэ тухай тэр өөрөө “Би хоёр жилийн хугацаанд эрчимтэй дасгал хийж нэлээн жин хассан. Тэрнээс биш хоол ундаа сойж өөрийгөө зовоогоогүй. Хувийн амьдралдаа тохиолдож байсан зүйлсээс өөрийнхөө бодол сэтгэлийг чөлөөлөх гэж өдөрт хоёр гурван удаа дасгал хийдэг болсон. Нэг ёсондоо дасгалд донтсон гэх үү дээ. Хүмүүс нэг зүйлийг мэдээсэй гэж хүсэж байна. Турах хэзээ ч миний туйлын зорилго байгаагүй, харин өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөж, хүч чадалтай болохыг л хүссэн” гэжээ.

Хүн ер нь ямар ч шалтгааны улмаас ямар ч харагдаж болно. Тэгэхээр одоо бүгдээрээ нэг зүйл тохирмоор байна. Хүн турж үхэх гэж байна уу, таргалж үхэх гэж байна уу зүгээр амаа хамхиад өнгөрч сурмаар байна. Body positivity буюу бие махбодоо хүлээн зөвшөөрч, эерэгээр харж, хайрлаж сурах соёл эндээс эхэлнэ ээ гэж бодох л юм даа.Мөн тэрээр өшөө авах гэж турсан гэх ярианы тухайд  “Өшөө авах ий? suck my dick” гэсэн байна. Бас “Хүмүүс миний биеийг 12 жил ярьлаа шүү дээ, турсан ч ярина, тураагүй ч ярина. Зүгээр л өөрийн болон бусдын биеийг хүлээн зөвшөөрөөд body positive амьдарчихад та нараас юу уначих гээд байна аа? Новшнуудаа” гэж ээ. За за новшнууд аа гэж хэлээгүй юм байна шүү.  

Карди Би, Пенн Баджли хоёрын сошиал “сээтэгнэл”#IsThisYouCardiB?“YOU” цувралын психопат фэнүүд байна уу? Та нар энэ цувралыг үздэг бол өөрсдийгөө сэтгэцийн өвчтэй хүмүүсийн төлөөлөл гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Үе үе дотоод Жое Голдберг чинь гарч ирж, хүмүүсийн сошиал хаягийг stalker-даж, крашаа гудманд дагаж, дотоожийг нь олж хадгалмаар санагдаж байна уу? Тэгдэг л юм даа дүү нар минь.Жое-ийн дүрд тоглодог энэ жүжигчин залуу чинь реппер Карди Би- тэй сээтэгнэж байгаа нь та нарт тэгээд зүгээр байна уу? Энэ хоёр саяхнаас Твиттерт бие биенээ дагаж, улайм цайм нэг нэгнийхээ зургийг профайл дээрээ тавьж,  “omg тэр намайг дагалаа, тэр намайг мэддэг юм байна” гэж бичилцээд л маяглаж өгч байна.Энэ бүхэн Пенн Баджлигийн нэгэн ярилцлагын үеэр Карди Биг сошиал орон зайдаа өөрийнхөөрөө байдаг хэмээн магтсан видео твиттерт орсноос үүдсэн юм. Үүнийг үзсэн Карди Би “Хүүе ээ тэр намайг мэддэг юм байна ш дээ, би чинь үнэхээр алдартай юм байна” гэж жиргэжээ. Тэгтэл өнөөх залуу чинь Кардигийн зургийг профайл зураг болгож энэ тэр бүүр маяглаад. За тэгээд түүний obsessive, psycho фэнүүд холбогдох арга хэмжээг удахгүй авах байх аа.Юваль Ной Харари "шүүгээнээсээ эрт гараагүйдээ" харамсдаг#ОюунлагХобо

Яаж л дандаа шоу бизнесийнхний тухай бичих вэ дээ. Нэг ч болов эрдэмтэн профессор, сэтгэгч, гүн ухаантан, манай цаг үеийн манлайд яваа гайхалтай хүмүүсийн тухай бичье дээ. Тэдний тухай хобо байж яагаад болохгүй гэж? “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” болон бусад агуу номоороо биднийг аймшигтай байлдан дагуулсан Юваль Ной Харари өчигдөр Гардиан сайтад товчхон ярилцлага өгчээ. Богино боловч түүний тухай маш их мэдээлэл бүхий энэхүү ярилцлагаас ганц нэг мэдээлэл хобо болгон хадаг барья. Тэрээр Тель-Авив хотод нөхрийн хамт амьдардаг бөгөөд Иерусалимын их сургуульд түүхийн хичээлээр лекц уншдаг ажээ.Сэтгүүлч түүний багадаа ямар хүн болохыг хүсдэг байсан тухай асуухад хайрлагдсан хүн л болохыг хүсдэг байсан гэжээ. Түүний амьдралд тохиосон хамгийн гайхалтай хайр хэн болохыг асуухад нөхрөө нэрлэж. Тэд 20 жилийн өмнө танилцаж, 10 жилийн өмнө гэрлэсэн гэнэ. Хэрэв өнгөрсөн амьдралаасаа ямар нэг зүйл өөрчилж залруулах боломж олдвол юуг өөрчлөх вэ гэхэд ижил хүйстэн гэдгээ өсвөр насандаа зарлаж, "шүүгээнээсээ эрт гарах" байсан гэсэн байна. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ гэхэд хоёр жилийн өмнө ээжийгээ могойд хатгуулж нас барахад уйлснаа ярьж. Амьдралаас сурсан хамгийн чухал зүйл юу болохыг асуухад “Хүмүүс үргэлж өөрчлөгдөн хувьсаж, хэзээ ч юунд ч сэтгэл ханадаггүй бөгөөд хүний ялгамж чанар гэдэг нь бодит бус зүгээр л төсөөллийн зүйл болохыг мэдсэн” хэмээжээ.За жаахан оюунлаг хобо базчихлаа.

Зендаяа Том Холландын тухай…#DarlingDoYouWantSomeWater

“Хүн аалз” цуврал бүтээлээс үеийн үед хосууд төрдөг уламжлалын дагуу төрсөн Зендаяа, Том Холланд хоёрын тухай нэгэн хобо байна. Гэхдээ нээрэн яагаад энэ киноны гол дүрүүд хоорондоо үерхээд байдаг юм бэ? Тоби Магуайр, Кирстен Данст хоёр жил гаран үерхсэн. Дараа нь Эндрю Гарфилд, Эмма Стоун хоёр дөрвөн жил үерхсэн. Отгон хосууд болох энэ хоёр маань яг хэзээнээс холбоотой болсныг мэдэхгүй ч эхний ангийн дараанаас гэж хэвлэлүүд таамагладаг. За юутай ч Холливудын хамгийн хөөрхөн хосууд гэгддэг тэдний харилцаа дөнгөж л энэ зунаас ил болсон юм.Зендаяа гэх авьяаслаг охин Никелодеоны шоунаас төрсөн бол Холланд гэх англи залуу театрын жүжигчин байснаа гэнэт л Марвелын од болсон юм. Сониноос Зендаяа англи залуутай үерхээд британи аялгаар ярьдаг болсон гэнэ. “Тоом, даарлинг, дү юү уонт сам уоота?” гэж мэгээл ярьдаг байх нь. Саяхан тэрээр найз залуугийнхаа тухай хэвлэлд ярилцлага өгөхдөө түүнийг ажилдаа төгс байхыг эрмэлзэж бүх зүйлээ зориулдаг, амьдрал дээр зөөлөн дулаан, хөгжилтэй энгийн хүн гэж магтжээ.Хилэнцийн ордныхон байна уу?

#ScorpionsOnTheRiseЗа уржигдраас эхлэн нар хилэнцийн ордод орж, ХИЛЭНЦИЙНХНИЙ САР эхэллээ.Энэ ордод төрсөн хүмүүс өмчирхөг, хартай, нууцлаг, үнэнч, эхэлснээ дуусгаж байж санаа амардаг, тэр хэрээрээ ажил төрөлдөө эзэн болсон, хамгийн баяжих магадлалтай хүмүүс байдаг. Аймар талууд нь гэвэл хүнийг ятгаж сэнхрүүлж, үгэндээ оруулахдаа сайн, өш хонзон санамтгай, ихэнхдээ хэн нэгнийг үзэн ядаж явдаг байна. Эдний ордныхны сараар Хэллоуины баяр таарч маараад сонин шүү бас. За тэгээд энэ ордны одууд гэвэл дараах хүмүүс байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
5
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.