UBLife Logo
Дэлхий

Японы гүнж Мако цол хэргэмээсээ татгалзан жирийн иргэнтэй гэрлэлтээ батлууллаа

Японы гүнж Мако цол хэргэмээсээ татгалзан жирийн иргэнтэй гэрлэлтээ батлууллаа

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако өнөөдөр буюу 10 сарын 26-ны өглөө их сургуулийн ангийнхаа залуутай гэрлэж, язгууртны цол хэргэмээсээ татгалзлаа. 

Түүний их сургуулиасаа хойш үерхсэн залууг Кэй Комүро гэдэг бөгөөд ээж нь ганцаараа түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна. Тэднийг гэрлэх болсон тухай мэдээлэл анх цацагдсан цагаас хойш бүтэн 3 жил хойшилж, олны бодол санаа ч хоёр хуваагдаад байсан юм. Мөн тэдний хурим хойшлох болсон шалтгааныг хүмүүс сүйт залуугийн ээж болон түүний хуучин найз залуугийн хооронд үүссэн санхүүгийн асуудал хэмээн тайлбарлаж байсан юм. 

Тэд сэтгүүлчдийн сонгон илгээсэн 5 асуултад хариулт өгөх бөгөөд нэмж ямар ч асуултыг хүлээн авахгүй болохоо мэдэгджээ. Мөн тэд ирэх сард аль болох хурдан АНУ-ыг зорьж, тэндээ суурьшин амьдрахаар төлөвлөж байна. 

Гүнж Мако болон түүний сүйт залуу хүмүүсийн хэл ам, нийгмийн дарамтаас үүдэн сэтгэл санааны хүнд байдалд байсан бөгөөд Мако эмчилгээ хийлгэж байсан гэнэ. 

Тэд гэрлэлтээ Шибүяа дүүргийн захиргаанд гэрлэлтээ батлуулжээ.

Зургууд: AP, DW

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.