UBLife Logo
Урлаг

UB.life-ийн хөтөч: X.26-XI.02 - Кино, комеди, контемпорари

Ub.life
Ub.life
UB.life-ийн хөтөч: X.26-XI.02 - Кино, комеди, контемпорари

Ирэх мягмар гарагийг хүртэл Улаанбаатарт хаашаа очиж, юу үзэх вэ? Та мягмар гараг бүр манай сайтад зочилж, сонин содон, сонирхолтой ямар үйл ажиллагаа нийслэлд маань болж буйг мэдээрэй.

Timeless Times

Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг Ё.Далх-Очирын тав дахь бие даасан үзэсгэлэн болох “Timeless Times” үзэсгэлэн ирэх баасан гарагт “Bella Vista” хотхонд байрлах “Q Art Gallery”-д дэлгэгдэх нь. Тус үзэсгэлэнгийн куратораар зураач Л.Ганболд ажиллажээ.

Өмсгөлөө өмсөөд марш

Хэллоуин буюу сүнсний баяр энэ сарын эцэст болохтой холбоотойгоор олон үдэшлэг төлөвлөгджээ. Тэдгээрээс онцлон, “Алтан хальс” кино холбоо, “Кино клуб”, “Cosy Club” хамтран зохиож буй үдэшлэгийг санал болгоё. Киноны дүр дагуу хувцаслаж, кинотой холбоотой хэв маяг бүрдүүлж очих заавартай. 

Эрх чөлөөг эрэлхийлэх цаг дор 

Талибануудад эзлэгдсэн Кабулд амьдардаг залуу хос Мохсен, Зуниара хоёрын ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлөхийг хичээвч амьдрал хүссэнээс нь тэс өөр зүгт түрсээр байх болно. 2019 онд олны хүртээл болсон “Кабулын хараацайнууд” бүтээлийг үзэхийг хүсвэл бямба гарагийн 16 цагт Улаанбаатар чуулгад очоорой. 

Монголын сайхан орон 

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсаны нэг жилийн ойн хүрээнд тавигдаж буй "Харах өнцөг” үзэсгэлэнг “ХААН Галерей”-гаас үзэх боломжтой. Байгалийн гэрэл зурагчин Б.Баяр, Д.Октябрь, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр болон Ч.Итгэл нарын 70 орчим бүтээл бүхйи эл үзэсгэлэн ирэх ням гарагийг дуустал амжиж үзэж, Монголынхоо сайхан байгалиар аялаарай.

Хэллоуины хошигнол

“UB Comedy”-ийн залуус Хэллоуиний баярыг угтан ирэх лхагва, пүрэв, баасан гарагт тоглох нь. Батаа, Идэрээ, Содоо тэргүүтэй 10 гаруй комедиан тоглох аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд 16-21 насныхан орох боломжтой “+16 MONGOLIAN YOUNGSTERZ” шоу болох юм байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.