Аймшгийн баяраар өөртөө тохирох дүрээ олсон уу? Тэгвэл дараах хямд зардлаар, гараараа ч хийж болох хялбархан дүрүүдээс санаа аваарай.
1. Дуугүй киноны дүр
Хэрэгтэй зүйл: Цагаан нүүрний будаг, ямар нэг хар өнгийн хувцас

2. "404 Error", "Хайлт илэрцгүй" гэх мэт бичиг
Хэрэгтэй зүйл: Энэ бичгийг хэвлээд наах эсвэл цулгуй цамцан дээрээ бичээрэй.

3. Мумми
Хэрэгтэй зүйл: Эмнэлгийн цагаан боолт, хар болон улаан өнгийн будаг

4. "Аймшгийн" хүүхэлдэй
Хэрэгтэй зүйл: Өөрт байгаа ямар нэг даашинз, нүүр будалтын бүтээгдэхүүнүүд

5. Сүнс
Хэрэгтэй зүйл: Цагаан даавуу, хайч

6. Арай өөр сүнс
Хэрэгтэй зүйл: Цагаан даашинз, урт үс

7. Эможи
Хэрэгтэй зүйл: Өнгийн цаас, цавуу

8. Улаан хатан
Хэрэгтэй зүйл: Хөзөр, улаан өнгийн даашинз, жижиг титэм

9. Матрикс
Хэрэгтэй зүйл: Хар өнгийн хувцас, хар шил

10. Берни Сандерс
Хэрэгтэй зүйл: Нүдний шил, маск, хээтэй бээлий, хүрэм

11. "Улаан гэрэл ногоон гэрэл" хүүхэлдэй
Хэрэгтэй зүйл: Шаргал бор өнгийн даашинз, шар өнгийн богино цамц

12. Оливия Родриго
Хэрэгтэй зүйл: Өнгө өнгийн стикер

13. Керри
Хэрэгтэй зүйл: Цагаан "муу" даашинз, улаан өнгийн будаг

14. Pantone өнгө
Хэрэгтэй зүйл: Ямар нэг өнгийн цулгуй хувцас, тухайн өнгөний кодоо А4 цаасанд хэвлэх

15. Хэн нэг найз
Хэрэгтэй зүйл: Найзынхаа хувцаснаас өмсөж, дууриахад л болно
