Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улсын 2022 оны төсөв батлагдав


Монгол Улсын 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 12,086,996.3 сая төгрөг байхаар баталлаа. 

Төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар батлав. 

Төсвийн жилд орон нутгийн төсөвт нийт 236,728.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513,998.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагыг нийт 253,401.4 сая төгрөгөөр баталлаа.                        

Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2,840,418.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 98,100.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, нийт 2,750,964.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусган батлав. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,450,723.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,481,369.2 сая төгрөг зарцуулахаар тусгаж баталсан. 

Харин Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Ирээдүйн өв санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасныг баталлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.