Цас орлоо гээд баярлахын хажуугаар яажшуухан уначихгүй явах вэ гэж бодож байвал энэ нийтлэл танд тусална.
1. Зөв гутлаа сонгож өмсөх
Арзгар ултай гутал:
Та гөлгөр ултай гутал өмсвөл гадагшаа гараад секунд өнгөрөөгүй байхад л халтирч унах болно. Улны ухлаадаснууд арзгар, гүн бас олон байх тусам халтирахаас маш сайн сэргийлж чадна. Зузаан бас арзгар ултай гуталнууд ихэвчлэн маш дулаахан, чанарлаг, усны хамгаалалттай байдаг. Та гутлаа зөв сонгож өмсөөрэй. Нэг л авч, харин өвөл болгон өмсөнө шүү дээ.
Шагайны хамгаалалттай гутал:
Шагайг гэмтэхээс сэргийлсэн хамгаалалттай гутлууд сайн ултай байдаг. Ийм гуталтай алхах үед хөлд илүү эвтэйхэн байдаг ба ямар ч тохиолдолд шагай гэмтэхээс сэргийлэх давуу талтай. Хэрэв шагайны хамгаалалтгүй бол уналаа гэхэд гэмтэж, хүнд бэртэл авах аюултай. Харин урт түрийтэй ийм төрлийн гутлууд алхах үед таны алхааг засч, дэмжлэг, түшиг болж өгөх болно.
Нэмэлт хэрэглэл болон хамгаалалтууд:
Хэрэв та байнга цасан дундуур дээш доош явдаг ажил хийдэг бол энэ хамгийн зөв шийдвэр юм. Амархан тайлагддаг, чанартай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе. Та хаана ч байсан, хүссэн үедээ авч, эргүүлэн зүүх боломжтой учир илүү амар байх болно.
Гутлан дээрх цасаа байнга унагааж, арилгах:
Та ямар ч төрлийн гуталтай байлаа гэсэн цасыг нь унагааж, цэвэрлэж байх ёстой шүү. Ингэснээр цас хайлан, ул хэсэгт мөстөхөөс сэргийлнэ.
2. Цасан дээгүүр алхах
Яарч алхах хэрэггүй. Яаж ч яарч явлаа гэсэн гүйлгүйгээр ойр ойрхон алхаж, сэрэмжтэй яваарай.
Жингээ аль болох урдаа төвлөрүүлэн алхах:
Нэг ёсондоо та оцон шувууны алхалтаар алхах ёстой гэсэн үг. Ингэж явбал унах эрсдэл арай л багасах болно.
Хатуурч, овоорсон цасан дээгүүр алхахаас зайлсхийх:
Нягтаршиж хатуурсан цас маш хурдан мөстөж эхэлдэг. Харин та оронд нь зузаан, хөвсгөр цасан дээгүүр яваарай.
Алхах дээрээ маш сайн төвлөрч, биеэ захир:
Ямар гадаргуутай, ямар замаар явж байна гэдгээ сайн анхаарч, налуу бус тэгшхэн гадаргууны аль нь ч бай алхам бүртээ анхааралтай явахыг зөвлөе. Та хэрэв биеэ маш сайн захирч, мэдэрч явбал уналгүйгээр тогтон үлдэх боломж 70%-тай байна.
3. Цас цэвэрлэх.
Та гэрээсээ гарах болгондоо яг нэг хэсэгт байнга уначих гээд, эсвэл таны гэрийн урд хэн нэгэн халтирч уначих гээд байна уу? Тийм бол тэр хэсгийн цасаа өөрсдөө сайтар цэвэрлэх хэрэгтэй шүү. Нэг өдөр зав гаргаж, гэрийн урд талынхаа цасыг хүрзээр цэвэрлээрэй.
Хүрзээр цэвэрлэлээ ч хальтрах эрсдэл байсаар байдаг учир та тусгай цас хайлуулагч эсвэл давс, үртэс, элс асгаж болно. Хэрэв танай албан байгууллага, эсвэл гэрийн урд хэн нэгэн хүн унавал маш том асуудал үүсэхийг бодолцож заавал цаг зав гарган цэвэрлэж байгаарай. Энэ таны өөрийн аюулгүй байдалтай ч холбоотой юм шүү.
Гэхдээ энэ аргуудыг хэрэглэлээ ч халтирч унасан бол:
Биеэ сул тавиад, бодит байдалтай эвлэрч, хувь тавилангаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гол нь та унахдаа толгойгоо хамгийн түрүүнд хамгаалж, ташаа, мөр хэсгээрээ унах нь зүйтэй. Зарим хүмүүс гараараа тулах гэж оролддог ч энэ нь гарыг маш ноцтой гэмтээж магадгүй учир биеэ аль болох суллан, хөнгөн унах дээрээ төвлөрөөрэй.