Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ILAW TOKEN гэж юу вэ?


Дэлхий нийтэд токен буюу крипто төслүүд олноор мэндэлж криптовалютын зах зээлийн талаар сонирхох, хөрөнгө оруулах хүсэлтэй хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Бидний сонирхлыг ихээхэн татах болсон криптовалютыг дотор нь Алтернатив койнс буюу зооснууд, Жетонууд буюу токен гэж хоёр хуваадаг. 

Энэ удаагийн дугаараар та бүхэнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр анхдагч зах зээлд нээлтээ хийхээр төлөвлөж  буй “ILAW TOKEN” талаар сонирхуулъя.

Нэн тэргүүнд “Токен” гэж юу болох талаарх багахан ойлголтыг хүргэе. Token нь ямар нэгэн блокчэйн дээрх актив хөрөнгийн илэрхийлэл юм. Токенөөр ямар ч төрлийн харилцан солилцож болох үнэ цэнэ бүхий хөрөнгийг төлөөлүүлж болно. Токеныг тодорхой төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг босгохын тулд ICO (Initial Coin Offering) эсвэл IEO (Initial Exchange Offering) хийх замаар нийтэд санал болгож зардаг бөгөөд үүнийг  худалдаж авснаар тухайн этгээд уг төсөлд хөрөнгө оруулагч болно гэсэн үг юм. ICO гэдэг нь шинээр криптовалют, цахим мөнгө гаргах, хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлэх ба зарим нэг талаараа IPO (Initial Public Offering буюу уламжлалт үнэт цаасыг зах зээлд санал болгох)-ийн блокчэйн хувилбар гэж ойлгож болох юм.

Дэлхий дахины технологийн хурдтай хөгжил, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр дүнд хүн төрөлхтний амьдралын хэв маяг, тэр дундаа хууль зүйн үйлчилгээ хувьсан өөрчлөгдөж байна.

Ай ло инновэйтив ХХК нь иргэдэд үзүүлэх хууль, эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн уламжлалт үйлчилгээг орчин үеийн технологи болон програм хангамж ашиглан цаг хугацаа, орон зай, газар зүйн байршлаас үл хамааран хурдан, шуурхай, бага зардлаар авах боломжийг олгох зорилготой.

ILAW TOKEN нь “Ай ло инновэйтив” ХХК-ийн хувьцаа, хууль зүйн үйлчилгээгээр баталгаажсан, хэрэглэгч төвтэй, урт хугацаанд тогтвортой ашиг хүртэх боломжтой виртуал хөрөнгө юм. 

Энэ ням гарагт буюу 2021 оны 11 сарын 21-ний өдөр “ILAW TOKEN"-ний анхдагч зах зээлийн урьдчилсан захиалга явагдаж эхлэх бөгөөд ico.law.mn дээрээс авах боломжтой. Дээрх төсөлд хөрөнгө оруулснаар бидний төлөвлөөд буй хууль зүйн салбарын 10 цоо шинэ технологийн шийдлийг  хөгжүүлэх, түүнээс урт хугацаанд ашиг хүртэх боломжтой. 

Мөн бид шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүрт 10,000 ширхэг токенийг урамшуулал болгон тэдний хэтэвчинд үнэ төлбөргүй байршуулна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.