Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдийн эрхийг хамгаалах #GoBlue-д "The Colors" хамтлаг нэгдэн тоглолтоо хийх гэж байна


Дэлхий даяар 11 сарын 20-ны өдрийг "Дэлхийн хүүхдийн өдөр" болгон зарлаж, даян дэлхийн хүмүүс, уран бүтээлчид хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, хүүхдийн эрхийн төлөө ямагт тэмцэхээ андгайлан тангаргалдаг билээ. 

Харин энэхүү #GoBlue хөдөлгөөнд манай улсын залуу уран бүтээлчид болох "The Colors" хамтлаг нэгдэж байна. Гэхдээ тэд зөвхөн нэгдээд зогсохгүй, бүх уран бүтээлчдийг, бүх нийтийг хүүхдийн эрхийг хамгаалахад уриалж байна. 


Маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-нд On'n Off продакшны байранд тэд цэнхэр өнгөөр давалгаалсан өөрсдийн тоглолтыг хийх гэж байна. 

Хүүхдүүдийн аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд хүн бүрийн анхаарах ёстой том сэдэв болоод байна. Тийм ч учраас уран бүтээлчид хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө өөрсдийн зүгээс амлалтуудыг өгдөг билээ.

Харин маргааш бид Монгол улсаас "The Colors" хамтлагийн амлалтыг сонсох бөгөөд #GoBlue хөдөлгөөнд нэгдэж, уран бүтээлчдийг уриалахыг харах болно. 


"The Colors" хамтлагийн дуучин Б.Тогтуун: 

Яг жилийн өмнө бид #Blue тоглолтоо хийхээр төлөвлөж байсан боловч хөл хорио тогтоосноор цуцлагдсан. Тухайн үед бид өөрсдийнхөө "mood"-ийг цэнхэр өнгөөр илэрхийлж байлаа. Дэлхий даяар #GoBlue гэж хөдөлгөөн болдог тухай тэр үед судалж байхдаа мэдсэн юм. Үүнд нэгдэж олон нийтийн тусын төлөө, хүүхдийн төлөө, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаадаа маш их догдолж байна. 

Хүүхдүүд бол бидний ирээдүй. Мэдээж хүн бүр л ирээдүйнхээ төлөө санаа зовдог шүү дээ. Тиймээс хэрэв бид илүү сайхан амьдрал, ээлтэй нийгэм, дэлхий ертөнцийг хүсэж байвал хүүхдүүддээ анхаарах нь хамгийн чухал.


Мөн бид хоёр жилийн турш хийсэн цомгоо энэ өдөр нээхээр төлөвлөж байна. Биднийг сонсдог, дэмждэг хүн бүрд маш их баярлалаа. Хүүхдийн эрхийн төлөө бусад уран бүтээлч, байгууллага, хүн бүрийг нэгдэнэ гэж найдаж байна!



“Нарны титэм” гэх дууг нь та бүхэн энэхүү тоглолтын онцлох дуу гэж ойлгоорой. Найман мөртэй дууг гурван минутын турш хоёр удаа давтан дуулсан. Яг энэ дуу шиг мэдрэмж өгөх тийм дулаан, өнгөлөг, ирээдүйдээ итгэлтэй болох, сайн сайхныг хүсэх мэдрэмжээр дүүрэн тоглолт байна гэдэгт итгэлтэй байна.

Мөн Та, яг одоо хүүхдийн эрхийг хамгаалдаг, дээдэлдэг хүн байхаа андгайлаарай. Бусдад түгээгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.