Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Баян Монгол" чуулга ба эргэн ирсэн ПЯНЗНЫ СОЁЛ


Өнгөрсөн Баасан гарагт /2021.11.19/ Монголын жазз найрал хөгжмийн урлагийн анхдагчид болох Улсын филармонийн "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойд зориулсан "Пянзны баяр" болж, нэгэн үдшийг жазз найрал хөгжмийн гоо сайхан, дахин давтагдашгүй урлагийг таашаан өнгөрүүлэв. "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойд зориулсан эл пянзанд сонсогчдын сэтгэлд хоногшсон "Аяны шувууд", "Эхийн тухай дуу" зэрэг 12 уран бүтээл багтсан бөгөөд цөөн тоогоор хэвлэсэн нь бүр ч үнэ цэнтэй болгожээ. Соёлын яамны "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд зохион байгуулагдсан энэ үдэш хагас зууны түүхт "Баян Монгол" чуулгын уран бүтээлчид дэлхийн үе үеийн алдартай жазз бүтээлүүдээс сорчлон тоглосон нь уран бүтээлчдийн ур чадвар дэлхийн өндөр түвшинд явааг бататгах мэт гайхалтай байлаа. 

ЗурагТайлбар
   
   
    
   
ЗурагТайлбар
  

  

Тоглолтын үеэр "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойд зориулсан пянзны хамгийн анхны тест хувилбар болох дэлхийд цор ганц соёлын үнэт өв бүхий пянзыг дуудлага худалдаанд оруулан, 15 сая төгрөгөөр нэгэн эрхэм өөрийн болгосон нь Монголын хөгжим сонирхогчид, хөгжмийн урлагийг таашаагчдын хөгжлийг бататган харуулсан онцгой үйл явдал байв.

ЗурагТайлбар
  





Хөгжмөөр хөглөгдсөн нэгэн үдшийн төгсгөлд өөрийн эрхгүй "Баян Монгол" чуулга ба эргэн ирсэн пянзны соёлыг нэхэн санасан юм... 

"Дижитал хөгжмийн ертөнц тав тухтай, аятайхан. Гэхдээ пянзаар хөгжим сонсох нь илүү дулаахан, халуухан, "одоо" цагийг мэдрүүлдэг."

- АНУ-ын хөгжимчин Стив Миллер

Нэгэн цагийн залуус пянзаар дуу сонсон, ил захидлаар хайрын үгсээ солилцож, хамгийн үнэ цэнтэй сэтгэлийн үгээ нэгэндээ дуулгахаар холын замыг туулдаг байв. Юмс бүхэн элбэгшиж, дуртай дуугаа хүссэн үедээ сонсон, хүн төрөлхтний соёлын өв бүхий сая саяар хэмжигдэх дуу хөгжмөөс таашаах боломжтой болсон өнөө үед хуучин цагийн пянзны соёл эргэн "күүл" хэрэглээ болжээ. Дуу хөгжмийг пянзаар сонсогчид жилээс жилд нэмэгдэж, МонголынПянз Цуглуулагчдын Клуб л гэхэд даруй 21 мянгаад хөгжим сонирхогчдоор хүрээллээ тэлжээ. 

1880-аад онд "төрсөн" пянз өдгөө бүтэн зууныг дамжин, кассет, CD, mp3 тоглуулагчид шахагдсаар хэсэг хугацаанд "хоцорсон" боловч хуучны зүйлс үргэлж хуучин хэвээр мартагдан үлддэггүй аж. Улаанбаатарт л гэхэд пянзны арван дэлгүүр нээгдэж, 30 жилийн дараа буюу 2018 онд "The Lemons" хамтлаг "Red Album" пянзаа гаргаснаар уран бүтээлчдийн пянзны урлагийн "үүд" ёстой л нээгдэж, Монгол пянзууд ар араасаа мэндлэх болжээ. “The Colors” хамтлаг “Би тэнгэр рүү унаж байна”, "The Hu" хамтлаг "The Hu", альтернатив дуучин Отгоо “Отгоо” нэртэй цагаан пянзаа гаргасан нь саяхан. 

Жагсаалтыг үргэлжлүүлбэл, хөгжмийн зохиолч Б.Шаравын 5 шилдэг бүтээлээс бүрдсэн алдарт “Хоёрдугаар симфони” нэртэй алтан пянз, “Харанга” хамтлагийн хос пянз, “A Sound” хамтлагийн дуучин А.Тэмүүлэнгийн найруулагч Д.Төрмөнхтэй хамтарсан “Цонхон дээр суусан ялаа” пянз, дуучин Б.Сарантуяагийн "Хайрын бурхан" пянз гээд хөвөрнө...  Энэ зун л гэхэд Монголын анхны хип хоп пянз болох Icetop хамтлагийн “Монгол” пянзны нээлт болов. 

Дуртай хамтлаг, уран бүтээлчийнхээ пянзыг хадгалж, өөрийн болгон, арчилгаа хэрэглээнд багагүй ажиллагаатайг үл харгалзан сэтгэлдээ "ойр" байлгах нь хөгжимд дуртай хэн бүхний хувьд ер бусын сайхан мэдрэмж гэдэгтэй та ч санал нэгдэх биз ээ. 

"Пянзтай байх нь зочны өрөөндөө үзэсгэлэнт уран зураг өлгөхтэй ижил юм. Энэ бол таны барьж, дууны үгийг нь судалж, шимтэж болох урлагийн бүтээл юм"

- Английн хөгжимчин Стивен Вилсон

Улсын филармонийн "Баян Монгол" чуулгын үүх түүх 1970-аад оноос эхтэй. Ингээд бодвол тус чуулга өнөөг хүртэл таван үеийн улсын шилдэг сор болсон 100 гаруй хөгжимчин, уран бүтээлчдийн намтартай шууд холбогдох тухай тус чуулгын удирдаач С.Саруул-Од онцолсон юм.

1970-аад онд "Баян Монгол" чуулга "Бодол", "Улаанбаатарт амарсан нь" зэрэг жижиг хэлбэрийн пянз гаргаж байсан бол 1980-аад онд анхны бүрэн хэмжээний пянзаа гаргасан түүхтэй. 

"БНМАУ-ын орчин үеийн хөгжмийн хамтлагийн төлөөллүүд болох “Соёл-Эрдэнэ”,“Баян Монгол” хамтлаг  1970 онд  ЗХУ-ын “Мелодия”  компанид  пянзан дээр дуунуудаа мөнхөлсөн түүхтэй. Хоёр хамтлагийн пянзууд “Мелодия”  компанийн хамгийн үнэтэй арван пянзны тоонд багтдаг бөгөөд дэлхийн пянз цуглуулагчид Монголоос “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг хамтлагийн ховор пянзыг ихээр сонирхдог. Хүн төрөлхтөн үүнээс илүү дуугаралт олохгүй гэдгээ ухаарсан учраас пянзны эрин үе эргэн ирсэн."

 "Пянз цуглуулагчдын клуб”-ийн үүсгэн байгуулагч, шог зураач С.Цогтбаяр

1933-1980-иад оныг дуустал монголын 1700 гаруй дуучид, бүжигчид, оркестор, хөгжмийн зохиолчдын бүтээл орсон хөгжмийн урын сан бүхий 300 гаруй пянз байна. 1935 оны монгол ардын дууны анхны түүвэр бичигдэж, тухайн цаг үеийн 1960-иад оныг дуустал хэрэглэж ирсэн патиконы эгшигт хайрцаг үзмэр болж тавигджээ. Өдгөө монгол дуутай 330 ширхэг пянз хэвлэгдсэн буй. 

Хамгийн үнэтэй - Б.Шаравын "Хоёрдугаар симфони" алтан пянз (1000$ үнэтэй)

Хамгийн анхны -  Монгол ардын дууны түүвэр "Б.Н.М.А.У" пянз (1935 онд хэвлэгдсэн)

Монголын анхны симфони пянз - Л.Мөрдоржийн "Манай эх орон" пянз 

Хамгийн анхны пянзны дэлгүүр - "Дундгол" (2015 онд нээгдсэн)

Санал болгох нийтлэл: Улаанбаатарын пянзны дэлгүүрүүд

Эйлон Паз: Пянз цуглуулагчид хөгжмийг илүү ойлгож, хүндэлдэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Reader 2021.11.22 43.242.243.114

Nice content

0 Хариулах