Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Вакцин хийлгэсэн залуус болзооны платформуудад эрэлттэй байна


Орчин цагт тохиромжтой хосоо олох нэн түрүүний шалгуур вакцин хийлгэсэн эсэхээр хэмжигдэж байна. Учир нь Ковидын эсрэг тунгуудаа цаг тухайд нь хийлгэсэн залуус болзооны аппликэйшнаар хосоо олох магадлал өндөр байна.  Ийм төрлийн сайт, аппликэйшн ажиллуулдаг хэд хэдэн компани “вакцин хийлгэсэн” гэсэн тэмдэглэгээ бүхий нүүр зурагтай хэрэглэгчид маш амархан “match”-аа олж буйг тогтоожээ.

“Bumble” сайтын судалгаагаар вакциныхаа тохирох тунг хийлгэсэн хүмүүсийн хостой болох магадлал хийлгээгүй хүмүүсийнхээс 45 хувиар их байгаа аж. Тиймээс тус сайтынхан энэ намар “вакцинаа хийлгэсэн” гэсэн тэмдэглэгээг нэвтрүүлж, түүгээр нь хэрэглэгчид зургаа чимж эхэлсэн. Ингэснээр хүмүүс зөвхөн учралт нэгнээ олоод зогсохгүй, тухайн сайтын хэрэглэгчийн тоо өсөж буйг онцолжээ.

АНУ болон Их Британид болзооны “Tinder”, “Hinge”, “OK Cupid” аппликэйшнууд мөн л вакцинд хамрагдсныг илэрхийлэх тэмдэглэгээ нэвтрүүлж, ийм тэмдэгтэй үйлчлүүлэгчийг илүү олон хүнд сурталчлан харуулах алгоритм бүтээжээ. Мөн зөвхөн дархлаажуулалт хийлгэсэн хүмүүсийг хайж олох нэмэлт шүүлтүүрийн систем байршуулсан аж.

Маш олон хэрэглэгчид уулзах гэж буй хүнээ дархлаажсан гэдгийг мэдээд санаа амарч, болзоонд сэтгэл хангалуун явж буйгаа ярьсан байна. Мөн вакцин хийлгээгүй ч халдвар аваагүй хүн байж болох боловч шинжлэх ухаанд итгэдэггүй хүнтэй болзох нь тэдний сонирхолд огт нийцэхгүй тухай ч ярьж.


Монгол Улсад ковид-ын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунг хийж буй. Дархлаажуулалтын цэгүүдийн байршил болон хуваарь өдөр тутам шинэчлэгдэж буй. Та УОК-ын Шуурхай штабын фэйсбүүк хуудсаас хаана дархлаажуулалт хийлгэх мэдээллээ аваарай. Мөн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, хороод, өрхийн эмнэлгүүддээ хандаж гуравдугаар тунд хамрагдах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.