Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ид шидийн ертөнцөд хүргэгч “Зүүдний цирк” тоглолт Монголд анх удаа амилна


Зохиолч Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романаас сэдэвлэсэн уншлагын театр, циркийн үзүүлбэрийн гайхамшгийг хослуулсан  тоглолт Монголд анх удаа болох гэж байна. 

Ид шидийн ертөнцөөр аялах мэт мэдрэмж төрүүлэх уг тоглолтонд өгүүлэгч Н.Ялалт, дэлхийн шилдэг нарны циркийн тайзнаа уригддаг А.Уранбилэг, Д.Лхагва-Очир нарын монгол циркчин мөн илбэчин Ц.Баярсайхан нар оролцох юм. 

Энэ сарын 26-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдах “Шөнийн цирк”-ийг ердөө ганц удаа  250 хүнд зориулан тоглох гэнэ. Энэхүү үдэш хүрэлцэн ирснээр тусгайлан бүрдүүлсэн орчинд адал явдалт романаар аялж, циркчилсэн шилдэг үзүүлбэрийг үзэж зүүдний ертөнцөд хөтлөгдөн аялах юм.

Ерөнхий зохион байгуулагчаар “Бид театрт хайртай” ТББ ажиллаж буй “Зүүдний цирк” тоглолтын ард санаачлагч А.Тэргэл, ерөнхий продюсер Л.Базарсад, зөвлөх Р.Мөнхсайхан, ерөнхий найруулагч С.Туяацэцэг, гүйцэтгэх продюсерээр Ц.Цэрэндолгор нар ажиллаж байна. 

 “Бид театрт хайртай” ТББ нь Г.Аюурзаны “Цасны роман”, Франц Кафкагийн "Хувирал" тууж, Пауло Коэльо “АЛХИМИЧ” зэрэг бүтээлийг онцолж уншлагын театрын тоглолтыг зохион байгуулж уншлагын театрын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан билээ. Мөн хамтран зохион  байгуулагчаар Wild horse ХХК, Улаанбаатар цирк, Улаанбаатар чуулга ажиллаж буй.

Сонирхуулахад, “Уншлагын театр”-ыг найруулагчийн гэхээсээ илүүтэй зохиолчийн театр хэмээн тодотгодог.  Энэ ч үүднээс үзэгчийг эрэл хийлгэх, тунгаан бодох, зохиолын логикийг хөөн бодох боломжуудыг олгодог гэдгээрээ онцлог. 

Угтах хаалганаас  эхлээд хөөсөн чихрээр үйлчилж, хүүхэлдэйн театрын уран бүтээлч, алиалагч нар өнгө өнгийн бөмбөлөг үлээж яг л хүүхэд насны галт тэрэгт суусан мэт мэдрэмж төрүүлэх аж.

Зүүдний цирк тоглолтын талаар рок мангас хэмээгдсэн “Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхан “Уран уншлага, цирк хоёр нэгдэж тайзан дээр урлагийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Энэ бол урлагийн инновацийг харуулсан цоо шинэ уран бүтээл. Угаасаа ч урлаг олон жанрын нэгдэл болох тусмаа сонирхол татдаг. “Зүүдний цирк” тоглолтод дэлхийн шилдэг циркэд тоглодог завгүй уран бүтээлчдийг тоглолтдоо урин тоглуулж байгаадаа баяртай байна. Цар тахлын улмаас эх орондоо байж таарч байгаа нь бидний хувьд үзэгч та бүхний хувьд ч том олз юм. Танд ганцхан удаа урлагийн гайхамшигт хослолыг үзэх боломж танд олдож байна” гэсэн юм.

...Бүх зүйлийн эхлэл болсон тэр газар... Яг шөнө дунд болох үед хаалгаа нээнэ. Ямар нэгэн онцгой увидасаар хүмүүсийг нойрноос нь сэрээн дуудаж авчирдаг ч, өглөө нар мандахад тэндээс гарсан хүмүүс юу ч санадаггүй нь сонин. Гэхдээ юу нь хамгийн сонин гээч?

Тэр газар өглөө нар мандах үед хэзээ ч байгаагүй мэт алга болчихно. Шөнөжин тэнд байсан хүмүүс ч тэр газрыг олж харахгүй.

Энэ бол “Зүүдний цирк”.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.