Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ярихаас эмээдэг хүн рүүгээ 16:00-17:00 цагт залгаарай


Харилцуурын цаанаас ажил хэргээ бүтээн, зөв боловсон яриа үүсгэж, сайн танихгүй хүнтэй утсаар ойлголцоход чамгүй авьяас хэрэгтэй. Харин дараах 8 зөвлөмжийг мэддэг байхад та алзахгүй. 

#1 Дуудлага хийхээсээ өмнө яриагаа төлөвлөж, зураглах

Юу ярихаа мэдэхгүй, гацах вий гэсэн айдас төрж байвал ногоон товчийг дарахаас өмнө яриагаа толгойдоо эсвэл тэмдэглэл дээр зураглан буулгаарай. Мөн тухайн хүнээс ямар асуулт, хариулт ирж болох тухай бодолцох хэрэгтэй.

#2 Тохиромжтой цагт залгах

Ажил хэргийн шугмаар ярихдаа ажлын цагаар залгах нь хамгийн тохиромжтой. Хэн ч оройн 22 цагт ажлын асуудлаар ярилцахыг хүсэхгүй шүү дээ. Судалгаанаас үзэхэд хүмүүс пүрэв, баасан гарагт үдээс хойш буюу 16-17 цагт дуудлага хүлээн авахдаа хамгийн найрсаг ханддаг гэнэ. Гэхдээ заавал пүрэв, баасан гарагийг хүлээх хэрэггүй. Ажлын цагтаа л амжуулахад болох нь тэр. Харин хувийн хэргээр дуудлага хийхдээ тухайн хүний ажлыг хүндэтгэж, ажлаас нь өмнө эсвэл дараа, цайны цагаар залгах нь тохиромжтой. 

#3 Ярих боломжтой эсэхийг нь лавлаж яриагаа эхлэх

Шуудхан л хэн нэгэн рүү залгаад арав хорин минут ярих нь бүдүүлэгт тооцогдох болжээ. Тиймээс яриагаа эхлэн, гол асуудлаа ярихаас өмнө ярилцах цагаа барагцаалаад 5, 10, 20 минут ярих боломжтой эсэхийг нь лавлах нь зүй. Мэдээж тухайн хүнийг боломжгүй гэвэл "Тан руу ... цагт залгавал ямар вэ?", "Та боломжтой үедээ ... цагаас өмнө над руу холбогдох уу?" гэхчлэн цагаа тодорхой байлгаарай. "Боломжтой үедээ залгах уу?" гээд л орхичихвол таны дуудлагыг мартчих вий. 

#4 Өөрийгөө танилцуулж, ярьж буй зорилгоо тодорхой хэлэх

Хаанаас, ямар зорилгоор ярьж буйгаа, тухайн хүнээс юу хүсэж буйгаа тодорхой хэлнэ. Сайн танихгүй хүнтэй ярихдаа тойруу утгатай үг хэрэглэж, хошигнол, егөөдөл ашиглах нь зохимжгүй. Харилцуурын цаадах хүний сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар нүүр тулан уулзахаас 50 хувь бага байдаг юм шүү. 


Утсаар ярихдаа нэгж дуусах, төлбөр бодогдох зэрэгт санаа зовох хэрэггүй болжээ! 

Сүлжээндээ үнэгүй ярьдаг Юнителийн "Smart Talk" үйлчилгээ рүү шилжээд эсвэл шинэ хэрэглэгч болоод 6 САРЫН ТУРШ САР БҮР 3GB ДАТА бэлгэнд аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аван, яг одоо хэрэглэгч болоорой. 


#5 Эелдэг, найрсаг өнгө аясаар ярих

Дуудлага хийхээс өмнө балга ус ууж, хоолойгоо засаж, амьсгаадсан бол эхлээд тайвшрах хэрэгтэй. 

#6 "Эвгүй" санагдах үг хэллэгээс татгалзах

Тухайн хүнийхээ насыг мэдэж байгаа ч дуудлага хийхдээ "эгч", "ах", "аниа", "гуай", "миний дүү" зэрэг сайн таних хүндээ л үгсийг ашиглах хэрэггүй. Эвгүй сэтгэгдэл төрүүлж, харилцан ярианд тань нөлөөлөх вий.

#7 Орчны чимээгээ бодолцох

Чимээ шуугиан ихтэй газар "анхны" дуудлагаа хийх хэрэггүй. "Айн, айн" гэсээр хэн хэнээ сонсохгүй, үл ойлголцсон, эвгүй сэтгэгдэл үлдэх болно. Тиймээс таныг тод сонсож болох чимээгүй орчинд очоорой. Мөн тухайн хүний дуу сайн сонсогдохгүй бол эелдгээр чимээгүй газар очихыг хүсээрэй. 

#8 Дуудлага хиймэгцээ дугаарыг нь хадгалах

Тухайн хүн танаас нэмж лавлах зүйл гарч мэднэ. Эргүүлээд тан руу залгахад нь "Хэн бэ?" гэх нь бүдүүлэг. Тиймээс дуудлага хийж байгаа хүмүүсийнхээ нэр, дугаарыг тэмдэглэж, өөртөө сануулж байгаарай. Олон хүмүүстэй дуудлага хийдэг бол ижилхэн нэртэй хүмүүсийг ялгаж хадгалахаа мартуузай. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ok 2021.11.23 64.119.25.233

Thanks.

0 Хариулах