Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"TIME" сэтгүүлийн онцолсон шинэ үеийн 20 манлайлагч


"TIME" сэтгүүлээс энэ оны онцлох шинэ үеийн 20 манлайлагчийг нэрлэлээ. Нийгэмд өөрчлөлт бий болгож, үзэл санаа, үйл хэрэг, нийгэмд бүрдүүлсэн дүр төрхөөрөө манлайлж буй шинэ үеийн 20 алдартныг аливаа дэс дараалалгүйгээр хүргэж байна. 

#1 Тимоти Шаламе (25 настай)

"Алтан бөмбөрцөг"-ийн шагналт жүжигчин, шинэ залуу үеийн манлайлагч. 

#2 Кодо Нишимура (32 настай)

Японы нүүр будалтын артист, буддын лам, ЛГБТИК+ эрхийн төлөө тэмцэгч.

#3 Сара Вахеди (26 настай)

Афганистанд төвтэй "Ehtesab" старт-апын үүсгэн байгуулагч. Тус старт-ап нь Кабул хотын иргэдийн аюулгүй байдалд бодит мэдээлэл өгч, учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. 

#4 Рэйнер Лои (24 настай)

Сингапурт төвтэй "Lumitics" компаний үүсгэн байгуулагч. Тус компани нь гал тогооны ухаалаг хэрэгслээр дамжуулан хүнсний хог хаягдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

#5 Рина Саваяма (31 настай) 

Английн поп, R&B, рок жанрын дуучин, уран бүтээлч. 

#6 Бисмак Биёмбо (29 настай)

Конго улсын мэргэжлийн сагсан бөмбөгчин, хүний эрхийн төлөө тэмцэгч. 

#7 Хинду Оумару Ибрахим (37 настай)

Чад улсын газарзүйч. Тэрээр уугуул иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах чиглэлээр амжилттай ажиллаж, манлайлж байна. 

#8 Чика Стейси Ориува (27 настай)

Канадын эмч, эрүүл мэндийн салбар дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэгч. 

#9 Майкла Гоаде (31 настай) 

АНУ-ын зураач. Тэрээр бүтээлээрээ дамжуулан уугуул иргэдийн эрхийг хамгаалж байна. 

#10 Эрика Хилтон (28 настай) 

Бразилын улс төрч, өнгөт арьст болон ЛГБТИК+ иргэдийн эрхийн төлөө тэмцэгч.

#11 Акваеке Эмези (34 настай)

Нигерийн зохиолч, видео артист. Хүмүүсийн өөр өөр оршихуйн тухай хүүрнэгч, өөрчлөгч. 

#12 Энтони Рамос (30 настай) 

АНУ-ын жүжигчин, дуучин, дууны үг зохиогч. 

#13 Анна Накажима, Мизуки Накажима (32 настай)

Японы ихэр эгч дүүс. Тэдний үүсгэн байгуулсан "Coly" компани нь мобайл тоглоомын ертөнцөд эмэгтэйчүүдийн орон зайг бий болгож, дэлхийд тэргүүлж байна. 

#14 Мори Сако (29 настай)

Франц тогооч. "Top Chef" нэвтрүүлгээр дэлхий дахинд танигдсан бөгөөд Баруун Африк болон Японы уламжлалт хоолны жороор Франц хоолны ертөнцөд "хувьсгал" хийж, оюун санааны өөрчлөлт бий болгож байна. 

#15 Грейс Тэм (26 настай)

Австралийн хүний эрхийн төлөө тэмцэгч. Тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон мянган хүний дуу хоолой болж байна. 

#16 Иза (31 настай)

Бразилын дуучин. Тэрээр өөрийн сошиал нөлөөллөөр дамжуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж байна. 

#17 Ив Муссаллам (30 настай) 

Францын галт уул судлаач. Галт уул цаг уурын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж буй талаар үнэ цэнтэй судалгаа бүтээлийг туурвисан нэгэн. 

#18 Тревор Стурман (28 настай)

Өмнөд Африкын гэрэл зурагчин, мультимедиа визуал артист. 

#19 Зарифа Гафари (29 настай)

Афганистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрч. Тэрээр Афганистаны анхны эмэгтэй хотын дарга нарын нэг бөгөөд 26 настайдаа томилогдсон нь тус улсыэн түүхэн дэх хамгийн залуу хотын дарга юм. 

#20 Кира Конди (25 настай)

АНУ-ын хаданд авирагч. Зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсан Америкийн хоёр дахь эмэгтэй уулчин. 

Эх сурвалж: Time.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
23 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.