Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгүүл зүй дэх жендэрийн мэдрэмжийн асуудлаар парламентын сэтгүүлчид уулзлаа


Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэнийг үзэж, юу харж байна түүнээсээ үлгэр жишээ, урам зориг авч, өөр дээрээ тусган, би ч бас ийм болох боломжтой хэмээн жиших мэдээллийг тархиндаа хүлээн авдаг билээ. Эмэгтэй сансрын нисгэгч, инженер, эрдэмтэн профессор, улс төрч, ерөнхийлөгч харж өссөн охидууд би ийм л болно гэж бодож мөрөөддөг лүгээ, эдгээрийг харж дадаагүй нийгэмд эрчүүд шийдвэр гаргагч байх нь гарцаагүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийг хэрхэн дүрслэх, тэдний тухай мэдээллийг ямар өнцгөөс тусгах нь өнөө цагийн чухал асуудлуудын нэг болжээ.


Мэдээллийн хэрэгслийн агуулга дахь хүйсийн тэнцвэрт байдлыг чухалчлах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх ажил дэлхий даяарх хамгийн халуун сэдвүүдийн нэг юм. Учир нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо хэр өндөр байх нь тухайн улс орны ардчиллын төлөвшил, тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлт болж байна.



Олон улсын парламентын холбооноос сар бүр шинэчлэн гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жагсаалтаар манай улс 187 орноос 128 дугаарт эрэмбэлэгдэж буй. Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн Ази тивийн дундаж 20 хувь, дэлхийн дундаж 25 хувь бол монголд сүүлийн хоёр сонгуулиар энэхүү үзүүлэлт 17 хувиас өссөнгүй. Үүгээрээ бид Ойрх дорнод болон хойд Африктай ижил түвшинд явж буйг харж болно.


Манай улсын хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд атал улс төр дэх төлөөлөл ийн бага буйн учрыг дараах шалтгаанаар тайлбарлаж байна.

- Эмэгтэйчүүдэд ээлгүй сонгуулийн тогтолцоо
- Улс төрийн намуудын жендэрийн мэдрэмж сул хөгжсөн байдал
- Нийгмийн хэвшмэл ойлголт буюу эмэгтэй хүнийг хэт төгс төгөлдөр байхыг шаардах үзэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрөөсгөл дүрслэх явдал

ЗурагТайлбар



Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаан дахь хүйсийн тэнцвэрт бус байдлыг халж, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд уриалан, хамтран ажиллах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, UBLIFE сайт, “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд Медиа” Групп хамтран “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг байгуулсан билээ. Тус нэгдлээс өнөөдөр “Улс төрч эмэгтэйчүүдийн тухай мэдрэмжтэй мэдээлье” парламентын сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголд парламентын эмэгтэй гишүүдийг дүр төрх, хувцас хунар, гэр бүлийн байдал, хувийн амьдралаар баалах, гоочлох, жендэрийн хэвшмэл ойлголтын үүднээс шүүмжлэх явдал цөөнгүй гардаг. Хэвлэл мэдээллийн зүгээс улс төрч эмэгтэйчүүдэд шударга, мэргэжлийн байр сууринаас хандах хандлагыг хэрхэн төлөвшүүлэх тухай уулзалтад ирсэн сэтгүүлчид ярилцаж, туршлага солилцлоо.

Өдөр тутмын мэдээллийн агуулга дахь эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, ярилцлага, мэдээлэл өгөх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх, оролцоо, дуу хоолойг дэмжих, тэднийг ажил мэргэжлийн үүднээс шударгаар дүрслэн үзүүлэх, тухайн асуудалтай хамааралгүй өнцгөөс дүгнэн шүүхгүй байх зэрэг хэвлэлийн ёс зүйн үндсэн зарчмын талаар нээлттэй ярилцсан үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөв.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.18
Амьдралд шантрах үедээ туршиж үзэх ДОЛООН зүйл
2
2022.01.17
Өнөөдрийн зурвас: Вакцин
3
2022.01.14
13 настай монгол охиныг бүлэглэн зодсон солонгос охидод хорих ял оноов
санал болгох
1
6 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
10 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
11 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.