Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

50 гаруй улсаар аялсан зохиолч бүсгүйн хамгийн их биширч хайрласан 8 улс


Эви Каррик гэх бүсгүй дэлхийн бүх улс орноор аялах хүсэлтэй бөгөөд 50 гаруй улсаар аялсан байна. Аяллын тухай дагнан бичдэг тэрээр тухайн улсад очихдоо аль болох бүх талыг нь судлан сонирхдог гэнэ. Гэхдээ тэрээр сэтгэл зүрхэнд нь хамгийн гүн үлдсэн 8 улс орныг хуваалцаж, бусад хүмүүсийг ч мөн очиж үзэхийг зөвлөсөн байна.

1. Япон 

Энэ бол алхам тутамдаа л гайхширч, алмайрч, хайрлах тийм улс. Уламжлалаа орчин үеийн техник технологитой зэрэгцэн хадгалж үлдсэн. Энд гайхалтай сүм, тоглоомын төвүүд, неон гэрэлтэй газрууд бий. Мөн маш цэвэрхэн орчинтой, эелдэг хүмүүстэй гэдгийг бүгд мэдэх биз ээ. Жуулчны хувьд энэ газар хамгийн гайхалтай сонголтуудын нэг.

2. Франц 

Энэ бол маш тайван амгалан газар. Кофе уунгаа тамхи татаж, өглөөний цайндаа шинэхэн жигнэсэн амтат талх идээд л. Орой нь сайхан зоог барьж, лонх дарс уугаад суумаар. Хоолны гайхалтай сонголтууд, дарсанд умбасан сайхан үдшүүд. Та хаашаа ч харсан тайван амгалан суух хүмүүсийг харах бөгөөд театр, музей, кафе, гол мөрөн нь хайр татам. 

3. Йордан

Маш эелдэг, яриа хөөрөөтэй хүмүүс энд байдаг. Хамтдаа тойрон сууж цайлах ёс нь сайхан. Байгалийн гайхалтай үзэсгэлэнтэй байдал, улаан шаргал өнгөний хослолууд хараа булаам. Яг л Ангараг гараг шиг мэдрэмж төрүүлнэ.

4. Энэтхэг 

Жуулчид нэг бол Энэтхэгийг хайрлаж эсвэл үзэн яддаг. Жуулчдын хувьд ихээхэн хүнд бэрх байдлыг тэнд туулах нь олонтаа. Бохир заваан, хулгай ихтэй, зах замбараагүй санагдаж мэднэ. Гэхдээ хүмүүс нь маш эелдэг бас үндэсний хоол нь гайхалтай. Маш том улс болохоор нэг удаагийн явалтаар бүх зүйлийг нь үзнэ гэж байхгүй. 

5. Швед 

Би тэнд нэг их удаагүй ч буцаж очих цагаа тэсэн ядан хүлээдэг. Тэнд ямар ч асуудал байхгүй мэт. Эцэг эх болгонд найман сарын цалинтай чөлөө өгдөг учир хүүхдээ салхилуулангаа кофе шимэн суух аавууд олонтаа. Орчин нь маш цэвэрхэн бас нам гүм. Хүн болгон жаргалтай, санаа зовох зүйлгүй харагддаг. Мөн хоол, коктейль нь санаанаас гарамгүй. Дараагийн удаа заавал өвөл очиж үзэхийг хүсэж байна. 

6. Доминика

Байгалийн маш үзэсгэлэнтэй тогтоц бүхий энэ улсад халуун рашаан, хүрхрээ, хар элсэн арлууд, том уулс, хадан цохио гээд бүгд бий. Би хэдийгээр халуун орноор нэг их зочилдоггүй, тийм ч таатай байдаггүй ч энэ газар санаанаас огт гардаггүй.

7. Лаос 

Тайланд, Вьетнам хоёрын дунд орших энэ улсад амьдрах өртөг маш бага. Бүх хоол, янз бүрийн тансаг зүйлс маш боломжийн үнэтэй байдаг. Бас хэт их жуулчдаар дүүрээгүй нь таатай. Тайван амгалан цаг хугацааг энд өнгөрүүлэх боломжтой.

8. Гватемал

Цэнхэр тэнгэр, солонгын долоон өнгө шиг л байшин барилгууд, элгэмсэг хүмүүс энэ улсын нэрийн хуудас. Энд янз бүрийн адал явдал хайж ирсэн жуулчид бий. Гэхдээ бүгдэд нь таалагдана. Элсэрхэг арлууд, галт уул, нуур цөөрмүүд бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хаха 2021.11.23 64.119.25.233

Монгол хүн гадаадаар аялахдаа Монголоо л магтдаг муу суганы үс минь

3 Хариулах


Зочин 2021.11.30 66.181.183.20

ene mongol hun bish bgashu

0 Хариулах