Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын кино зах зээлээс онцлох 13 сонирхолтой БАРИМТ


Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхээр киног бизнес талаас нь ярилцах "Кино ба бизнес" форум CinemaNext кино театрт зохион байгуулагдлаа. 

ЗурагТайлбар




Кино зах зээлийн бизнесийн гол тоглогчид болох кино театр, Ай-Пи телевиз, онлайн үйлчилгээ зэрэг компаний төлөөллүүд илтгэл танилцуулан, Монголын кино зах зээлийн өнөөгийн байдлын тухай сонирхолтой тоо баримт, мэдээллийг хуваалцсан юм. 


1. Монголын кино театрын зах зээлд жил бүр 1000 суудал шинээр нэмэгдэж байна. Цар тахлын үе байсан ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2 кино театр шинээр нээгдсэн. (CinemaNext, GobiCinema)

2. Монгол киноны нээлт, нийлүүлэлт байдаггүй долдугаар сард гадаадын кинонууд Монголын зах зээлээс 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. 


Жилийн 12 сарын 50 хувьд нь Монгол киноны нийлүүлэлт багасдаг тул жилд 7 тэрбум орчим төгрөгийг гадаадын кинонуудад алдаж байна. Монгол кинонууд ихэвчлэн 3,9,11-р сард нээлтээ хийдгээс шалтгаалан кино театруудын суудал хуваагдаж, монгол кино бүтээгчдийн ашиг орлого буурах шалтгаан болж байна.  ("Тэнгис" кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригтын илтгэлээс) 


Мөн тус арга хэмжээгээр Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулсан юм. Та уг хуулийн төслийг эндээс уншин танилцах боломжтой. 


3. "Avengers: End Game" киног Монголд 130 мянга гаруй үзэгч кино театрт үзсэн бол "Байтаг Богд" МУСК-г 243 мянга гаруй үзэгч кино театрт үзжээ. Эдгээр нь гадаад болон дотоодын хамгийн их тасалбар борлуулалттай бүтээлүүд юм. (Prime Cineplex кино театрын гүйцэтгэх захирал П.Гялбаагийн илтгэлээс)  

"Зүрхний хилэн", "Солиот эх", "Приусны босс", "Single Ladies 3", "Single Ladies 4" зэрэг кинонууд нь бүгд 173 мянгаас дээш тасалбар борлуулалттай бүтээл. 

4. Монгол үзэгчид хамгийн ихээр инээдмийн төрлийн киног сонгон үздэг. Үүний дараа түүхэн, адал явдалт, хүүхэлдэйн кино жагсаж байна. (CinemaNext кино театрын судалгаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Хонгорын илтгэлээс)

5. Хамгийн анх 2003 онд Тэнгис кино театр нээгдсэн бол өдгөө улсын хэмжээнд 13 кино театр 63 дэлгэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид 2023 онд 18 кино театр 85 дэлгэцтэй болно. 

"Тэнгис 2" кино театр 2025 онд Баруун 4 зам орчим нээгдэнэ.

6. Хүн амын тоонд хуваан үзвэл нэг монгол хүн жилд дунджаар 0.8 удаа кино театрт кино үзэж байна. Нэг дэлгэцэд ногдох хүний тоо 65,217 байна. (Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригтын илтгэлээс)

Харин улаанбаатарчууд жилд дунджаар 1.9 удаа кино театрт кино үзэж байна. 

7.  Дэлхий дахинд театрын нээлтээс хойш 80-90 хоногийн дараа кино нь дижитал платформуудад ордог байсан бол цар тахал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан 18-45 хоногт багтан ордог болсон. (Скаймедиа корпораци ХХК-ий контент хөгжүүлэлтийн албаны захирал Ц.Ариунзаяагийн илтгэлээс) 

8. Монгол улсын кино театрын кино зах зээлийн 64 хувийг Монгол кино, 33 хувийг гадаад кино эзэлж байна. Монгол Улс дотоодын контентоо түлхүү үздэг дэлхийн цөөхөн орны нэг бөгөөд ихэнх орнууд Холливуд кинонд зах зээлээ бүрэн алдсан байдаг. (Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригтын илтгэлээс)

9. Улаанбаатар хотын хэмжээнд нэг кино театраас нөгөөх хүртэлх дундаж зай 1.6 км байна.  

10. Ковидоос өмнө театрын суудал дүүргэлт 20 хувьтай байсан бол ковидын дараа өглөө өдрийн ачаалал багатай үеийн захиалга нэмэгдсэн. 

11. Кино театруудад гардаг киног орноор нь ангилбал АНУ, Солонгос, Япон зэрэг орнууд давамгайлна. 

12. Монголчууд өндөр хөгжилтэй орнуудаас 3 дахин бага дэлгэцтэй байна. Адил төстэй Алматы хотоос дэлгэцээрээ 3 дахин цөөн, үзэгчээрээ 2,5 дахин цөөн байна. (Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригтын илтгэлээс)

13. Улаанбаатар Олон Улсын кино наадам 2021 онд хагас дүүргэлттэй зохиогдсон ч суудал бүрэн дүүрч, 17,3 сая төгрөгийн тасалбарын борлуулалт хийсэн. Энэ нь монголчууд зөвхөн монгол киноноос гадна олон улсын арт киног таашааж буйн илрэл юм. (Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригтын илтгэлээс)


Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилгоор Соёлын бүтээлч сарын аяныг эхлүүлээд буй. Орчин цагийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 7 хоног үргэлжилж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
21 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.11.26 125.241.160.51

Goy umaa

0 Хариулах


Зориг 2021.11.25 66.181.185.58

Зодоонтой монгол кино их гарах юм. Үүнээс болоод дунд сургуулийнхан их бүлэглэн зодолдож байна.

0 Хариулах