Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны “Уран Хас” нэн орчин үеийн бүжгийн жүжиг тоглогдоно


Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны “Уран Хас” нэн орчин үеийн бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 1,2-ний өдрүүдэд тоглогдох гэж байна. 

Монголын контемпрари балетын хөтөлбөр “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпрари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлжээ. Цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан танилцуулах боллоо. 

 

Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны “Уран Хас” нэн орчин үеийн бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё. Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-н бүжигчид уг контемпорари балетыг тавьж байна. Мөн энэхүү шинэ уран бүтээлийн хувцасыг “Жей Зозо” брендийн дизайнер Х. Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б. Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүч чадлаа дайчлан бүтээжээ. 

Энэхүү орчин үеийн, контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санааг залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд хүргэж байгаад оршино. Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч буй тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг уран бүтээлч залуучууд олж хараад бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч,дэлхийн төвшнөөс халин, даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. 


Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжиг бүтээж, үзэгч олныхоо таашаалыг хүртсэн билээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.