UBLife Logo
Эдийн засаг

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Ub.life
Ub.life
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан жилийн 4.8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор зээл хүсэгчдийн материалыг хүлээн авч эхэллээ. Тус хөтөлбөрийг Инвескор ББСБ болон “Риотинто Монголиа” ХХК хамтран хэрэгжүүлж буй. 

Зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон, Инвескор ББСБ-аас Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮҮДТ-ийн мэргэжилтнүүд болон ЖДҮҮ эрхлэгчдэд зээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. 

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-д хандан зөвлөгөө авч, зээлийн материалаа бүрдүүлж өгөх боломжтой. 

Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн төвийн байршлыг доорх линкээс авна уу.

https://www.google.com/maps/place/%D0%9D%D0%98%D0%99%D0%A1%D0%9B%D0%AD%D0%9B%D0%98%D0%99%D0%9D+%D0%96%D0%98%D0%96%D0%98%D0%93,+%D0%94%D0%A3%D0%9D%D0%94+%D2%AE%D0%99%D0%9B%D0%94%D0%92%D0%AD%D0%A0+%D2%AE%D0%99%D0%9B%D0%A7%D0%98%D0%9B%D0%93%D0%AD%D0%AD+%D0%AD%D0%A0%D0%A5%D0%9B%D0%AD%D0%93%D0%A7%D0%94%D0%98%D0%99%D0%9D+%D0%A5%D3%A8%D0%93%D0%96%D0%9B%D0%98%D0%99%D0%9D+%D0%A2%D3%A8%D0%92/@47.9704243,106.9079811,17z/data=!4m5!3m4!1s0x5d968df90accfd1d:0xe9658c3db4e85c46!8m2!3d47.9704207!4d106.9101698

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.