Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОНЫ ШИЛДЭГ НОМ | Уран зохиол, яруу найраг, шинжлэх ухаан


2021 онд шинээр мэндэлсэн уран зохиол, яруу найраг, шинжлэх ухааны төрлийн шилдэг бүтээлүүдийг "The Guardian"-ий түүвэрлэснээр хүргэж байна. 

Уран зохиолын шилдэг ном

Казуо Ишигуро "Klara and the Sun"

Нобелийн шагналт Их Британийн зохиолч Казуо Ишигурогийн найм дахь роман. 2021 оны Бүүкерийн шагналын сүүлийн сунгаанд багтсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн санал болгох номын жагсаалтад орсон нь номын нэр хүнд, борлуулалтыг чамгүй өсгөжээ. 

Дэймон Галгут "The Promise"

Өмнөд Африкийн зохиолч Дэймон Галгут эл бүтээлээрээ 2021 оны Бүүкерийн шагналыг хүртсэн юм. Гэр бүлийн 40 жилийн түүхийг өгүүлэх роман бөгөөд Фолкнер, Виржиниа Вүүлф, Жеймс Жойс нар лугаа уламжлалт хэв маягийг модернисттэй хослуулан бичжээ. 

Пэт Баркер "The Women of Troy"

Алдарт "Илиада" танд таалагдсан бол "Тройн бүсгүйчүүд" гайхшируулах нь лавтай. "Одиссей"-г англи хэлнээ орчуулсан Эмили Вилсон эл номыг "Маш чухал, хүчирхэг, дурсууштай ном" хэмээжээ. 

Шинжлэх ухааны шилдэг ном

Никола Твилли, Жефф Манау "Until Proven Safe: The History and Future of Quarantine"

"Хөл хорио тодорхой бус зүйлст хамгийн хүчирхэг хариултыг өгдөг. Урьд өмнө нь анзаардаггүй байсан зүйлсээ харж, хэзээ ч мэдрээгүй гэмшлээ мэдэрч, дотор нуугдсан дурсамжаа ил болгоход тусалдаг" хэмээн зохиолчид бичжээ. Хүн төрөлхтний хөл хорионы түүх, одоо үе, ирээдүйг шинжлэх ухаанчаар хөндсөн чанартай бүтээл. 

Патрик Рэдден Кифе "In Empire of Pain"

АНУ-ын эмийн үйлдвэрийг үндэслэгч Саклер овогтны гэр бүлийн түүхээс сэдэвлэн эм, эм үйлдвэрлэл, эмийн зах зээлийн тухай бичигдсэн бүтээл. 

Элизабет Колберт "Under a White Sky" 

Пулитцерийн шагналт зохиолч Элизабет Колбертийн уг номонд хүн төрөлхтний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанчаар зураглажээ. Хүн төрөлхтөн үнэхээр дэлхийг аварч чадах уу, эсвэл хэзээ нэгэн цагт нүүх үү? гэхчлэн уран зөгнөлт асуултуудад шинжлэх ухаанч хариулт өгөх бүтээл. 

Яруу найргийн шилдэг ном

Тишани Доши "A God at the Door"

"Бид гэртээ байсан ч, 

гэрээ санагалзана" 

"Үүдэн дэх бурхан" шүлгийн түүвэрт хөл хорионы үеэр хашигдсан хүмүүс, орон зай, хоосон агаар гэх мэтээр зохиолч хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг эгэл энгийн бөгөөд чамин тансгаар өгүүлжээ. 

Кайо Чингони "A Blood Condition"

34 настай залуу яруу найрагчийн хоёр дахь яруу найргийн түүвэр. "Сэтгэл уясгасан, сүрдмээр, донсолгом бүтээл" хэмээн "Telegraph" бичжээ. 

Холли Пестер "Comic timing"

Нөлөө бүхий залуу зохиолч, яруу найрагчийн удаан хүлээлгэсэн анхны шүлгийн түүвэр. Яруу найрагч Холли Пестер гэнэн итгэмхий байдлыг гүн гүнзгий оюун ухаантай хослуулан ажилчдын эрх, феминизм, нөхөн үржихүйн эрх, хүчирхэг дуу хоолойг хөнджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.