UBLife Logo
Ном

Залуу зохиолчдод өгөх Хенри Миллерийн 11 зөвлөгөө

Г.Сүрэн
Г.Сүрэн
Залуу зохиолчдод өгөх Хенри Миллерийн 11 зөвлөгөө

Зохиолч, зураач Хенри Миллер залуу зохиолчдоос өөрт нь ирдэг зуу зуун захидлын хариу болгон дараах зөвлөгөөг бичжээ. "Туурвил зүйн тухай" /On Writing/ гэх түүний номоос түүвэрлэсэн 11 зөвлөгөөг хүргэж байна. 

#1 Нэг зохиолыг бүрэн дуустлаа өөр зохиол эхлүүлэх хэрэггүй.

#2 Нэгэнт дууссан зохиолд шинэ хэсэг нэмэх гэж өөрийгөө бүү зовоо.

#3 Айж түгших хэрэггүй. Тайван, баяр хөөртэй, санаа чилээх зүйлгүйгээр урдах зохиолоо л бич.

#4 Мэдрэмжээ дагаж бус цагийн хуваарийнхаа дагуу бич. Зогсох хэрэгтэй үед зогсож сур.

#5 Бүтээж чадахгүй үедээ ч бичиж чадахаа бүү март.

#6 Өдөр бүр шинэ үрсэлгээ суулгасны оронд ургуулснаа арчлах нь дээр. 

#7 Хүнээрээ бай! Хүмүүстэй уулз. Аял. Уумаар байгаагаа уу. 

#8 Ажлын морь шиг бүү зүтгэ. Ажлыг таашаалтайгаар хийж бай. 

#9 Үнэхээр хүсээгүй үедээ ажлаа дараа өдөрт шилжүүл. Төвлөр.Тайвшир.Танаж хас.

#10 Бичих зохиолоо биш бичиж байгаа зохиолынхоо тухай бод.

#11 Үргэлж, хэзээд бичиж бай. Уран зураг, хөгжим, найзууд, кино театрын дараа ч бич. Бичсээр л бай!

Эх сурвалж: Brainpickings

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.