Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ХАС-ын түүхүүд | Н.Баярбат: Тулгамдаж хандахад ХасБанк шуурхай, тулхтай үйлчилдэг


“Эвсэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярбат: Тулгамдаж хандахад ХасБанк шуурхай, тулхтай үйлчилдэг

Би 1985 онд гурван ээлжийн 1200 гаруй ажилчинтай улсын томоохон аж ахуйн газар, Ээрмэлийн үйлдвэрээс ажлын гараагаа засварчнаар эхэлсэн хүн. Зах зээлийн системд үйлдвэр маань “Эвсэг” ХХК болсныг хүмүүс мэдэх биз ээ. Удалгүй компанийнхаа бодлогоор Техникийн их сургуулийн дулааны инженерийн ангид суралцсан. Төгсөж ирээд үйлдвэртээ дулааны мастераар ажиллаж, инженер, хэлтсийн дарга, үйлдвэрлэлийн захирал гэж явсаар өнөөдөр захирлын үүргийг гүйцэтгэж байна. Миний бие энэ хамт олонтойгоо 36 жил ажиллаж байна.

1990-ээд оны эхэн үед үйлдвэрүүд хаалгаа барин зогсоход манай үйлдвэр өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчинд тулгуурлан ямааны ноолуур, тэмээний ноосны чиглэлээр шинэ техник технологи хэрэгжүүлэн үйлдвэрлэлээ өргөтгөн, үйл ажиллагаагаа явуулсаар байв.

Социализмын үед манайх залуус голдуу мянгаад ажилчинтай байлаа. Улсынхаа хивсний, сүлжмэл, ээрмэлийн үйлдвэрүүдийн бүх ноосон ээрмэл утсыг бэлтгэдэг байв. 1990-ээд оны эхэн үед үйлдвэрүүд хаалгаа барин зогсоход манай үйлдвэр өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчинд тулгуурлан ямааны ноолуур, тэмээний ноосны чиглэлээр шинэ техник технологи хэрэгжүүлэн үйлдвэрлэлээ өргөтгөн, үйл ажиллагаагаа явуулсаар байв. 1990 оноос ноолуур самналтын чиглэлээр экспортын бүтээгдэхүүнээ гаргаж, 1992 оноос 100 хувийн гүйцэтгэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2000 онд албан ёсны “Эвсэг” компани маань “Эх орны брэнд Эвсэг” уриатайгаар байгуулагдсан түүхтэй. Монголдоо ноос ноолуурын шилдэг брэндийг бий болгоё, дэлхийн зах зээл дээр Монголын ноолуурыг таниулъя хэмээн зорьсоор, өнөөдөр Монгол Улсдаа салбартаа дэд байрт бичигдэх компани болон өргөжлөө. Түүхийн хувьд 40 жил, “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүн зах зээлд гарсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Одоо манай компани 800 гаруй ажиллагсадтай бөгөөд 70-80 хувь нь эмэгтэйчүүд. Компанийн хувьцааг өөрсдийн ажилчид эзэмшдэг, гаднын хөрөнгө оруулалтгүй, дотоодын компани гэдэг нь “Эвсэг”-ийн хамгийн чухал үнэ цэн юм. Өөрөөр хэлбэл, ажилчид маань өөрсдөдөө хөрөнгө оруулдаг гэсэн үг.

***

Манай компанийн бодлого бол гаднаас шинээр хүн авахаас илүү дотроо ажиллаж байгаа залуусаа дэмжиж, сургаж бэлтгэдэгт оршдог. Залуус үнэхээр хичээл зүтгэлтэй бол ямар албан тушаалд очих хүсэл эрмэлзэлтэй байгаад нь удирдлагын зүгээс нээлттэй ханддаг. “Эвсэг”-ийг байгуулагдах үед худалдааны зөвлөх байсан хүмүүс өнөөдөр ерөнхий менежер, худалдааны төвийн эрхлэгч, салбаруудын эрхлэгчээр ажиллаж байна. Цар тахлын үеэр үйлдвэр сул зогсохоос аргагүйд хүрэхдээ ажилчдынхаа амьжиргааг баталгаатай хариуцах үүргээ ухамсарлан тогтмол цалингаар хангасан нь ч үнэ цэн гэж сэтгэдэг. “Эвсэг”-ийн хамт олон зөв хандлагатай, ажиллая хөдөлмөрлөе, өөрсдийнхөө хүчээр амьдаръя гэсэн хүмүүс байдаг. Эхлүүлсэн ажилдаа үнэнчээр зүтгэвэл амжилт аандаа ирдэг гэдэгт би хувьдаа итгэдэг. Манай ажилчид ч хөдөлмөрт итгэдэг.

Манай компанийн онцлогоос шалтгаалан хаврын ноолуур бэлтгэл гэж хүнд ажил байдаг. Харин бид ХасБанктай хамтран ноолуур бэлтгэлийн үеэр шаардагддаг урт хугацааны зээлээр хүнд ажлыг нугалж байна.

Бид ХасБанкийг “Хөгжлийн Алтан Сан” ББСБ байх үед анхны зээлээ авч бизнесээ эхлүүлснээс хойш урт хугацааны хамтын ажиллагааны түүхийг хамтдаа бүтээжээ. ХасБанк болсон үеэс хойш ч байнга харилцаж, ажилчдынхаа цалин хөлсийг ХасБанкаар дамжуулан олгож, бизнесийн зарим зээлээ ч ХасБанкнаас ханган ажиллаж байна. Манай ажилчдын тодорхой хувь ХасБанкнаас ахуйн зээлээ шийдэж, компани баталгааг нь гаргаад явж байгаагаас бидний хооронд найдвартай түншийн харилцаа тогтсоныг ойлгож болно. Тулгамдаж хандахад ХасБанк санхүүжилтийг хөнгөн шуурхай, найдвартай тулхтай шийдэж өгдөг. Манай компанийн онцлогоос шалтгаалан хаврын ноолуур бэлтгэл гэж хүнд ажил байдаг. Харин бид ХасБанктай хамтран ноолуур бэлтгэлийн үеэр шаардагддаг урт хугацааны зээлээр хүнд ажлыг нугалж байна. Бид цаашдаа Монгол Улсдаа шинэ ажлын байрыг бий болгохын тулд шинэ тоног төхөөрөмж, түүхий эдийг авах шаардлагатай болно. Тэр бүрд найдвартай түнш ХасБанк тоног төхөөрөмжийн зээл, түүхий эдийн зээл, үйлдвэрлэл хөгжлийн зээл, ажилчдад маань орон сууцны 6 хувийн ипотекийн зээлийн чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах өргөн ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна.


Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хорвоо дээр "хоёрхон" төрлийн хүн байдгийг харуулсан хөгжилтэй зургууд
2
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
8 цагийн өмнө
Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
10 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.