Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн шинэ жилийн өдөр л харж болох 8 ТӨРЛИЙН ХҮН + Чи аль нь вэ?


Шинэ жилийн өдөр гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн “онцгой” үүргээ гүйцэтгэж байж л тэнд баярын уур амьсгал ордог шүү дээ. Тэгвэл чи чухам аль нь вэ?

Баярын уур амьсгал тээгч

Тэд бол арванхоёрдугаар сар эхлэв үү үгүй юу гацуураа засах гэж яардаг, гэрээ чимэглэж, цонхон дээрээ цасан хүн, өвлийн өвгөн, гацуур зурахаас ч буцдаггүй, товчхондоо нэг тийм “баярсаг” хүмүүс. Тэд л гэрт шинэ жилийн уур амьсгалыг авчирдаг гэхэд хилсдэхгүй. 

Цуглуулагч 

Шинэ жилээр ууж идэх зүйлс, хамаатны хүүхдүүдэд өгөх бэлэг сэлтэд тэд л санаа тавьж, төсөв гаргаж, худалдаж авах үүрэг хүлээнэ. Баяр дөхмөгц тэдний дэлгүүр орох давтамж улам нэмэгддэг гэмтэй. Дэлгүүрийн урт дараалал, замын түгжрэлийг ялан дийлж, бялуу олох эрэлд гардаг баатарлаг та нараар бид бахархдаг шүү.   

Унтамхай

Энэ төрлийн хүмүүсийг он солигдох агшин ойртохтой зэрэгцэн анзаарч болно. Ердийн хүмүүс ерөнхийлөгч үгээ хэлж, хот даяараа баярын салют буудуулах торгон агшныг догдлон хүлээдэг бол унтамхай ангилалд багтагсад яг тэр үед нам унтаж байдаг. Бүр жилийн жилд шүү.   

Гал тогооны босс

Баярын өдрийн гол хүмүүсийн нэг бол яах аргагүй гал тогооны боссууд юм аа. Хоол унд, салад, амттан шимттэн бэлдэж гал тогоонд бүтэн өдрийг өнгөрөөх ч тэрэндээ огтхон ч түүртдэггүй, он гарахын алдад өөрийн ”бүтээсэн” баярын ширээгээ сэтгэл хангалуун харж, кайфтай нь аргагүй иддэг улс даа.    

Хоолны ангуучид

Тэд гал тогоо руу байн байн шагайж, баярын ширээ бэлэн болохыг хүлээнгээ Netflix-ээс үздэг сериалынхаа ганц хоёр ангийг ахиулахаа мартахгүй шүү. Зарим нь бүр идсэн уусан нь хаашаа шингэчихдэг юм гэмээр гуалиг туранхай ч байх шиг. Яаж та бүхэн шиг баярын өдрүүдэд дуртай бүхнээ идчихээд бүтэн жилжингээ дасгал хийсэн юм шиг бие хаатай байх вэ?   

Ганган гацуурхан

Бүр нэг үдэшлэгээс ирсэн юм шиг цэмбэгэр, дэгжин нэг хүн айл бүрд байдаг тэ? Тэр үс мүс, нүүр будалт, царай зүс, хувцаслалт нь ганган гэж яав аа.   

Завсрынхан

Хүүш ээ, та нарыг яг юу гэж нэрлэхээ мэдэхгүй юм аа.   Харахад дэнхийсэн том атлаа дүү нартайгаа бэлэг булаацалдаж, баярын ширээнээс амттан авч сэмхэн ам руугаа хийж байгааг нь харахаар хүүхэд ч юм шиг. 

Чи хайччив… 

Энэ төрлийн хүмүүсийг гэрийнхэн нь баярын өдөр бараг олж харахгүй дээ. Баярын салют, шампанск, найзуудын сэлфитэй сториг нь л харж мэднэ.   

2021 оны туршид U brand-тэй хамт байсан залуустаа баярлалаа. Энэ жил бид хамтдаа шинэ артист, шинэ бүтээл, шинэ технологи туршиж үзлээ. Ирээдүйг өнгөлөх 14-23 насны залуусын дуу хоолой болсон чамд шинэ жилийн мэнд хүргэе!  Өө нээрээ мартсанаас, 2022 он эхлэхтэй зэрэгцээд U day оны эхний бэлгээ задлах гэж байна. U brand-тэй өдөр бүр баяр шүү. Бэлэг дүүрэн жил байх болтугай.  Удахгүй уулзъя.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
9 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.