Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дотор хүний үгс | Өдөр бүхэн "Шинэ жил" шиг!


00:00 цагтай уралдан тулгасан оргилуун дарсны хундага хоосорчээ. Догдлон авсан ууттай бэлгүүд дундаас өрөөсөн ганц шоколадны цаас өөдөөс гайхан харна. Өчигдөр хийсэн нийслэл салатаа ахин зуураад өнөөдөртөө дуусгах үүрэг авчихсан. Арван хоёр сар гарав уу, үгүй юу "шинэ жил" гэх баярлам атлаа цаанаа нэг л цочром мэдрэмжээр зүрхээ хөглөж, "Шинэ жил боллоо", "Ажлын, найзуудын үдэшлэг болох нь", "Монита яах билээ?", "Хэнд ямар бэлэг өгөх вэ?" гэж яарсаар нэг л мэдэхэд дэрвэн гүйсэн өдрүүд ард хоцорч, өчигдөр л байсан өнөөх "шинэ жил" өмсөөд орхисон баярын даашинз шиг минь шүүгээний мухарт мартагдах цаг нь иржээ. Ахиад нэг жил гэхэд юу юугүй болчих мэт атлаа дэндүү хол ч юм шиг…

Баяр дуусчихсан, гэрээрээ дүүрэн тараасан өнгө өнгийн саанууд одоо албаа хааж халагдсан хуучин цэргүүд шиг ар араасаа эгнэн жагсаад цоожтой том авдар луу орцгоох болно. Уулзсан хүн бүрийн нүдэнд яаран догдолсон гал цог биш өнөө маргаашийн, өдөр тутмын, "хөрсөн дээрээ" буусан бодлууд эргэлдэж, баярын бялуу, бэлэг сэлт, гялгар, ганган чамингийн тухай бус унааны мөнгө, уржигдар хийгээд дуусгаагүй ажил, өнөөдрийн өдрийн хоол гэх эгэл боргилхондоо эргэн ирцгээнэ. Ид шид, шинэ жилийн цас, шивнэх хүсэл, уучлал, бэлэг шагнал, оноос өмнө амжин хэлэх сэтгэлийн үгс энд байхгүй.

“Энэ бол өвөл, ирж буй шинэ он. Энд таныг хэн ч танихгүй” - Марк Стрэнд

Учир нь энэ бол цэг. Томоор эхлүүлэх ёстой өгүүлбэр. Бичгийн машин дээр нэг нэгээр нь товшин бичиж, бичих зуураа дараагийн үгээ бодож амжих, эс бөгөөс утга учиргүй үгсийн цуглуулга болчхож мэдэх хэцүүхэн зохиогчийн ажил.  Гэхдээ байзаарай, юунд яарна гэж? Өчигдөрхөн л бид чинь хорвоо дэлхийн хамаг жаргалтай нөхөд байгаагүйсэн билүү? Гэтэл өнөөдөр яагаад шинэ жил шиг хөөрөн догдлохгүй байна вэ? Шинэ оноор л хэлэх байсан сэтгэлийн үгс өнөөдөр хуучраа билүү? Уртаас урт дараалалд авсан хөөрхөн бялуу минь амтаа алдаа юу даа? 

Ингэхэд яагаад бид чинь өдөр бүхэн “шинэ жил” шиг амьдардаггүй юм бэ? Өдөр бүхэн догдолж, хайртайгаа хэлж, бялуу идэж, тэвэрч тэврүүлж, гартаа гэрэл бариад хөөрөн бүжиглэж, бэлэг өгөөд инээлдэж, түүн рүүгээ утасдаж, хамгийн амттай хоолыг идэж, хамгийн гоё хувцсаа өмсдөггүй юм бэ? Жилийн нэгхэн өдрийг л аз жаргалтай өнгөрүүлэх гэж яагаад бүтэн жилийг хүлээлт дундаа урсгах гэж?

00:00 цагтай уралдан тулгасан оргилуун дарсны хундага хоосорчээ. Догдлон авсан ууттай бэлгүүд дундаас өрөөсөн ганц шоколадны цаас өөдөөс гайхан харна. Тэгснээ чангаар инээд алдаад ахиад л солиотой зүйлст итгэхээр өгүүлбэрээ жижгээр эхлүүлнэ. Гэхдээ нэг л том үсэгтэй богино өгүүлбэр биш, уртаас урт сонирхолтой нэгэн өгүүлэл ийнхүү эхэлнэ.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2021.06.25
Дотор хүний үгс | Гунигтай ч гэсэн, КОВИД чамд баярлалаа
2
2021.06.18
Дотор хүний үгс | Хэрвээ чи минийх болвол ...
3
2021.06.01
Дотор хүний үгс | Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд...
санал болгох
1
8 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
20
0
0
0
1
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ямар гоё бичээвээ <3 2022.01.06 103.136.254.8

badmush

0 Хариулах


Ner 2022.01.02 192.82.84.127

baas darsan huniig buud

0 Хариулах


Boomer 2022.01.01 192.82.77.12

Minii boomer karash

0 Хариулах