Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уншигчдадаа зориулах бэлэг | Шинэ оны эхний өдөр унших "Гэрэг" ньюслеттер


2021 онд дэлхий нийтээрээ олон сорилтыг давж, бие биенээ түшиж тулан, ерөөс бидний жаргал ч нэг, зовлон ч нэг гэдгээ ойлгож, мэдэрсэн жил байлаа. Дэлхий дээрээ зэрэгцэн оршиж, бие биенийхээ түүхийн салшгүй хэсэг болж буй бүхэнд талархсан сэтгэлээр 2021 оныг үдэж байна.  



Шинэ оны эхний өдөр "Гэрэг" сэтгүүлийн хамт олон уншигчдадаа зориулж бэлэг бэлдлээ. Бид энэ удаа уншууртай, даацтай, “амттай” нийтлэлүүдээ ньюслеттер буюу цахим товхимол хэлбэрээр бэлтгэн таны цахим шууданд тусгайлан илгээж байна. Та энэ дугаараас ховорхон зочны дулаахан хөрөг ярилцлага, улирч буй оныг илэрхийлэх гэрэл зургийн дуран, 2022 оноос хүлээх чухал үйл явдал, хүлээлт, онцлох ном, кино, хөгжим, подкастын тойм зэргийг сонирхон уншаарай. 

БИД ТОВХИМЛООСОО ДАРААХ ГУРВАН КОНТЕНТЫГ ОНЦОЛЖ БАЙНА.

1998 онд дуулсан "Чи минийх болно" бүтээл нь одоо хүртэл залуусын сонсох дуртай дуу хэвээр байгаа Спайк хамтлагийн гишүүн Н.Мөнхтуяагийн хөрөг ярилцлага. "Спайк" хамтлаг байгуулагдсан болон тарсан түүх, тухайн цаг үеийн залуусын дүр байдал, урлаг, хөгжим, түүний хувийн амьдрал, уран бүтээл гээд урд өмнө хаана ч нийтлэгдэж байгаагүй ийм нэгэн ховор зочны дотно дулаан хөрөг ярилцлагыг та эндээс уншаарай. 

Нэг жилийн дотор ямар их үйл явдал болж өнгөрөө вэ? Цар тахлаас үүдэн бидний амьдралын түүх 2021 онд маш өөрөөр бичигджээ. Энэ өөрчлөлт, хөгжил, нийгмийн амьдралын дүр төрхийг арван өөр гэрэл зурагчин дурандаа хэрхэн буулгасныг "2021 оны тодорхойлох монголын гэрэл зурагчдын 10 бүтээл" хэсгээс үзээрэй. 

2022 оноос хүлээх 22 чухал үйл явдлын товчоон, хүлээлтийг нэгтгэсэн жагсаалт. Монголд болон олон улсад ямар үйл явдлууд өрнөх, бидний амьдралд өөрчлөлт авч ирэх ямар чухал явдлууд тохиох вэ? 24 дэх удаагийн Өвлийн олимп, Хөлбөмбөгийн ДАШТ, Метаверс ертөнцийн эхлэл, монголд шинээр хэрэгжиж эхлэх хөдөлмөрийн хууль, төрийн үйлчилгээний шинэчлэл гээд ирэх жилд танд хэрэг болох мэдээллүүдийг жагсаалаа. Хуанлийн хуудас дээрээ тэмдэглэж авахаа мартуузай. 


Та ЭНД дарах эсвэл доорх бар кодыг уншуулан гарч ирсэн цонхонд цахим шуудангийн хаягаа бүртгүүлээрэй. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар манай “Гэрэг” товхимол очих болно. 

Ирж буй ирээдүйд урьдынх шигээ хамт байж, “The New York Times”-тай хамтран бэлтгэдэг “Turning Points” дугаараа удахгүй хүргэхээр зэхэж буйгаа ч дуулгая. 2022 он бидний итгэл найдвар, хүлээлт, хүсэл мөрөөдөл биелэх жил байх болтугай. Хайрт уншигчдадаа шинэ жилийн мэнд хүргэе!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.