Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Л.Огторгуй: “ХасБанк” бол үйл ажиллагаа нь ойлгомжтой, харилцахад хялбар, тунгалаг банк


-ХАС-ын түүхүүд-

“BTF” компанийн үүсгэн байгуулагч Л.Огторгуй.

Миний хувьд “Номин Холдинг”-т ажиллаж байгаад, хувийн бизнесээ эхлүүлэхээр дэлхийд танигдсан хэд хэдэн брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээр зориглосон. Анхны томоохон төсөл маань “adidas” брэндийг оруулж ирэх байв. Өмнө нь сүрхий бизнесийн түүх үгүй, банкнууд шууд хүлээж аваад дэмжчихээргүй, шинэхэн компани “adidas” шиг дэлхийн том брэндийн exclusive эрхийг авна гэж зориглосон нь томоохон зориг, бас эрсдэл байсан. Тухайн үед “adidas” бидэнд онцгой эрхээ өгнө гэж байсан ч биднээс хамаагүй туршлага болон түүхтэй “Наран” групп мөн санал тавьсан учраас, бид онцгой эрхийг хувааж авах болсон юм. Шинэ компанийн хувьд ачааны хүндийг манайх үүрсэн гэж боддог.

Анхны дэлгүүрээ 2008 онд 3-р хороололд, дараа нь УИД-ийн зүүн талд салбараа байгуулахдаа бид гурав дахин их зардал гаргасан ч эргээд гурав дахин их борлуулалт хийж чадсан. Бээжингийн Зуны олимпын жил таарсан болоод ч тэр үү, бид гурван сарын хугацаанд зарна гэж төлөвлөсөн бараануудаа ердөө хоёр долоо хоногийн дотор зараад дэлгүүр маань хоосорчхож билээ. Үүнээс бараа эргэлтийн “3-4 цикл буюу дэлгүүрт бэлэн, замд яваа болон захиалсан бараануудын баланс”-ыг ямагт зохицуулж байх хэрэгтэй гэдэг сургамжийг анх авсан даа.

Бид “Дэлхийн брэндийг дэлхийн жишгээр” гэсэн уриатай ажилладаг. Дэлхийн томоохон 10 гаруй брэндийг төлөөлж ажилладаг учраас дэлгүүрийн орчин бүрдүүлэлт, үнийн жишиг, үйлчилгээ гэх мэт бүхнийг стандартынх нь дагуу Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг хичээдэг. Яг үнэндээ том брэндүүдийн хувьд Монголын зах зээл гадаадын томоохон хотын нэг дүүргийнхээс илүү гарахгүй. Гэхдээ монголчууд маань дэлхийтэй хөл нийлүүлэхийг чармайдаг, чанартай, ганган зүйл эдлэх дуртай, өвөрмөц онцлогтой ард түмэн тул, манайх жижиг хэдий ч хүн амдаа харьцуулахад боломжийн зах зээл. Анх тэдний төсөөлж байснаас чанар, стандартыг нь бид илүү давуулан хийж чадсан. Тийм ч учраас одоо олон брэнд “манайхыг оруулаач” гэж санал тавьдаг болсон шүү.

Гадаадын томоохон брэндтэй хамтарч, бизнесийн харилцаа явуулахад банкны баталгаа маш чухал. Хэт том, шийдвэр нь мөд гардаггүй банкийг бодвол, гадаадынхантай харилцаж сурсан, ёс зүйтэй, ажиллахад үргэлж амар байдаг учраас бид тэр үед “ХасБанк”-ийг сонгосон. Одоо хэдийнээ арав гаруй жил өнгөрчээ.

Банк бол бизнесийн байгууллага. Харилцагч, банк хоёр хэн хэнээ гуйж ажиллах ёсгүй. Учир нь бие биеэсээ хамааралтай түншүүд гэж би ойлгодог. Бидний хувьд бизнесийн хамаг л тооцоо, нууцаа банканд л итгэдэг. Тэр ч утгаараа харилцагчийнхаа хүсэл мөрөөдөл, тэмүүллийг зөв харж чадвал банкны бизнес илүү хол явна гэж би боддог. Аль аль нь бизнес эрхэлж буй адил тэгш хоёр тал шүү дээ. Үүнийг “ХасБанк” сайн ойлгодог шиг санагддаг. Технологийн хөгжил, блокчэйний өөрчлөлт үүдэлтэйгээр бүх зүйл өөр болж байна. Ялангуяа хэрэглэгч залуучууд уламжлалт удаан процессоор биш, илүү хялбараар, заавал банканд очихгүйгээр асуудлаа шийдэхийг хүсэж байна. Ялангуяа ковидын дараах бизнесийн хандлага, бизнесийн орчин эрс өөр болж, цоо шинэ үе ирэх нь тодорхой болчихлоо. Тийм учраас би банкнуудыг ирж яваа цагийн аясыг сайтар ойлгож, томоохон өөрчлөлт хийж, уламжлалт бизнесийн хандлагаа өөрчлөөсэй гэж хүсдэг. “ХасБанк”-аас ч мөн адил цоо шинэ зүйл, цоо шинэ хандлага хүлээж байгаагаа энд хэлье.

Бид үндсэн бизнесийнхээ хажуугаар шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийж ирсэн.

  • Анх 5 жилийн өмнө Ц.Мэндбаяр, А.Золбаяр, Н.Гүндсамбуу нартай танилцаж Shoppy.mn үүсгэн байгуулагчдын нэг болж, анхны хөрөнгө оруулагч болж байв. Одоо тус бизнес өргөжөөд “Интелмайнд” групп 6 охин компанитай болсны нэг нь Shoppy.mn юм.
  • Мөн өндөр Отгоотой танилцаж UBCab хэмээх Монголын Uber болох мөрөөдөлтэй залууст анхны хөрөнгө оруулагчдын нэгээр оролцож байлаа.
  • Түүнчлэн Монголын Елон Маск болох мөрөөдөлтэй мундаг инженер Г.Тулга гэх залуутай танилцаж гаргүй хүүхдүүдэд хиймэл гар хийж буй “Сим Бионикс” компанид, мөн EVM компанийг хамтарч байгуулсан /Цахилгаан машины цэнэглэх станцыг улс орон даяар суурилуулах зорилготой, одоогоор Монгол инженер залуус программ хангамж, угсралтыг хийсэн. Хайрцагууд үйлдвэрлэхэд бэлэн болж байна/.
  • Мөн зайнаас анхан шатны зөвлөгөө, эмчилгээ өгөх “Clinica” гэх эрүүл мэндийн төсөлд хамгийн сүүлд хөрөнгө оруулсан байна.

Энэ мэтээр хийе бүтээе гэсэн залуусын мөрөөдөлд тус дэм болж, тэднийхээ зорилго тэмүүлэлд итгээд дэмжихийг хичээдэг. Мэдээж бүгдэд нь биш ч чадлаараа хөрөнгө оруулж туслаад, чадахгүй бол зөвлөөд явдаг юм. Аж үйлдвэрлэл болон инженерчлэл дээр монголчууд хоцорч яваа нь үнэн. Харин технологи болон виртуал бизнесийн зах зээлд манай залуус тийм ч хоцроогүй, шинэ шинэ оролдлогуудыг зэрэгцээд хийж байна. Үүнийг бид дэмжих ёстой.

“When full of money in the pocket at the end of life…It’s failure” гэж “Tesla”-гийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтан Элон Маск хэлсэн байдаг. Энэ үг надад их хүчтэй туссан. Тийм ч учраас би мөнгө л байвал залуусын аль нэг бизнесийг дэмжиж, хөрөнгө оруулах сан гэсэн хүсэлтэй байдаг даа. Энэхүү зорилго, тэмүүллийг минь бодит үйл хэрэг болгоход байнгын хамтрагч “ХасБанк” маань үргэлж дэмжин ажилласаар ирсэн. Цаашид ч олон төслийг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.