Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Single's Inferno" реалити шоуны оролцогчидтой холбоотой БҮХ МЭДЭЭЛЭЛ

Анхаар! Спойлер агуулсан болно.


Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Netflix-ийн "Single's Inferno" реалити шоуны оролцогчидтой холбоотой мэдээллийг хүргэж байна. Төгсгөлд нь хэн хэн хос болсныг хараарай.   


1. "Single's Inferno" нь Өмнөд Солонгосын болзооны реалити шоу бөгөөд царай зүс, бие хаа тэгш 9 ганц залуу амьдрах орчин тааруу арал дээр ирнэ. Хэрэв оролцогчид биенээ олж хос болж чадвал нэг шөнийг "диваажин" хэмээн нэрлэгдсэн тансаг зочид буудалд өнгөрүүлж, биенээ илүү таних боломжтой. 

2. Реалити шоуны зураг авалтыг хийсэн газар нь Сөүлийн ойролцоох Инчон хотын эрэг орчмын Сасеунбонг-до хэмээх арал юм байна. Харин зочид буудал нь Инчон дахь The Paradise зочид буудал юм.

3. Шоуны хөтлөгчөөр загвар өмсөгч, жүжигчин Ли Да Хи, дуучин Кюхён, комедиан Хон Жин Кён, реппер Ханхэ нар ажиллажээ. 

 Харин одоо оролцогч залуустай холбоотой зарим мэдээллийг хүргэе. Шоуны оролцогчид бүгд спортоор идэвхтэй хичээллэдэг бөгөөд спортын холбогдолтой ажил хийдэг, бизнес эрхэлдэг оролцогч хэд хэд бий. "Single's Inferno" реалити шоу Netflix-ээр цацагдаж эхэлснээс хойш оролцогчдын инстаграм өдөр бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж байна. 

4. Кан Со Ён 34 настай. Тэрбээр Hit Fit Boxing хэмээх боксын клуб болон спортын GoodRound компанийн захирлаар ажилладаг. Түүний инстаграм хаяг хэдийн 710,000 дагагчтай болжээ.

5. Он Жин Тэк 30 настай. Тэрбээр эрэгтэйчүүдийн Ascottage хувцасны брэндийн үүсгэн байгуулагч, бөгөөд захирлаар нь ажилладаг. Инстаграмдаа 277,000 дагагчтай.

6. Шоуны хамгийн сэтгэл татам бүсгүй болох Сүн Жи-а 25 настай. Тэр YouTube влог хийгээд жил хагас болж байгаа ба хөөрхөн нохойтой. Реалити шоу эхэлснээс хойш инстаграмдаа хамгийн олон хүн дагуулж чадсан оролцогч. Жи-а одоогоор 2.4 сая дагагчтай болоод байна.   

7. Ким Хён Жон 28 настай. Үзэгчдийн мэдэж байгаачлан хувийн дасгалжуулагч, загвар өмсөгчөөр ажилладаг. Инстаграмдаа 757,000 дагагчтай.

8. Ан Еэ Вон 27 настай. Тэрбээр фитнессийн тамирчин, хувийн дасгалжуулагч, загвар өмсөгч юм. Инстаграмдаа 656,000 дагагчтай.

9. Чой Си Хун 30 настай бөгөөд Hoten брэндийн дизайнераар ажилладаг. Түүний инстаграм одоогоор 706,000 дагагчтай болоод байна. 

10. Шин Жи Ён 25 настай. Тэрбээр Канадын Торонтогийн Их Сургуульд тархи судлалын чиглэлээр суралцдаг. Түүний инстаграм одоогоор 349,000 дагагчтай болоод байна.

11. Ким Жун Сик 28 настай. Тэрбээр Kamee нэртэй хүнсний брэндийн үүсгэн байгуулагч. Түүний өмнө нь өгсөн ярилцлагыг ЭНД дарж үзээрэй. Инстаграмдаа 180,000 дагагчтай.

12. Дараагийн оролцогч бол Мүн Сэ Хүн. Тэрбээр 27 настай, Ганнамд рестораны бизнес эрхэлдэг. Тэр инстаграмдаа 470,000 дагагчтай. 

13. Шоуны тавдугаар ангиас Ча Хён Сын, Сон Мин-жи, Ким Сүмин гэсэн гурван оролцогч шинээр нэмэгдсэн. 

14. Ким Сүминий нас, мэргэжил ил болоогүй. 

15. Харин Сон Мин-жи 24 настай. Инфлюнсер, загвар өмсөгч.

16. Ча Хён Сын 30 настай, бүжигчин/загвар өмсөгч. Мөн тэр YouTube влог хөтөлдөг. Инстаграмдаа 808,000 дагагчтай. 

Харин одоо шоуны төгсгөлд хэн хэн хос болсныг харцгаая. 

Сүн Жи-а, Ким Хён Жон   

Кан Со Ён, Он Жин Тэк   

Ан Еэ Вон, Ким Жун Сик    

Шин Жи Ён, Мүн Сэ Хүн   

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.11 202.9.46.45

yagd jia bid hoyr bhgu bgn

0 Хариулах


Зочин 2022.01.10 203.91.115.53

Aimar namhan ym bn le naaduul chin erchuud ni 167-174cm gesen sh de

1 Хариулах


Зочин 2022.01.10 66.181.185.108

Ugui bhaa jiyeon 168 jia 163 gj bsn tgher erchud n 80aas deeshe bhaa

0 Хариулах


Зочин 2022.01.10 202.9.46.88

hen tgjn

0 Хариулах


Зочин 2022.01.11 122.201.24.33

uursdu gs

0


Зочин 2022.01.10 202.55.188.43

Sehoon restauranii boss zaluu bsn duusahaas omn beldsn medeelel ym shg bn

2 Хариулах


Зочин 2022.01.10 192.82.78.114

se hoonii nas mergejil todorhoi bolsonshdee

0 Хариулах


Зочин 2022.01.10 66.181.185.108

Tgh suminiih bas

0 Хариулах