Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ТУРК улсаар аялахдаа л мэдэрч болох 5 ГОЁ ЗҮЙЛ


Дэлхийн хамгийн их жуулчин зорчдог найм дахь орноор нэрлэгдсэн Турк улсаар аялахдаа бид юуг мэдэх хэрэгтэй вэ? Олон зуун жилийн түүхэн дурсгалт барилгууд, урлаг соёлын гайхалтай үзвэрүүд, өвөрмөц аяллын маршрутуудаас нэрлэж болох ч өөр ямар сонирхолтой зүйлс зөвхөн Туркт байдгийг сонирхоцгооё.

#1 Уран зохиол, урлагт хайртай хүмүүст зориулсан тусгай хөнгөлөлтүүд

Туркийн алдарт зохиолч Орхан Памукын "The Museum of Innocence" номд та дуртай юу? Тэгвэл тус номоос сэдэвлэсэн жинхэнэ музей Истанбулд байрладаг бөгөөд номоо барин очвол үнэ төлбөргүй оруулах болно. 

Мөн Туркийн хамгийн том гэгдэх 120 жилийн настай музей, галерей хосолсон "Salt Galata" цогцолбор хэн бүхэнд үнэ төлбөргүй үйлчилдэг аж. 

#2 Бага өртгөөр топ жуулчлалын бүсээр аялах

Та өөрийн аяллаа хэрхэн төлөвлөхөөс хамааран Турк дэх аялал үнэхээр хямд төсөр, үнэхээр үнэтэй ч байж болно. Жишээ нь, Туркийн хамгийн алдартай жуулчлалын цэг гэгддэг Кападоки дахь агаарын бөмбөлгөөр аялахад 200-400 ам.доллар төлөх ч, бүх бөмбөлөг яван өнгөрөх нар жаргах цэг рүү үнэ төлбөргүй очиж болно. 

#3 Аялахад хамгийн аюулгүй орнуудын нэг 

"Time" сэтгүүлээс цар тахлын үеийн хорио цээр, шөнийн цагаар аялах эрсдэл зэргийг тооцоолон "2021 онд аялах 100 байршил"-ыг нэрлэсэн жагсаалтад Туркийн Бодрум хот багтжээ. Мөн тус улсын Анкара, Антальяа, Истанбул, Кападоки зэрэг хотууд хамгийн аюулгүй, жуулчдад ээлтэй хотууд юм.

#4 Хамгийн үзэсгэлэнтэй дурсамжаа үлдээх

Аялал сайхан ч нэг л мэдэхэд дуусна. Харин аяллаа дурсамж болгон үлдээх гэрэл зургууд үүрд үлдэнэ. Туркээр аялахад бүхий л газар нь өөрийн онцлог түүх, гоо үзэсгэлэнтэй тул та багц дүүрэн дурсамжийг энд мөнхлөх болно. 

#5 Онцлох хот: Антальяа

Сая гаруй хүн амтай Антальяа хот нь Туркийн хамгийн том хот бөгөөд үргэлж халуун дулаан уур амьсгалтай байдаг онцлогтой. Эртний Ромын үзэсгэлэнт гайхамшгууд энд ихээр үлдсэн бөгөөд дэлхийн шилдэг түүхэн музей хэд хэд бий. Үхэшгүй мөнхийг бэлгэдэх Чимерагийн галын дөл энд байрлана.

Антальяа хотын уламжлалт өглөөний цай, далайн хоол, төрөл бүрийн амтат мөхөөлдөс тун алдартай гэнэ шүү. Хар л даа...   

Хэрхэн Турк улсаар аялах вэ?   

Та яг одоо Юнивишний видео сан дахь "Аялалтай, бэлэгтэй кино" цэсээс кино үзэж эсвэл дурын кино багцаа идэвхжүүлэн 10 мянга гаруй бэлгийн эзэн болоорой. Супер бэлгүүдэд Турк улсаар хосоороо аялах эрх, Playstation 5, ухаалаг ТВ байгаа гээд бод доо. 

Супер бэлгийн шууд дамжуулалт нь энэ сарын 28-нд болох бөгөөд эндээс дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
22 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.