Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яг одоо үзэх Чарли Чаплины шилдэг 6 ДУУГҮЙ КИНО


19-р зууны төгсгөл үеэр Европ, АНУ-д анх бий болсон дуугүй кино нь дуу чимээ, харилцан ярианаас илүүтэй дүрсний хэллэг, дүрийн сэтгэл хөдлөлөөр агуулгаа илэрхийлэн өвөрмөц онцгой мэдрэмж өгч чаддаг. Дуугүй киноны эрин үеийн нэрт төлөөлөгч, жүжигчин, найруулагч Чарли Чаплины дараах шилдэг  бүтээлүүд танд таалагдах болно. 

#1 "Жаал"

Ихэнх бүтээлийнхээ нэгэн адил Чарли Чаплин "Жаал"-ын зохиолыг өөрөө бичиж, өөрөө найруулж, продьюсерээр нь ажиллан, гол дүрийг нь өөрөө бүтээжээ. Бүр хөгжмийг нь ч өөрөө бичсэн тул цэвэр Чаплины бүтээл яах аргагүй мөн. Эцэг эхээсээ төөрч, өвдсөн жаал хүү ганц бие эртэй таарч буйгаар үйл явдал өрнөнө. Ядуу зүдүү боловч хайр энэрлээр дүүрэн амьдралыг та харах болно. 

#2 "Хотын гэрэл"

1931 онд бүтээгдсэн романтик комеди төрлийн дуугүй кино. Хараагүй бүсгүйд дурласан Чарлин болон тэдний найзуудын тухай өгүүлнэ. Тухайн жилдээ 4 сая ам.долларын ашиг орлого олсон нь өнөөгийн кино бүтээлүүдтэй харьцуулахад тун доогуур үзүүлэлт боловч Чаплины карьерын үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм. "Хотын гэрэл" нь бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд заавал дурдагддаг. 

#3 "Ломбард"

Чаплины "Mutual Film Corporation"-той хамтран бүтээсэн зургаа дахь кино. Чаплин ломбардын туслахын дүрийг бүтээх бөгөөд алиа хошин байдлаар ажиллан, янз янзын үйлчлүүлэгчийг дууриан элэглэнэ. Үнэхээр инээдтэй, хөгжилтэй бүтээл. 

#4 "Орчин цаг"

1936 оны энэхүү бүтээлд үйлдвэржин хувьсаж буй орчин цагт зохицон амьдрахаар хичээж буй залуугийн дүрийг Чаплин бүтээжээ. Кино шимтэгчдийн "Rotten Tomatoes" сүлжээнд 98% үнэлгээтэй эл кино нь Чаплины шилдгүүдийн нэг юм. 

#5 "Эмэгтэй"

"Дэргэд нь зогсоо бүсгүйгээр нь залуу эрийг таньж болно" гэж Чаплин хэлсэн удаатай. Түүний "Эмэгтэй" бүтээлийн гол дүрийг дуугүй бүтээлийн нэрт жүжигчин Марги Рейгер бүтээжээ. Марги Рейгер нийт 13 дуугүй бүтээлд дүрээ бүтээн, алдарт нэрд хүрсэн ч гэнэтхэн сураг тасарч, түүний үхлийн тухай өнөөг хүртэл хэн ч дуулаагүй билээ. 

#6 "Агуу диктатор"

Чарли Чаплин нийт 28 кино бүтээлд ажилласнаас хамгийн их амжилт, алдар нэр дагуулсан кино нь "Агуу диктатор" юм. 1940 онд нээлтээ хийсэн бөгөөд Германы диктатор Гитлерийг егөөдөн дүрсэлсэн нь олонд хүрэхэд ихээхэн нөлөөлжээ. Оскарын таван шагнал хүртсэн бүтээл. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.