Хайх зүйлээ бичнэ үү

"S&Royal Group Mongolia" компанийн Японтой харилцах харилцааны менежер Норико Танигүчитэй бид энэ удаа короновирусын болон бүх төрлийн вирусыг устган, агаарын чанарыг сайжруулдаг "Virus Washer" төхөөрөмжийн тухай ярилцлаа.


-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу.

-Сайн байна уу? Намайг Норико Танигүчи гэдэг. Би Ази судлаач мэргэжилтэй.  Их сургуульд байхдаа монгол хэлийг сурч эхэлсэн. Монгол улсад би хэсэг ажиллаж байгаад дараа нь гэр бүлээрээ энд амьдрахаар шилжиж ирсэн. Нөхөр, хүүхдүүдийн хамтаар амьдарч байна. Анх Японд байхдаа би Монголын тухай мэдээлэл их багатай байсан л даа. Монгол гэхээр байнга хөдөө гардаг байсан. Анх ирсэн үедээ би үнэхээр их гайхсан. Битүү машин байсан. Тэгээд бодож байснаас минь шал өөр юм байна аа гэж бодоод, сонирхлыг минь бүр их татаж эхэлсэн. 

-Монголд амьдрахад хамгийн гоё бас хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

-Хүмүүсийн зан чанар, эелдэг байдал надад их таалагддаг. Бас хөдөө, байгаль их гоё, үзэсгэлэнтэй. Харин нэг хэцүү асуудал нь утаа гэж бодогддог. Өвөл болохоор цэвэр агаараар амьсгалахад бэрх байдаг. Энэ нь маш олон хүний хувьд тулгамдсан асуудал нь болохыг би мэдэрсэн. Тиймээс ч одоо манай компанийн оруулж ирж буй бүтээгдэхүүнийг хүмүүст илүү танилцуулахыг хүссэн юм.

-Та коронавирусыг устгадаг "Virus Washer" төхөөрөмжийн тухай тайлбарлаж өгөөч?

-"Virus Washer" бол Японы Sirius гэдэг компанийн бүтээгдэхүүн юм. 10 жилийн өмнө SARS өвчин гарч байх үед анх энэхүү төхөөрөмжийг зохион бүтээж, маш их эерэг үр дүн авчирч байсан юм. Тус компанийн захирал Монгол улсад их элгэмсэг сэтгэлтэй хүн учраас, бас манай компанийн захиралтай маш олон жил нөхөрлөж яваа хүн учраас өмнө нь энэхүү төхөөрөмжийг хандиваар өгч байсан юм билээ. Одоо бол тэр үеэс хойш хоёр удаагийн шинэчлэгдсэн загвар гараад байна. Сүүлийн загвар нь одоо Япон төдийгүй дэлхийн бусад улс оронд ашиглагдаж байна.

-Энэхүү бүтээгдэхүүний давуу тал, ашиг тусыг уншигчдад танилцуулна уу.

-Нийт таван үйлдэлтэй төхөөрөмж гэдгээ манайх бусдаас онцлог. Мөн хамгийн гол нь цар тахал өндөр байгаа энэ үед Коронавирусыг устгадаг гэдгээрээ хамгийн онцлогтой. 20 минутын дотор вирусыг 99.57 хувь устгах чадалтай. Өнгөрөгч дөрөвдүгээр сард үүнийг Японы Китасато их сургуулиар баталгаажсан байгаа. Нэгдүгээрт коронавирусыг устгана. Хоёрдугаарт аливаа нян бактерыг устгана. Гуравдугаарт харшил үүсгэдэг тоосонцор, бодис зэргийг шүүдэг. Дөрөвдүгээрт энэ бүтээгдэхүүн агаарыг шүүж, цэвэршүүлж бас давхар чийгшүүлж өгдөг. Мөн тавдугаарт нь, үнэргүйжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Жишээ нь төхөөрөмжөө ажиллуулж байгаад цонхоо онгойлгохоор дээр нь гарч буй бохирдлын хэмжээг харуулсан заалт ихсээд, шууд орж ирж буй утааг цэвэршүүлэхээр ухаалгаар ажиллаж эхэлдэг. Мөн хоол хийж байх үед хиншүү гарвал автоматаар мэдэрч, хиншүү болон хоолны үнэрийг хурдан хугацаанд арилгадаг. Мөн тамхины, бусад төрлийн эвгүй үнэрийг арилгана. Хүүхдийн тоглоом, ширээ, сандал гээд бүгдийг нь давхар нянгаас хамгаалж, цэвэрлэж байдаг. Тийм ч болохоор би гэртээ 24 цагийн турш залгаад орхичихдог юм.

-Жаахан хүүхэдтэй гэр бүлд үнэхээр хэрэгтэй байх нь.

-Тийм ээ зөвхөн гэрт гэхгүй оффис, анги танхим, өрөө зааланд ч болно. Тэр орчмын агаар цэвэр, үнэргүй, эрүүл болох нь шууд мэдрэгддэг. 

-Хэрэглэгчдэд ойлгомжтой байх монгол тайлбар, гарын авлага зэргийг хамт өгөх үү?

-Тийм ээ. Бид ажиллуулах заавар, танилцуулгыг өгдөг. Мөн төхөөрөмжийг Японоос ирсэн даруйд дээр нь монгол тайлбарыг байршуулж өгснөөр ажиллуулахад илүү хялбар болсон. Хүчтэй ажиллах горим, хэвийн ажиллах горим, бүр гэрлийг бүдэг эсвэл тод болгох гэсэн сонголтууд ч бий. 

-Ажиллуулахын тулд зүгээр л асаагаад орхих уу эсвэл өөр нэмэлт ажиллагаа шаардаж байгаа юу?

-Маш энгийн байдлаар ажилладаг. Дотроо усны сав болон давс орох халбагатай тусгай сав бий. Хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг давснаасаа л хийчхэж болно. Тэгээд крантнаас урсдаг энгийн ус хийнэ. Ингээд л ямар ч нэмэлт зүйлгүйгээр агаарыг шүүж нян цэвэрлэж, чийгшүүлж, үнэргүйжүүлэх ажилдаа орно. Давс болон усны тусламжтайгаар тус дэвшилтэт технологиор бүтээсэн төхөөрөмж маань электролизийн гипохлорт усыг бий болгосноор ийн ажиллаж байгаа хэрэг. 

-Зөвхөн гэрт биш албан тасалгаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд томоохон талбайд ч ашиглагдаж болох учраас их ашигтай юм аа.

-Тийм ээ. Гэрийг бол бүхэлд нь, сургуулийн нэг анги танхимыг мөн бүхэлд нь цэвэршүүлэх боломжтой. Бид ажлын оффисынхоо голд тавьчихдаг. Тэгээд маскгүй байсан ч айх зүйлгүй байдаг. Мөн маш олон хүн сургууль, эмнэлэгт зориулан авч, хандивлаж эхэлж байгаад баяртай байгаа. Тэнд бөөгнөрч байгаа хүмүүсийн өвчлөх эрсдэл багасахын зэрэгцээ цэвэр агаараар амьсгалах боломжтой болно гэсэн үг. Нэг ажиллуулаад үзэхэд л шууд мэдэрнэ. Өөр газар явж байгаад "Virus Washer" ажиллуулсан өрөө, танхимд орж ирэхээр амьсгалахад илүү амар, цэвэр, аюулгүй мэдрэмж төрдөг. 

-Хүмүүс яагаад энэхүү төхөөрөмжийг авч хэрэглэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Учир нь бид өвөл гэхгүй зун, хавар гээд жилийн 4 улирлын турш тоосонцортой, утаатай бохирдолтой агаараар амьсгалж байна. Хүн болгон зуслангийн байшиндаа очиж, энэ бүхнээс хол байх боломжгүй учраас цэвэр агаараар тогтмол амьсгалж, өвчин эмгэг, харшлаас хол байх хамгийн зөв сонголт нь энэхүү төхөөрөмж болох юм. Японы дэвшилтэт технологиор бүтээсэн, баталгаажсан, үр дүнгээ үзүүлж буй бүтээгдэхүүн учраас хүмүүс эргэлзэх зүйлгүй, итгэлтэй байж болно. Тиймээс би ч бас өөрөө авч гэртээ байнга асааж хэрэглэдэг. Нэг авсан байхад насан туршид ажиллаж, чанараа алдахгүй баталгаатай учраас том хөрөнгө оруулалт хэмээн бодож байна. Цар тахлын энэ үед вирустэй тэмцэж, устгах энэхүү төхөөрөмж танд хамгийн аюулгүй мэдрэмжийг өгөх болно. Эрүүл мэнд хамгийн чухал учраас хүмүүс ч бас энэхүү бохирдолтой нөхцөлд гэр орон, ажил, сургууль, эмнэлгийг цэвэр, эрүүл агаартай байлгах үүднээс сонгоосой хэмээн зөвлөх байна.

-Төхөөрөмжийн үнийн хувьд хэд гэж байгаа вэ?

-Үндсэн үнэ 2.200.000 төгрөг. Гэхдээ бид зээлээр авах боломжийг гаргаж өгсөн байгаа. Орлого нотлохгүйгээр урьдчилгаа 10% буюу 220,000 төгрөгийг төлөөд авах боломжтой. 12 сарын турш сар бүр 187.000 төгрөгийг төлнө. Ингэснээр авахад илүү боломжийн нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаа юм.

-Танд маш их баярлалаа. 

Хэрэв та бүхэн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж, фэйсбүүк хуудсаар зочлоорой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.