Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгэл зүйчтэй уулзсанаар олж авах 7 эдгэрэл


Сэтгэл зүйч дээр очих үгүйгээ мэдэхгүй, шийдэж чадахгүй, жаахан санаа зовоод л байна уу? Зүгээр дээ, та зориглоод үзээрэй. Бас мэдээж, зөв хүнээ сонгож очно гэдэг нэн чухал юм шүү.


1. Хамгийн хэцүү хэсэг нь эхлээд сэтгэл зүйчтэй очиж уулзах, эмчилгээнд явахыг шийдэж, өөрийгөө ятгах 

Олон ч жил эмчилгээнд явна, сэтгэл зүйчтэй уулзана гэж бодсон ч үүнийг хийх хэмжээний том алхам хийхгүй явах нь олонтаа. Би үнэхээр явахад бэлэн үү, таслахгүй байж чадахгүй, дунд нь орхихгүй байгаадаа итгэлтэй байна уу, энэ надад чухал зүйл мөн үү гэдгийг бүрэн ойлгож авсан цагтаа бэлэн болсон гэсэн үг. Болоод байгаа юм шиг л санагдаад, хэрэггүй хэмээн бодож, мөнгөндөө таталдаж байж болох ч яг зориглоод үзэхэд та хамгийн том өөрчлөлтийнхөө эхлэлийг тавьж байна гэсэн үг.

2. Өнгөрсөнд бий болсон ужиг айдас (Траума) надад нөлөөлснөөс л биш намайг бүрэн төлөөлөхгүй!

Сэтгэл зүйчтэй уулзаж, эмчилгээнд явж эхлэхэд та өөрийнхөө тухай маш олон зүйлийг олж мэднэ. Та заримдаа хүсээгүй байлаа ч өнгөрснөөс үүдсэн шархаасаа болж олон үйлдэл хийж байснаа ухаарч, бас энэ бүхэн таныг хэн гэдгийг бүрэн тодорхойлохгүй болохыг олж мэднэ. Та хэн байхыг хүсэж байна тэр зүйлдээ тэмүүлэх бүрэн боломжтой бөгөөд сэтгэл зүйч үүнд тань туслах болно. 

3. Та сэтгэл хөөрлөөр бодож байхад тэр хүн логикоор бодож байх нь үнэхээр тустай.

Та сэтгэл хөдлөлдөө түрэгдэж, өөрийн өнцгөөс л бүхнийг харж байсан бол тэр хүн танд логик гарц гаргалгааг харуулж, олж хараагүй байсан зүйлээ анзаарахад тань тусална. Таныг эргүүлж тойруулан, олон талаас харж байна л гэнэ.

4. "Тэр зүйлийн тухай" ярих боломжтой байх нь үнэхээр эрх чөлөө.

Та үнэхээр итгэж, сэтгэлээ нээх, хэнд ч ярьж чадахгүй зүйлээ ярих боломжтой болно. Гаргаж, уудалж эхэлснээр та үнэхээр сайхан мэдрэмж авч, хүлээсээс тайлагдах мэт л болно. Ингэж таны бачуурал үгүй болж, олон зүйл танд илүү өөрөөр таатай мэдрэгдэж эхэлнэ. 

5. Шууд эхний уулзалт дээр энэ бүхэн харагдахгүй байж болно, тэр бол зүв зүгээр.

Шууд л үр дүн гаргаж, асар хурдан өөрчлөгдөнө гэж бүү яараарай. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Түүн шиг та бүхнээ нээн ярихад, ойлголцоход, үр дүн гарахад тодорхой хугацаа шаардах тул бүү шантраарай.

6. Гараад алхаж байхдаа л бүх зүйл өөрчлөгдөж буйг мэдэрнэ.

Эхэндээ хаалт тань арилахгүй, олон асуудал гарч ирэх ч уулзаад гарч явах болгонд та нэг зүйлийг ардаа гээж бас олж авч, бага багаар хөнгөрч буйгаа мэдэрнэ. Анх орж ирснээсээ тэс өөр болоод гарах тэр мэдрэмж...

7. Амьдралын сайхан зүйлсийг мэдрэхэд гайхалтай!

Сэтгэл зүйч таны зөвхөн хүнд хэцүү зүйлийн талаар л яриад байхгүй. Тэд бас таныг амьдралаа бодитоор дүгнэх, олж харах боломжийг олгох бөгөөд та жижигхэн зүйлээс ч хэрхэн сайн сайхныг олж мэдрэх боломжтойг ойлгоно. Өчүүхэн жижиг байлаа ч харахад сэтгэл хөдлөм зүйлсийг мэдэрнэ. Энэ бол үнэхээр том өөрчлөлт юм.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.12
7 хоногт ердөө 1 цаг дасгал хийх нь сэтгэл гутралыг 18 хувиар багасгадаг
2
2022.05.06
Сэтгэл санааг "чимээгүйхэн" хөнөөдөг 6 ХОРТ ДАДАЛ
3
2022.04.28
Сэтгэлээр унаж, шантарч, урам хугарах үедээ санах 11 ЗҮЙЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Уржигдар
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Уржигдар
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.