UBLife Logo
-

ИЗНН нэр дэвшигчдээ тодруулжээ

U
UBLife
ИЗНН нэр дэвшигчдээ тодруулжээ

 

            Сонгуулийн ерөнхий хорооноос ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн ч  тус намынхан шүүхэд хандсанаар сонгуульд оролцох эрхээ аваад буй билээ.

            Энэ дагуу ИЗНН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан аж. Тус намаас 20 гишүүнээ УИХ-ын сонгуульд сойхоор шийджээ. Эдний дунд энэ намд ердөө нэг хоногийн өмнө элссэн, эгнээнд нь багтаж байсан АН-ын даргатайгаа тангараг тасраад буй Б.Батбаатар байна. Тэрбээр Баянголын 70 дугаар тойрогт, З.Энхболдтой хүчээ үзэх нь. ИЗНН-ын бага хурлыг намын хоёр даргын нэг Ц.Ганхуяг удирдан явуулжээ. Учир нь тус намын нөгөө нэг дарга С.Оюун хурлаа орхиж гарснаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээргүй болов. Ц.Ганхуяг Чингэлтэйн 64 дүгээр тойргийг сонгосон байна.

            Сонгуулийн тухай хуулийн дагуу тус нам одоо нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд энэ сарын 6-ны дотор материалыг нь нягталж, нэр дэвшигчдийг бүртгэх юм.

 

 

Тойрог

 

Аймаг, дүүрэг

 

Дэвшигчийн нэрс

1

7-р тойрог

Баянхонгор

С.Баатарсүрэн

2

25-р тойрог

Сэлэнгэ аймаг

Д.Батсайхан

3

30-р тойрог

Төв аймаг

Д.Сарантуяа

4

40-р тойрог

Хэнтий аймаг

Г.Батболд

5

55-р тойрог

Хан-Уул, Багахангай

Т.Сүнжидмаа

6

56-р тойрог

Хан-Уул, Багахангай

Л.Рагчаасүрэн

7

58-р тойрог

Хан-Уул, Багахангай

Т.Наранцэцэг

8

60-р тойрог

Сүхбаатар, Багануур

А.Баярхүү

9

61-р тойрог

Сүхбаатар, Багануур

С.Эрдэнэчимэг

10

62-р тойрог

Сүхбаатар, Багануур

Ц.Эрдэнэсайхан

11

63-р тойрог

Чингэлтэй, Налайх

Б.Амартүвшин

12

64-р тойрог

Чингэлтэй, Налайх

Ц.Ганхуяг

13

65-р тойрог

Чингэлтэй, Налайх

Д.Дашпүрэв

14

67-р тойрог

Баянгол

Б.Баттулга

15

69-р тойрог

Баянгол

С.Батбаатар

16

70-р тойрог

Баянгол

Б.Батбаатар

17

71-р тойрог

Сонгинохайрхан

Т.Гантулга

18

72-р тойрог

Сонгинохайрхан

Д.Чинцэцэг

19

73-р тойрог

Сонгинохайрхан

У.Эрдэнэбат

20

74-р тойрог

Сонгинохайрхан

Д.Энхтайван

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
18
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...