UBLife Logo
Newsfeed

"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв

Ub.life
Ub.life
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв

Netflix-ийн "Single's Inferno" реалити шоу цацагдсан даруйдаа л шуугиан тарьж, үзэгчид ч оролцогчдын талаар илүү ихийг мэдэхээр хичээж эхэлсэн билээ. Шоуны хамгийн анхаарал татсан оролцогчдын нэг нь юүтүбер, контент бүтээгч Сүн Жи-А юм. Үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, өвөрмөц зан чанартай тэр шоуны оролцогч залуусыг төдийгүй үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан бөгөөд шоунд оролцсоныхоо ачаар инстаграмдаа 3.5 сая, YouTube сувагтаа 1.91 сая дагагчтай болж чаджээ. Гэвч сүүлийн үед түүнийг тойрсон хэл ам тасрахгүй байна. 

Жи-Агийн YouTube-ийн бичлэгэндээ, инстаграмын зураг авахуулахдаа, тэр бүү хэл "Single's Inferno" шоуны үеэр өмссөн тансаг зэрэглэлийн, алдартай дизайнеруудын урласан хувцас нь үнэндээ дуураймал, хулхи хувилбар байсан гэх мэдээлэл цацагдсан юм. Үүний дараа олон нийтийн эерэг хандлага шүүмжлэл, эсэргүүцэл болон хувирчээ. Улмаар Жи-А уг мэдээллийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаа гаргасандаа уучлал гуйсан захидлыг гараар бичин инстаграмдаа оруулжээ.

Өмнөх дуулиан намжиж амжаагүй байхад Жи-Агийн амьдардаг байртай холбоотой өөр нэг мэдээллийг WikiTree дэлгэжээ. Тэрбээр BTS хамтлагийн Жэй-хөүп, Girls' Generation-ийн Санни, JYJ-ийн Ким Жэ Жүн зэрэг алдартнуудын оршин суудаг Сөүлийн Seoul Forest Trimage хэмээх тансаг зэрэглэлийн хороололд амьдардаг ба YouTube бичлэгүүддээ ч гэрээ олонтаа харуулж байсан билээ. Энэ хороолол бол олон сая доллараар үнэлэгдэх дээд зэрэглэлийн орон сууц бөгөөд алдартнууд, чинээлэг хүмүүс гол төлөв амьдардаг. 

Тэгвэл энэ байр нь Жи-Агийнх биш бөгөөд байрны түрээсийг түүний харьяалагддаг Хятадын агентлаг сар сараар төлдөг тухай WikiTree мэдээлжээ. 

Солонгост байр түрээслэхэд нэг бол Wolse буюу сар сараар нь төлөх, эсвэл Jeonse буюу тухайн байрын зах зээлийн ханшийн 50-80 хувьтай тэнцэх мөнгийг байршуулж, байранд нь амьдраад гарахдаа мөнгөө буцаан авах гэсэн хоёр төлбөрийн нөхцөлөөс иргэд аль боломжоороо сонгодог. Дундаж давхаргын иргэд байрны төлбөрөө ихэвчлэн сар сараар нь төлдөг бол чинээлэг давхаргын хүмүүс Jeonse буюу их хэмжээний мөнгийг байршуулж, уг байранд үнэгүй амьдраад гарахдаа мөнгөө буцааж авдаг байна. 

Жи-Агийн Seoul Forest Trimage хороолол дахь байртай холбоотой дуулиан гарснаар олон нийт түүнийг өнгөрсөн хугацаанд өөрийгөө баян чинээлэг, тансаг амьдралтай мэтээр худал дүр төрх бүтээсэнд бухимдаж байгаа аж. 

Одоогоор Сүн Жи-А болон түүний агентлаг энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. 

Холбоотой нийтлэл: "Single's Inferno" реалити шоуны оролцогчидтой холбоотой БҮХ МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалж: Koreaboo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
8
0
1
1
1
1
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.