Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бээжинд анхны омикрон хувилбар Канадын шуудангаар зөөвөрлөгдөн халдварласан гэв


Бээжинд тархаад буй коронавирусийн омикрон хувилбар анх олон улсын шуудангаар зөөвөрлөгдөн халдварласан тухай тус хотын Эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. АНУ, Хонгконгт ихээр тархсан уг хувилбар нь эдгээр улсаар дамжин Канадын шуудангаас Бээжинд нэвтэрсэн гэж үзжээ. 

Бээжингийн Халдварт Өвчнөөс сэргийлэх төвийн дэд захирал Дан Синхуо "Анхны омикрон хувилбараар өвчлөгч хилийн чанадаас ирсэн эд зүйлстэй харилцсан нь тогтоогдсон" гэжээ. Тус төв нь олон улсаас ирсэн 54 багц эд зүйлсийг шинжлэхэд омикрон вирус илэрсэн гэнэ. 

Харин Канад улсын Эрүүл мэндийн яамнаас эд зүйлс дээрх коронавирус олон цаг халдварлах шинжээ хадгалан орших боломжгүйг мэдээлээд байна. Канадын Эрүүл Мэндийн сайд Жан-Ив Дуклас Хятадын дээрх мэдэгдэлд хариу өгөхдөө "Маш гайхмаар мэдээлэл байна. Би мэргэжлийн эмч, биологич биш ч мэргэжлийн хүмүүсээр энэ тухай дэлгэрүүлэн судлуулах болно" гэжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас омикрон хувилбарын эд зүйлсээр халдварлах шинж чанарын тухай тодорхой мэдээлэл гаргаагүй ч коронавирус нь гадаргуун дээр 2 цагаас 9 хоногийн зайтай орших боломжтой, амьдрах хугацаа нь гадаргууны төрөл, дулаан, чийгшил, вирусийн өвөрмөц омог гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

booomer 2022.01.24 202.131.225.20

ai horvoo

0 Хариулах