UBLife Logo
Newsfeed

Инфлюенсер эмэгтэй NFT мийм зарж 10 хоногийн дотор 5.5 сая ам.доллар олжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Инфлюенсер эмэгтэй NFT мийм зарж 10 хоногийн дотор 5.5 сая ам.доллар олжээ

Сингапурт амьдардаг Хятад инфлюенсер, загвар өмсөгч Жао өөрийн зургуудаар мийм хийн NFT болгон зарсан нь 10 хоногийн дотор 5.5 сая ам.долларын ашиг орлого олжээ. 

Жао "IreneDAO" нэртэй уг цуглуулгаа нэгдүгээр сарын эхээр "Opensea"-д худалдаанд гаргажээ. Цуглуулга нь нийт 1107 зургаас бүрдэх ба эхний NFT худалдаанд гараад 30 минутын дотор борлогдсон гэнэ. 

Янз бүрийн дүр төрхтэй зургууд нь бүгд алдартай крипто мийм хэллэгүүдтэй гэнэ. Одоогоор хамгийн хямд "Have Fun Staying Poor" NFT нь 2228 ам.доллароор үнэлэгдэж байна. 

Түүний NFT-г олон алдартнууд худалдан авсны дотор "Galaxy Digital" компанийн гүйцэтгэх захирал Майк Новогратц, YouTube сүлжээний Логан Пол багтаж байна. 

Эх сурвалж: Vice

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.