UBLife Logo
Ok to be different

Ялгаатай байдлын тухай бидний мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ялгаатай байдлын тухай бидний мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Хүн бүр өөр гэдгийг бүгд мэддэг ч чухам юу биднийг бусдаас өөр болгож буй талаар чухалчлан авч үздэггүй. Бид олон талт ялгаатай бүлгүүдийг ойлгосноор нэгнээ хүлээн зөвшөөрч, ойлгож, бүх нийтийг тэгш хамруулсан хүртээмжтэй, шударга, ижил тэгш нийгмийг бий болгох боломжтой. Тиймээс ялгаатай байдлын тухай мэдлэг, ойлголтоо зузаатгаж, өөрийн дүгнэлтийг хийгээрэй. 

Ялгаатай байдал (Diversity): Үндэс угсаа, арьсны өнгө, нийгэм-эдийн засгийн байдал, хүйс, онцлог шинж, хэл, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, газарзүйн бүс зэрэг төрөл бүрийн хүчин зүйлээс шалтгаалан бий болсон бүлэг болон хувь хүн хоорондын ялгаатай байдлыг хэлнэ. 

Тэгш хамралт (Inclusion): Дээрх олон бүлгийн ялгаатай хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш хамруулж, ижил тэгш эрх, үүрэг, боломжоор хангах үйл явц юм. Тэгш хамралт нь бүх хүн үнэ цэнтэй, хүндлэгдсэн, нэгнээ дэмжих зэрэг үнэт зүйл дээр тулгуурладаг. 

Хүнийг дараах ДӨРВӨН хүчин зүйл бүхий давхарга ялгаатай болгож байдаг. 

#1 Төрөлхийн ялгаатай байдал

Үүнд хүний өөрийнх нь сонголтоор бус, өөрчлөх боломжгүй төрөлх хүчин зүйлс багтдаг. Үүнд:

  • Арьс өнгө

  • Үндэс угсаа

  • Нас

  • Хүйс

  • Бэлгийн чиг баримжаа

  • Соёлын өвөрмөц байдал

  • Бие махбод

  • Сэтгэцийн чадамж зэрэг багтана. 

#2 Нийгмийн ялгаатай байдал

Хувь хүнээс бус нийгмээс хамааран хүнийг ялгаатай болгож буй шинж чанарууд энэ төрөлд хамаарна. Энэ төрлийн ялгаатай байдлыг хүрээлэн буй хүмүүс нэгдэж нийлснээр багасгаж, үгүй болгох боломжтой. Үүнд:

  • Боловсрол

  • Гадаад төрх

  • Иргэний харьяалал

  • Шашин шүтлэг ба итгэл үнэмшил

  • Оршин суудаг байршил

  • Гэр бүлийн статус

  • Гэрлэсэн эсэх

  • Нийгэм, эдийн засгийн байдал

  • Хувийн ашиг сонирхол

  • Амьдралын туршлага зэрэг хүчин зүйлс орно.

#3 Байгууллагын ялгаатай байдал

Ажлын байран дээр нэг ажилтан, нэг бүлэг ажилчдыг бусдаас нь ялгаатай болгож буй хүчин зүйлс юм. Үүнд:

  • Ажлын үүрэг

  • Ажлын байршил

  • Ажлын байранд эзэлж буй байр суурь

  • Ажлын туршлага

  • Цалин хөлсний хэмжээ

  • Холбоо, эвсэл, нэгдэл, клубийн харьяалал зэрэг багтана. 

#4 Ертөнцийг үзэх үзлийн ялгаатай байдал

Дээрх ялгаатай байдлууд нь бүлэг хүмүүст илэрдэг бол ертөнцийг үзэх үзэл нь хүн бүрт өөр өөр байх боломжтой. 

  • Улс төрийн итгэл үнэмшил

  • Ёс зүйн хэм хэмжээ 

  • Амьдралыг харах өнцөг

  • Танин мэдэхүй гэх мэт хүний ертөнцийг үзэх үзэл энд хамаарна. 

"Хэрэгжүүлээгүй тэгш хамралт нь хэлбэрдэлт төдий" гэх үг бий. Тиймээс та ялгаатай байдлыг ойлгон, нэгнийгээ хүндэтгэн хүлээн зөвшөөрч байгаарай   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
13
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна