UBLife Logo
-

Цэргийн баяраар юу болох вэ

Цэргийн баяраар юу болох вэ

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ой гуравдугаар сарын 18-нд болно. Энэ өдрийн хүрээнд 2016.03.14-ий 12.00 цагт "Монгол цэргийн музей"-д дундад зууны үед монгол цэргүүдийн эдэлж хэрэглэж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум бусад зэр зэвсгээс өнөөдрийн цэрэг эрсийн эдлэл хэрэглэл хүртэлхийг дэлгэн харуулах бол 15-ны 12.00 цагт "Монгол цэргийн музей" байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээ болох аж.

16-ны 11.30 цагт Нийслэлийн ЗДТГ болон Нийслэлийн цэргийн штабаас "Гурван үеийн уулзалт"-ыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, 17-нд нийслэлийн таван цэгээс Д.Сүхбаатарын талбай хүртэл Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхах юм байна. Түүнчлэн уламжлал ёсоор төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан зохиогдох юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
32
47
40
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.