Том Холланд, Тоби Магуайр, Эндрю Гарфилд нар "Spider-Man: No Way Home" киноны цахим платформ дахь нээлтийг угтан алдарт "Хүн-Аалз" миймийг амилуулан зураг авалтад оржээ. Лхагва гарагт уг зургийг киноны албан ёсны хаягийн твиттерт оруулсан бөгөөд "Нөгөө мийм" гэх утгатай тайлбар оруулжээ.
Дээрх мийм нь 1960-аад оны "Хүн-Аалз" хүүхэлдэйн кинонд нэгнийгээ "дайсан" хэмээн хардаж буй хоёр Хүн-Аалзыг дүрсэлсэн хэсэг юм.

"Spider-Man: No Way Home" кино гуравдугаар сарын 22-нд дижитал платформуудад байрших бөгөөд дөрөвдүгээр сарын 12-нд blu-ray хэлбэрээр цацагдах болно.

"Spider-Man: No Way Home" кино нь цацагдсанаасаа хойш Box Office-т орлогоороо тэргүүлсээр байна. Дээрх алдартай миймийн эхний хувилбар өнөөг хүртэл 1.77 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ.

Эх сурвалж: CNN