UBLife Logo
Ok to be different

Фото түүх | Өөр өөр байна гэдэг эв энгийн зүйл

Ub.life
Ub.life
Фото түүх | Өөр өөр байна гэдэг эв энгийн зүйл

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Бид энэ удаа бусдын ялгаатай байдлыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, хүндэтгэн үзэх тухайд ямар бодолтой байдгийг нь дараах эрхмүүдээс асуулаа. 


Хоёр хүүхэд маань хоёул өөр өөр зан ааш, хандлагатай нь цаг ирэх тусам харагдаад л байна. Гэлээ гээд миний тэднийгээ гэх хайр өөр өөр байхгүй шүү дээ. Хүмүүс ч гэсэн бие биенээ ингэж бодож л ойлгож харилцаасай гэж хүсдэг. 

Н.Отгонбаяр 

Би сайн талаараа ч бусдаас өөр, дутуу талаараа ч бас өөр. Бусад хүмүүс ч гэсэн надад тийм л харагддаг. Тэглээ гээд энэ асуудал юм шиг санагддаггүй. Нэг хэвийн байх уйтгартай шүү дээ. 

О.Алтаншагай 

Бидэнд адилхан юм байгаа. Бас байхгүй. Гэхдээ л бид яг одоо бүгд жаргалтай байна. 

Мөсний баярт оролцож буй багачууд. 

Манайхаар олон янзын араншин, сэтгэл хөдлөл, өөр өөр мэдрэмжүүд үйлчлүүлдэг. Гэлээ гээд тэдэнд ялгаатай, харьцангуй хандаж болохгүй. Хүн бүрийн жаргал зовлон өөр ч хүн гэдгээрээ ижилхэн. Магадгүй авдаг кофены сонголт, түүнийгээ таалж буй нь л өөр байдаг болов уу. 

А.Наранчимэг

"Хүмүүс бусдыг царайлаг царай муутай, тарган туранхай гэх мэт ямар ч утгагүй зүйлээр ангилан ялгах гээд байдаг. Гэтэл хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгон, тэдний өвөрмөц оршихуй, ертөнцтэй танилцах нь л хамгийн эрхэм". 

- М.Аззаяа

"It’s nice to be important but, more important to be nice". 

- Б.Хангай

"Бүгд ялгаагүй шүү дээ, хүн бол хүн. Тэгээд л бол оо...". 

- Б.Гансүх 

"Хорвоо ертөнцөд төгс хүн гэж байдаггүй. Бид бүгд л сул талтай учир өөрийн болон бусдын сул талыг онцолж дөвийлгөн үзэх шаардлагагүй. Бусдаас ялгаатай байх нь энгийн зүйл шүү".  

- Г.Долгор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.