Манай гарагаас 28 тэрбум гэрлийн жилийн зайд орших Эарендел нэрт одыг НАСА Хаббл огторгуйн дуран олж харлаа. Нарнаас 50-500 дахин гэрэлтэх Эарендел од дуранд улаан өнгөтэйгөөр тусчээ.

Хэрэв 10 орчим гэрлийн жилээр ойр байсан бол тус од цэнхэр өнгөтэй харагдах байжээ. НАСА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн WHL0137-LS кодтой нээлт бөгөөд Эарендел гэдэг нь хуучны англи хэлээр “Өглөөний од” гэсэн утгатай үг.

Их тэсрэлтийн онолын дагуу манай галактик 13,8 тэрбум жилийн настай. Энэ нь Эаренделын насны зургаа орчим хувьтай л тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, Эарендел одноос бидний харж буй гэрэл цацарч эхлэх үед манай галактик тэрбум ч хүрэхгүй настай байжээ. Эарендел одыг Жонс Хопкинс их сургуулийн эрдэмтдийн баг судалж байгаа юм. Багийн ахлах Брайан Уэлч “Хүн төрөлхтний түүхэн дэх томоохон нээлт болж байна. Бид James Webb гэх огторгуйн шинэ дурангаар Эаренделыг судлахаар төлөвлөн ажиллахаар зэхэж байгаа юм. Одон орон судлалын салбар галактикаас ч хөгшин одыг судлах шинэ аянд гарч байна шүү дээ” гэж ярьжээ.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: Содура