UBLife Logo
Кино

Өндөр үнэлгээтэй, бүх цагийн үеийн шилдэг 9 инээдмийн КИНО

Г.Сүрэн
Г.Сүрэн
Өндөр үнэлгээтэй, бүх цагийн үеийн шилдэг 9 инээдмийн КИНО

Инээдмийн баяраар үзэх киногоо сонгосон уу? Урт өдрийн дараа стресс ядаргаагаа тайлан, ганцаараа болон дотны хүмүүстэйгээ хөгжилтэй, гэгээлэг, инээдмийн кино үзэхээр төлөвлөж байвал кино үзэгчдийн "IMDb" сүлжээний хамгийн өндөр үнэлгээтэй дараах бүтээлүүдийг үзээрэй. 

1.Forrest Gump (1994)

IMDb үнэлгээ: 8.8 

1986 онд Винстон Грүүмийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн, 1994 онд Роберт Земекисийн найруулсан уг кино нь Оскарын 13 төрөлд нэр дэвшиж, 6 төрлөөс шагнал авсан "лут" бүтээл юм. " Forrest Gump" бол хүн төрөлхтний бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг бөгөөд хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудтайг нь та андахгүй биз ээ. 

2. Life is Beautiful (1997)

IMDb үнэлгээ: 8.6

“Life is Beautiful” нь 1997 онд үзэгчдийн хүртээл болсон Италийн инээдэм, драм төрлийн кино юм. Уг киног Робинто Бенигни, Винченцо Черамитай нар хамтран найруулж үзэгчдийн хүртээл болгожээ. Бүтээлийг Дэлхийн 2-р дайны үед Германы хөдөлмөрийн лагерьт хоёр жил амьдарсан Рубино Ромео Салмонимын 'In the End, I Beat Hitler' номын хэсгээс сэдэвлэн бичжээ. Хэдий гунигтай хэсгүүдтэй ч, сэтгэл хөдөлгөм, догдлом, инээд хайрыг нэгэн зэрэг хүргэм бүтээл билээ. 

3. Modern Times (1936)

IMDb үнэлгээ: 8.5

1936 оны энэхүү бүтээлд үйлдвэржин хувьсаж буй орчин цагт зохицон амьдрахаар хичээж буй залуугийн дүрийг Чаплин бүтээжээ. Кино шимтэгчдийн "Rotten Tomatoes" сүлжээнд 98% үнэлгээтэй эл кино нь Чаплины шилдгүүдийн нэг юм.

4. 3 Idiots (2009)

IMDb үнэлгээ: 8.5 

Энэтхэгийн инженерийн сургуулийн гурван оюутны харилцаагаар дамжуулан тухайн улсын боловсролын системийн болон нийгмийн дарамтыг хошин байдлаар егөөдөн харуулжээ. Энэ кино нь Энэтхэгийн боловсролын салбарт томоохон эерэг нөлөөллийг үзүүлж чадсан бүтээл юм. Бас "үнэхэээээр" хөгжилтэй! 

5. City Lights (1931)

IMDb үнэлгээ: 8.5

1931 онд бүтээгдсэн романтик комеди төрлийн дуугүй кино. Хараагүй бүсгүйд дурласан Чарлин болон тэдний найзуудын тухай өгүүлнэ. Тухайн жилдээ 4 сая ам.долларын ашиг орлого олсон нь өнөөгийн кино бүтээлүүдтэй харьцуулахад тун доогуур үзүүлэлт боловч Чаплины карьерын үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм. "Хотын гэрэл" нь бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд заавал дурдагддаг.

6. Amélie (2001)

IMDb үнэлгээ: 8.3

Найруулагч Жан-Пьер Жюнийн 2001 оны Францын романтик инээдмийн кино. Эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг илүү сайн болгохоор шийдсэн ичимхий зөөгчийн тухай өгүүлэх эл кино нь Франц, Германы компаниудын хамтарсан бүтээл. 33 сая ам.долларын ашиг олсноор АНУ-д нээлтээ хийсэн хамгийн өндөр орлоготой франц кино болсон бөгөөд үйл явдал нь дулаахан, уйдамгүй гэдгийг онцлууштай. 

7. The Big Lebowski (1998)

IMDb үнэлгээ: 8.1

Ухаалаг бөгөөд инээдтэй бүтээл үзэхийг хүсэж байвал энэ киног сонгоорой. “Энэ киноны дүрүүд зохиолын гол санаанаасаа чухал гэдэгт онцгой чанар нь нуугдаж байгаа” гэж найруулагч Жоэл Коэн хэлжээ. Дүү Этан Коэний хамт бүтээсэн эл бүтээлийн гол дүрүүдийн философи нэвт ханхалсан харилцан яриа танд таалагдах болно. 

8. Groundhog Day (1993)

IMDb үнэлгээ: 8.1

Телевизийн хөтлөгч Фил Коннорс нэгэн хотод сурвалжилга хийхээр ирээд цаг хугацаанд гацаж, нэг өдрөө дахин дахин давтаж буй тухай өгүүлэх бүтээл. Романс, комеди төрөлд хамаарах бөгөөд тун хөгжилтэй бөгөөд философийн олон асуултыг танд төрүүлэх болно.

9. Dumb and Dumber (1994)

IMDb үнэлгээ: 7.3

"Screwball comedy" буюу галзуу солиотой гэмээр комеди төрөлд хамаарах үнэхээр инээдтэй кино. Жим Керригийн гайхалтай хөгжилтэй жүжиглэлтэд дуртай бол заавал үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.