Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэрэг - Turning Points 2022 | Редакцын зурвас

Бид бие биенээ гэр бүл хэмээн санадаг бол уншигч Таныг хамгийн дотно, эрхэм нөхрөө гэж үргэлж боддог. Тиймдээ ч итгэлийг нь даах, хүслийг нь үл хөсөрдүүлэх хамгийн чанартай, чансаатай агуулгыг хуваалцахаар ямагт эрмэлзэж иржээ.


"Гэрэг" сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай гурав дахь жилдээ хамтран ажиллаж "Turning Points-2022" дугаарыг эрхлэн гаргаж байна. Дэлхийд танигдсан нэр хүндтэй уран бүтээлч, сэтгэгчид, шүүмжлэгчид гээд олон улсын авторуудын энэ оны турш эргүүлж сөхөж харсаар байх сонирхолтой нийтлэлүүд ба "Гэрэг"-ийн редакцын цоо шинэхэн сурвалжилга, ярилцлага, нийтлэлээр баялаг шинэ дугаар маань дөрөвдүгээр сарын 20-нд гарч байна. 

Та сэтгүүлээ энд дарж захиалан хүргүүлж авах боломжтой. 


Гэр бүл гэдэг хэн бүхний хувьд хувь заяагаар холбогдсон юугаар ч сольшгүй эрхэм, нандин үнэт зүйл билээ. Энэ миний салшгүй хэсэг, намайг бүтээлцсэн халуун сэтгэлтнүүд энэ л зургаан үсгэнд багтдаг. Тэгвэл сайхныг туурвих хүсэл, эрмэлзэл бүтээлч оюун санааны эрэл нэгэн цэгт огтлолцохдоо биднийг ч бас нэгэн гэр бүл болгожээ гэдгийг би “Гэрэг”-ийн редакцаасаа олж хардаг. Бидэнд ажил, хамт олон гэх үгс хэтэрхий харь санагдаж, “Гэрэг”-ийн гэр бүл гэвэл эвлэн цугласны маань хэргийг сая нэг бүрэн тодорхойлох мэт.

Таны дэлгэж буй энэ сэтгүүл бидний ийм л хүсэл, тэмүүллээр бүтэн гарт тань хүрч байна. Цар тахал гэж одоо дахин бичихээс ч халшрам энэ нөхцөл орон зайг тэлж, биесийг холдуулаад зогсохгүй бие биенийхээ харц, санаа, үйл хөдлөлөөс ч урамшин тэмүүлдэг бүтээлч хүслийн галыг ч алгуурхан бүдгэрүүлж байж. Харин шинэ сэтгүүлээ эмхлэн бүтээх энэ өдрүүд биднийг бичиж, туурвихын сайханд эргэн хөтөлж, хамгийн сайнаар, хамгийн сайхныг уншигчдадаа хүргэх дэврүүн сэтгэлийг дахин хөдөлгөв.

Гэр бүл гэдэг хэчнээн том, бидний тойрог ямар уужим болохыг “Нью-Йорк Таймс”-ын шилдэг нийтлэлүүд баталж байх шиг. Ковид-19, залгаад үүнээс улбаатай дижитал шилжилт, ажлын байрны талаарх ойлголт, тэгш эрх, шударга ёс, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, геополитик гээд дэндүү олон түлхүүр үг “Turning Points”-ийг илэрхийлнэ. Бидний өдөр тутмын амьдрал, хэлэлцдэг сэдэвт дэндүү танил энэ асуудлууд чухамдаа дэлхийн хаана ч өрнөсөн нөлөө, тусгал нь ил бөгөөд ойрхон санагдаж, дэлхий ч мөн зовлон, жаргал нь ижилхэн тусдаг нэгэн цул гэр бүл гэдгийг сануулж байна.

“Эргэлтийн цэг” гэх энэ дугаар маань сэтгэл рүү өнгийсөн дотно ярианууд, амьдралын олон өнгийг тольдсон сонирхолтой сурвалжлагуудаар баялаг гарч байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагаар голлож, Ж.Тэгшжаргалын хотоос хөдөөг зорьсон залуу гэр бүлийн ахуй, амьдралыг сурвалжилсан тэмдэглэл ихийг бодогдуулах нь гарцаагүй. Мөн нийтлэлч Б.Энхцэцэгийн хуучин танилын шинэхэн яриа, Ч.Бат-Уянгын эргэцүүлэл дүүрэн тэмдэглэл, У.Чинзоригийн тамирчдын сэтгэл зүйн хөрөг гээд танд амсхийх завдал үл өгөх нийтлэлүүд хөвөрнө. Улаанбаатарын адал явдалч, амьд, адармаатай хэв төрх манай редакцын барих дуртай сэдэв мөнөөсөө мөн. Энэ хотод дассан хүрээлэл бий болгож, хүмүүсийн дундах амьд халууныг хадгалж байдаг үйлчилгээний газруудыг бид сонгож, таван уран бүтээлчийн нүдээр дүрсэлснийг хуваалцаж байна.

Бид бие биенээ гэр бүл хэмээн санадаг бол уншигч Таныг хамгийн дотно, эрхэм нөхрөө гэж үргэлж боддог. Тиймдээ ч итгэлийг нь даах, хүслийг нь үл хөсөрдүүлэх хамгийн чанартай, чансаатай агуулгыг хуваалцахаар ямагт эрмэлзэж иржээ. “Эргэлтийн цэг”-ийг ч энэ л сэтгэлээр бүтээж, өргөн барьж байна.  

"Анлимитэд медиа групп"-ийн Дэд захирал Ж.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MONGOLIA NEWS 2022.11.02 155.133.84.128

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected]  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй [email protected] хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах