Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Номын санг тань үзэсгэлэнтэй харагдуулах есөн цуврал


"Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй" хэмээн зохиолч М.Цэдэндорж өгүүлсэн байдаг. Түүнчлэн Владимир Набоковын бичсэнээр "Зохиол бүтээлийг хэчнээн удаа уншлаа ч бидний олж нээгээгүй ямарваа нууц гүнд нь ямагт үлддэг" тул номын санд тань нэгдүгээрт, хэзээ ч тус болж мэдэх чухал эх сурвалж бүхий. Хоёрдугаарт, сэтгэлийг хөдөлгөх шидтэй. Гуравдугаарт, таны дурладаг төрлийн номууд түлхүү байрладаг болов уу. Гэхдээ гоё дизайнертай, агуулгын хувьд ч баялаг сайхан номуудыг өрчихсөн байвал сайхан л биз дээ. Тиймээс номын санг тань үзэсгэлэнтэй харагдуулах есөн цувралыг санал болгож байна.

1. Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган (50 боть)

Дэлхийн утга зохиолын шидээврүүд. Эдгээр бүтээлүүдийн орчуулгад редакторын баг маш чамбай ажилласныг онцлох нь зүйтэй болов уу. Мөн ном бүрийн өмнөтгөл хэсэгт дэлхийн шилдэг судлаач, зохиолчдын тухайн бүтээлийн талаарх үнэлэлт, дүгнэлт бүхий бяцхан бичвэр хэвлэгдсэн нь мэргэжлийн судлаач, нухацтай уншигчдын хувьд "олз" л гэсэн үг. Хожим эдгээр бүтээлүүдийн заримыг дахин хэвлэсэн ч тэрхүү өмнөтгөлийг нь хассан байдаг тул чухам энэ хэвлэл нь л өдгөө ч үнэ цэнтэй байдаг.

2. Утга зохиолын судлал шинжлэл цуврал (Одоогоор 45 боть бүтээл хэвлэгдээд буй)

Дэлхийн болоод Монголын утга зохиолын судлал шинжлэлийн ерөнхий хандлагыг эдгээр цуврал бүтээлүүдээс харах боломжтой. Мөн сайн уншигч төдийгүй хамтран туурвигчийн түвшинд хүрэхэд тань эдгээр цуврал номууд тусална. Тухайлбал, цувралын эхний найман боть нь Владимир Набоковын лекцүүд бөгөөд түүнийхээр "Сайн зохиолчийн дотор үлгэрч, багш, шидтэн гурав зэрэгцэн оршиж байдаг. Гэхдээ шидтэний чанар нь давамгайлаад ирэхээр л гарамгай зохиолч төрдөг". Утга зохиол, театр, кино, соёл, сэтгүүл зүй, орчуулга, дүрслэх урлаг, домог зүйн бүтээлүүдийг зарим талаараа нээсэн, гярхай ажигласан судлаачдын сонирхолтой өгүүлэмжүүд танд "хичээл" болох биз ээ.

3. Утга зохиол цуврал (Одоогоор 37 боть бүтээл орчуулагдаад буй)

Уншихад их цаг шаардагдахгүй ч маш сайн сонголт бүхий дэлхийн шилдэг богино хэлбэрийн бүтээлүүд. Тухайлбал, Элис Манрогийн "Сайн бүсгүйн хайр", Чингиз Айтматовын "Жамиль", Жумпа Лахиригийн "Эмгэг зовуурийн хэлмэрч", Стефан Цвейгийн "Шатрын тууж" зэрэг номуудыг уншихыг санал болгож байна. Орчуулгын хувьд ч сайн. Мөн солонгон өнгө бүхий хавтастай тул номын санд чамин харагддаг.  

4. Гоол цуврал (Одоогоор найман ном гараад буй)

Уг цувралыг орчуулагч Н.Энхбаяр эрхлэн гаргадаг бөгөөд спортын төрлөөрх цорын ганц (одоогоор) цуврал юм. Одоогоор уг цувралын хүрээнд Ж.Смолвуд: “Аллен Айверсон- Хэнээс ч бүү ай”, Майкл Жордан: “Миний намтар", Л.Фридмэн: “Леброн Жеймс”, Л.Кайоли: “Месси”, Дидье Дрогба: “Миний намтар”, Л.Кайоли: “Роналду-Төгс болох хүсэл”, Стефен Көрри: “Мэргэн бууч”,  “Коби Брайант” номууд  хэвлэгдээд буй. "Гоол" цуврал нь спортын амьдралыг илүү өргөн агуулгаар ойлгоход тань тусална. Товчхондоо, хөшигний ар тал руу өнгийх хүсэл бүх хүний дотор оршдог.

5. Агнистын гэгээ цуврал (21 боть ном хэвлэгдээд буй)

"Жаргалтай үедээ та хүн бүхнийг уучилмаар, амьтан бүхнийг хайрламаар, хорвоо ертөнцийг бүхэлд нь тэвэрмээр болдог уу? Энэ чинь би-гийн хөшиг жаахан ч атугай ярагдаж, хязгааргүйн гялбааг мэдрэх агшин. Энэ утаан хөшиг бүрмөсөн ярагдсаныг л гэгээрэл гэдэг...". Эрт, эдүгээ үеийн билгүүн ухааны сонгодог зохиолуудыг сорчлон нийтэлсэн уг цуврал нь орчуулагч П.Бадралын гайхамшигт дуун хөрвүүлэг билээ. “Агнистын гэгээ”-г уншсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед Будда нар байсан гэдгийг мэдрэх байх. Өөрөө ч түүний үргэлжлэл болохоо ойлгох биз ээ" хэмээн тэрээр нэгэнтээ өгүүлсэн удаатай. 

6. "Софило" (Одоогоор найман боть хэвлэгдээд буй)

Философич Ж.Отгонбаярын орчуулан гаргадаг "Софило" цуврал бол философи, утга зохиол, шашин, соёл, домог зүй сонирхдог хүн бүхний номын санд заавал байх ёстой суурь эх сурвалжууд юм. Угаас маш цөөхөн хувь хэвлэгдсэн тул нэн ялангуяа "Хүний тухай философи", Жeк Лондоны "Адамаас өмнө", Альбeр Камюгийн "Сизифийн домог"... зэрэг ботиуд нь өдгөө олдоц ховор болж, зах зээлийн үнэ нь үлэмж өсөөд буй. Философи, хүмүүнлэгийн ухааны сонгодог бүтээлүүд болоод философичдын үзэл бодол үйл хэргээс ийн цувралаар орчуулагдаж буй нь бид "Хүний тухай" нухацтайгаар уншиж судлахад том ахиц дэвшилд хөтөлсөн үйл билээ. Нийгэмд философитой холбогддоггүй салбар үгүй тул эдгээр цувралын үнэ цэн хэмжээлшгүй юм. 

7. "Шинэ үеийн номын сан"

Зохиолч Г.Аюурзана уг бүтээлүүдээрээ монголын утга зохиолыг хөгжлийг урагш ахиулсан юм. Эдгээрийг уншиж л дэлхийн сод сэтгэгч, зохиолчдын дуу хоолой, бүтээлүүдтэй анх танилцсан хүмүүс цөөнгүй бий. Мөн түүний роман, эсээнүүд ч "үзэгдэл" гэдэгт маргах хүн ховор биз ээ. Адал сонин өгүүлэмж, өвөрмөц сэтгэлгээ бүхий "Дурлалгүй ертөнцийн блюз", "Арван зүүдний өр" зэрэг номууд онцгой. Мөн Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын эмхэтгэсэн сонгомол зохиолын чуулган таван улаан антологи ч номын санд залагдах бүтээл гэдэг нь гарцаагүй билээ.

8. "Хөх дэвтрүүд" (зургаан дэвтэр)

Зохиолч Д.Оюунчимэгийн орчуулгаар гарсан "Хөх дэвтрүүд" бас л шидээвэр. Милорад Павичийн "Салхины дотоод тал", Исаак Зингерийн "Шоша", Ричард Бахын "Хуурмаг үзэгдлүүд", Луйс Борхесийн "Зүүдний ном", Венедикт Ерофеевийн "Москва Петушка", Жулиа Кортасерийн "Тоглоом дууслаа" номууд энэ цувралын хүрээнд орчуулагдсан бөгөөд өдгөө олдохуйяа ховор болжээ. Мөн зохиолч Б.Наминчимэд, Д.Оюунчимэг нар "Эрдэнэсийн сан-108" дэлхийн шилмэл зохиолуудыг хүүхдэд зориулан гаргасан нь ч тун чамбай орчуулгатай болсныг онцолъё.

9. Дэлхийн жүжгийн дээжис (11 боть)

Утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг "Дэлхийн уран зохиолд “далай мэт” санагдахаар ихийг бүтээсэн, “далай мэт” уудам сэтгэсэн  олон зохиолчид бий. Хомер, Шекспир гээд сонгодог уран зохиолын баялаг  өв үлдээсэн  төдийгүй, хэл сэтгэлгээ нь “далай мэт” цөөнгүй зохиолчдыг  нэрлэж болно..." хэмээн бичээд мөн түүнд зохиолч Д.Батбаяр “Ер нь жүжиг уншихгүйгээр жүжгийн зохиол бичнэ гэж хүү минь мөрөөдөөд ч хэрэггүй. Генрих Ибсен, Б.Брехт хоёроос би мөн ч их зүйл ойлгосон доо. Тиймээс бичээд л уншаад л бай...” гэж захисан тухай дурджээ. "Дэлхийн жүжгийн дээжис"цувралд Хомер, Софокл, Эсхил, Шекспир, Мольер, Шиллер, Ибсен, Шоу, Брехт, Сартр, Беккет тэргүүтэй дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдээс мөн Монголын эрт эдүгээгийн шилдэг жүжгийн зохиолуудыг ч мөн багтаасан байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Зузаан ном унших ШАЛГАРСАН 5 арга
2
2022.06.23
“Японы яруу найраг” номоос онцлох 17 ШҮЛЭГ
3
2022.06.22
Д.Маралгоо: Аавын зохиолуудад говийн хүмүүс, тэдний аж байдал дүрслэгдсэн байдаг
санал болгох
1
8 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
14 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.04.26 59.153.112.232

Agnistiin gegee 21 bish shu suuld nemed garad bsn 23 esvl 25 baih Tagtagin mini tsuvralig nerlku yasi hedii alban ysor tsuvral bish ch gsn adilhan formataar hevled adilhan zurgnudtai mini tsuvral shude

0 Хариулах