Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ 7 хоногт болох онцлох эвентүүд: Кино, ном, үзэсгэлэн, тоглолт


Энэ долоо хоногт ямар ямар сонирхолтой зүйлс хийх гэж байна даа? Цаг агаар "гэнэт гэнэт" солигдож буй хаврын өдрүүдийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөхөөр төлөвлөж байвал энэ долоо хоногт болохоор зарлагдсан дараах эвентүүдээс сонирхоорой. 

Юун түрүүнд цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай. Ханиад томуу их байгаа тул гадуур гарахдаа маскаа зүүгээд, болж өгвөл халуун уух зүйл уунгаа явбал илүү тухтай шүү. Цаг агаараас харвал дулаахан, үүлэрхэг өдрүүд биднийг хүлээж байна. 

КИНО

Dreamers' Day #373: That Man from Rio (1964)

Хэзээ: Бямба гарагт 16:00 цагаас

Хаана: Тэнгис кино театр

Үнэ: Үнэгүй

Арт кинонд дурлагчдын тэсэн ядан хүлээдэг мөрөөдөгчдийн өдрөөр Францын "That Man from Rio" нэрт кино гарахаар болжээ. 1 цаг 52 минут үргэлжлэх эл бүтээлд домогт Белмондогийн нэгэн адал явдал, хөнгөн хошигнолыг тусгажээ. 

Юу анхаарах вэ: Үнэ төлбөргүй тул эртхэн очихгүй бол дороо дүүрчихдэг шүү. 

НОМ

МУЗЕЙ: Ногоон ордны аялал хүүхдийн бүтээлч номын нээлт

Хэзээ: Бямба гарагт 11 цагаас

Хаана: Богд хааны ордон музей

Үнэ: Үнэгүй

Urga Books хэвлэлийн газар "Монголын Урлагийн Зөвлөл"-тэй хамтран музейн зурагт цуврал гаргаж буйн эхнийх нь "МУЗЕЙ: Ногоон ордны аялал" ном юм. Номоор дамжуулан Богд хааны ордон музейгээр аялж, сонирхолтой даалгавар биелүүлэх хүүхдийн бүтээлч номын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Юу анхаарах вэ: Хүүхэдтэйгээ хамт ирээд сонирхолтой нээлтэнд оролцон, ном худалдан авах боломжтой. 

ҮЗЭСГЭЛЭН

"The SIGN" үзэсгэлэн, номын нээлт

Хэзээ: Энэ сарын 11-ий 15 цаг хүртэл дэлгэгдэнэ

Хаана: Монголын Уран Зургийн Галерей

Одоо цагийн дүрслэлийн харилцааны хамгийн чухал зүйл гэгдэх логогоор дагнасан үзэсгэлэн ба номын нээлт. "Бид Монгол Агуулга" нэрэн дор цугласан график дизайнеруудын сүүлийн 20 жил хийж туурвисан, чанар чансаатай гэж үзсэн 1500 орчим ажлуудаа нэгтгэсэн "The SIGN" номыг худалдан авах боломжтой.

Юуг анхаарах вэ: 11-нд 15 цаг хүртэл, түүнээс өмнө өдөр бүр 19 хүртэл дэлгэгдэх юм. 

ХӨГЖИМ:

UB Record Fair-2022 | Пянз, хөгжмийн яармаг

Хэзээ: Энэ сарын 13-15-ны хооронд

Хаана: MN Art Gallery

Үнэ: Үнэгүй

Хамтлаг дуучдын амьд тоглолт, хөгжимтэй холбоотой олон төрлийн хэлэлцүүлэг, бараа бүтээгдэхүүний танилцуулга, чөлөөт худалдаа 3 өдрийн турш болохын сацуу “Монголын баристагийн холбоо"-той хамтарч "Coffee Street" үйл ажиллагаа зохион байгуулж кофений соёлыг сурталчлах, танин мэдэхүйн сургалт явуулах юм.

Юуг анхаарах вэ: 3 өдөр болох ч гэсэн эхний өдөр нь очвол илүү гоё зүйлсийг мэдрэх болов уу :)) 

ТОГЛОЛТ:

Eon Club 4th Anniversary Celebration

Хэзээ: Баасан гарагт 20 цагаас

Хаана: Zaisan Hill Event Hall

Болд, Цэцэ, Дэлхий хамтлаг x DJ OG, The Colors, Bekatrina, Roockie, AM-C, DJ Gerlee Merlee, Autrium зэрэг сонирхолтой шилдэг уран бүтээлчдээс line-up бүрджээ.

Үнэ: 50 мян.төгрөг

Юуг анхаарах вэ: Shoppy.mn-ээс тасалбар аваад үүднээсээ шууд орвол амар байх аа. 

Legendary HARANGA: Greatest Hits тоглолт

Хэзээ: Баасан, бямба гарагт 19-23 цагт

Хаана: Ub palace

Үнэ: 40-80 мян.төгрөг

Юу анхаарах вэ: Тоглолтын тасалбараа Ticket.mn сайтаас урьдчилаад захиалчихвал амар байх. 

ЭЭЛТЭЙ ХУДАЛДАА 

Spring Flea Market: Vol.2

Хэзээ: Бямба гарагт 11:30-аас

Хаана: Cosy Club Ulaanbaatar

Үнэ: Үнэгүй 

Хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэйгээр сольж, бусдад хандивлаж, өөрт хэрэгтэй зүйлээ олж авах талбар. Ширээ захиалаад хүссэн зүйлээ зарж болох юм. 

Юу анхаарах вэ: Зарах юм тань заавал шинэ биш ч гэсэн цэвэрхэн байхыг анхаараарай. 

СУРГАЛТ: 

Оюуны өмч ба зохиогчийн эрх сургалт

Хэзээ: Пүрэв гарагт 18 цагаас

Хаана: MStars Hub

Үнэ: Үнэгүй

Уран зураг, монгол зураг, график арт, керамик зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд оюуны өмч ба зохиогчийн эрхий сургалтыг үнэгүй зохиох юм байна. 

Юу анхаарах вэ: Эвент рүү ороод урьдчилан бүртгүүлэхээ мартуузай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.