Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатарт анх удаа терроризмтой тэмцэх сургуулилалтыг зохион байгуулна


“Хаан шонхор-2022” терроризмын эсрэг тусгай ажиллагааны гурав дахь удаагийн нэгдсэн сургуулилалтыг тавдугаар сарын 09-13-ны хооронд анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулах ажээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйлдэгдсэн нийт террорист халдлагын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, авто вокзал, төмөр замын вокзал, онгоцны буудал, спортын үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчимд үйлдэгджээ. Ийм төрлийн газруудад террорист халдлага үйлдэхэд амар хялбар, учруулах хохирол их байдгаараа онцлогтой.   

Үүнтэй  холбогдуулан НҮБ-ын Терроризмтой Тэмцэх Албанаас хүн ам олноор төвлөрсөн газруудын эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын тушаалаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны заавар зэрэг баримт бичиг тус тус батлагдсан байдаг. 

Энэ удаагийн нэгдсэн сургуулилалтыг Терроризмтой Тэмцэх Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм. Монгол Улс хэдийгээр терроризмын аюул заналын хувьд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч терроризмын аюул занал, эрсдэлд бэлэн байдлаа хангах чадамжийг тогтмол бэхжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх учиртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
16 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.