Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ялалтын баярын жагсаалын үеэр В.Путиний хэлсэн үгээс онцлох 7 эшлэл


Өчигдөр буюу тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд байгуулсан ялалтыг тэмдэглэх баярын жагсаалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлсэн үгээс онцлох хэсгүүдийг хүргэе. 

Энэ үеэр ямар мэдэгдэл хийхийг нь дэлхий нийтээр ажиглан хүлээж байв. Харин тэрбээр урьд мэдэгдсэнээсээ онц ялгарахааргүй зүйлс хэлсэн бөгөөд өдгөө Украинд өрнөж буй үйл явдлыг Дэлхийн II дайнтай зүйрлүүлсэн байна. 

В.В.Путин: 

  • Агуу ялалтын өдрийн мэндийг дэвшүүлье. Эх орны ирээдүй шийдэгдэх мөч ирэхэд эх орноо хамгаалах үйл хэрэг ямагт ариун байдаг. Минин, Пожарскийгийн цэрэг эрс тийм л чинхүү сэтгэлээр Эх орныхоо төлөө сөрөн тэмцэж, Бородинод довтолж, Москва, Ленинград, Киев, Минск, Сталининград, Курскт дайсантай тулалдаж явсан. Үүнтэй адилаар өнөөдөр нутаг нэгтнүүдийнхээ төлөө Донбасст тулалдаж байна. Эх орон - Оросынхоо аюулгүй байдлын төлөө. 

  • НАТО (Умард Атлантын Гэрээний Байгууллага)-ын улс орнууд биднийг сонсохыг хүсээгүй. Тэгэхээр тэд анхнаасаа тэс өөр төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. Тэр нь ч одоо харагдаж байна. Донбассыг залхаан цээрлүүлэх ээлжит ажиллагаагаа эхлүүлэх гээд, манай түүхэн газар нутаг, Крым рүү халдахаар бэлдэж байсан нь илэрхий. Киев цөмийн зэвсэгтэй болох сонирхлоо илэрхийлсэн байсан. НАТО-чууд бидэнд хамаарах газар нутгийг түрэмгийлэн эзэлж эхэллээ. 

  • Энэ мэтчилэн, яагаад ч харж тэвчимгүй аюул заналхийлэл бүр яг хилийн маань дагуу үүссэн...Өдөр бүр аюул занал нэмэгдсээр байлаа. ОХУ анхааруулга болгож заналхийлэлд нь хариу барьсан. Энэ бол тусгаар, хүчирхэг, бие даасан улсын гаргах шийдвэр, гарцаагүй, цагаа олсон, цор ганц шийдвэр байсан. 

  • АНУ, нэн ялангуяа ЗХУ задарсны хойно, өөрсдийгөө бусдаас дээгүүр үзэж, гагц дэлхий нийтийг гэлтгүй, өөрсдийнх нь хандлагыг огт олж хараагүй мэт дүр эсгэж, тэр бүхнийг нь тэвчин өнгөрүүлэхэд хүрдэг дагуул улсуудаа ч дорд үзсэн...  Бид бол тийм биш. Орос тийм авир гаргахгүй. Бид Эх орноо гэх хайр, өөрсдийн итгэл үнэмшил, үеэс үед эрхэмлэж ирсэн үнэт зүйлс, зан заншил, бусад үндэстэн, соёлыг хүндэтгэх сэтгэлээ хэзээ ч үл тоохгүй. Барууныхан мянганы турш хэвшин тогтсон энэ үнэт зүйлсийг бүр үгүйсгэхээр шийдсэн бололтой. 

  • Та нар Эх орныхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө, Дэлхийн II дайны сургамжийг мартагдуулахгүйн төлөө тэмцэж байгаа шүү. Зандалчид, залхаан цээрлүүлэгч, нацистуудад гишгэх газар үлдээхгүйн төлөө. 

  • 2014 оны тавдугаар сард Одессагийн Үйлдвэрчний эвлэлийн ордонд амьдаараа шатаж үрэгдэгсдийн гэгээн дурсгалд мэхийн ёсолж байна. Неонацистуудын харгис халдлага, зэрлэг дайралтад өртөж амиа алдсан, Донбассын хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, энгийн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ёсолъё. 

  • Аугаа их эх орны дайны он жилүүдэд нацизмыг үлдэн хөөсөн хүмүүс бидэнд баатарлаг үйлсийн мөнхийн үлгэр жишээг үзүүлсэн. Ялалтыг авчирсан тэр үеийнхний үлгэр дуурайллыг бид үргэлжид дагах болно. Баатарлаг Зэвсэгт хүчнээ магтан дуулъя! ОХУ мандтугай! Ялалт мандтугай! 









Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.